Б.Мөнхзаяа Тайванийн марафонд түрүүллээ

Х.Батсайхан


“Шинэ Тайвань Ван Жинь Ши 2017” марафон гүйлтийн олон улсын тэмцээн өчигдөр Тайванийн нийслэл Тайпей хотноо болж, эмэгтэйчүүдийн төрөлд манай тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа түрүүллээ. Тэрээр 02:28:08 секундын амжилт үзүүлж, хоёрт орсон Эфиопын Дебела Белдагаас 13 секундын өмнө барианд орсон байна. Хүрэл медалийг мөн Эфипын гүйгч Айеле Белачеу 02:39:07 амжилтаар хүртжээ. Тэмцээнд 12 000 тамирчин өрсөлдсөнөөс олон улсад амжилт үзүүлсэн 32 өндөр зэрэглэлийн гүйгч байсан аж.

Эрэгтэйчүүдийн тэмцээнд Кенийн Кипкогей Йего, 02:17:02 амжилтаар түрүүлж, Эфиопын Дебеле Белда 02:17:15, Кенийн Кипчирчир Кейо 02:17:15 амжилтаар удаалжээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн төрлийн дээд амжилтыг өнгөрсөн жил Кенийн Уильям Чебон Чебор 02:13:05 амжилтаар тогтоож байжээ.  

Эзэн орны тамирчдаас эрэгтэйчүүдийн төрөлд 16, эмэгтэйчүүдийн төрөлд 13 дугаар байрт орсон нь хамгийн өндөр амжилт болсон байна.  

“Шинэ Тайвань Ван Жинь Ши 2017” уралдаан нь Олон улсын хөнгөн атлетикийн холбооны “Хүрэл” сертификаттай, 2015 оноос хойш энэ жил гурав дахь удаагаа зохиогдож буй тэмцээн юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ