Мастерууд өнгөлсөн улсын аварга үргэлжилж байна

Eagle.mn


Эзэн Чингис хааны тоонот нутаг Хэнтий аймгийн Дадал суманд шатрын насанд хүрэгчдийн УАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Гурван өргийн дараахь байдлаар эмэгтэйчүүдийн  ангилалд ОУМ Ү.Үүрийнтүяа, ОУМ Д.Янжиндулам нар  гурван оноотой тэргүүлж байна. Тэдний араас ОУМ Б.Анхчимэг 2.5 оноотой нэхэж байна.

Нээлттэй ангилалд их мастер Ц.Батчулуун гурав, ДШХ-ны мастер Д.Батсүрэн, ОУМ С.Билгүүн, ДШХ-ны мастер Э.Энхнар, С.Ган-Эрдэнэ нар хоёр оноотойгоор тэмцээнийг өнгөлж байна.

Тэмцээний аваргууд  энэ сарын 26-нд тодорно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ug ni goe medee bna joohon aldaatai bichij

    0 0 Хариу бичих