МУИС-ийн захирлаар Я.Төмөрбаатарыг томилжээ

С.Цолмон


МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдөл гаргасан талаар бид өмнө мэдээлсэн. Улмаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь түүний хүсэлтийг хүлээн авч, МУИС-ийн захиралаар Я.Төмөрбаатарыг томилжээ.

Я.Төмөрбаатар нь өмнө нь БСШУ-ы дэд сайдаар томилогдон ажиллаж байсан өдгөө 53 настай. Улсын багшийн дээд сургуулийг түүхийн багш, нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн аж.

1999-2007 онд "Кёкшюүзан хөгжил сан"-гийн зөвлөх, дэд захирал, 2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, хэвлэлийн албаны дарга, 2009 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, ахлах зөвлөх, “Стратеги” академийн захирлаар ажиллаж байжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. хаа сайгүй л одон тэмдэг, гялгар цаасанд ороосон цэцэг, мөнгөн аяга сүү, алга ташилт...энийг нь харахад монгол шиг топ орон дэлхийд байна уу гэмээр юм

    0 0 Хариу бичих
  2. Доктор цолтой хүн шүү

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ