С.Баяр:С.Зоригийн хэрэг дээр ажилласан олон зуун хүний зүтгэлд талархаж явдаг

Eagle.mn


Төр,нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал саяхан болж өнгөрсөн.  Уг шүүх хуралд С.Зоригийн төрсөн ах С.Баяраа оролцсон боловч шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдсэний дараа хурлыг орхин гарсан юм. Бид С.Баяраатай уулзаж байр суурийг нь тодрууллаа.

-Та шүүх хуралдаанд очсон хэрнээ эхлэх үед нь орхиж гарсан. Үүнийг тань шүүх хурал нээлттэй явагдаж, олон нийтэд төрсөн аливаа эргэлзээг тайлах ёстой гэсэн байр сууриндаа хохирогч тал хэвээр байгаа гэж үзэх үү.

-Бидний зүгээс энэ хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг шүүх, прокурорын байгууллагад гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Юуны өмнө яагаад шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг хохирогчийн ар гэрээс дахин дахин гаргаж байгаа талаар ярья. Зориг бол Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтний хувьд улс орондоо төдийгүй, дэлхийд танигдаж хүндлэгдсэн улстөрч хүн.Түүний араас монголчууд бид харамсан гашуудсаар ирсэн. Яагаад түүнийг хөнөөв, хэргийг хэзээ илрүүлэх вэ гэдэг нь 18 жилийн турш манай нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудал. Нээлттэй, ардчилсан нийгэмд олон түмэн үүнийг мэдэх эрхтэй. Иргэд мэдэх эрхтэй гэдгийг Ийгл телевиз ч гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн ажлыг дүгнэх аян явуулж байгаагаараа тод томруун харуулж  байна.Үүнтэй адилхан С.Зоригийн хэргийг нээлттэй болгож иргэд өөрсдөө итгэл үнэмшлээрээ дор бүрнээ дүгнэг л дээ.

-Гэхдээ хавтаст хэрэгт төрийн нууцтай холбоотой баримтууд авагдсан тул шүүх хурлыг хаалттай явуулсан гэж шүүх, прокурорын байгууллагаас мэдэгдсэн шүү дээ.

-Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан болж өнгөрсний дараа миний дүү С.Оюун мэдэгдэл хийж мөн танай телевизэд товч ярилцлага өгч байсныг та санаж байгаа байх. Тэр мэдэгдэлд хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлт гаргаснаа дурдсан байгаа. Нөгөө талаар манай төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын зарим гишүүд намрын чуулганы хуралдаан дээр энэ асуудлыг хөндөж С.Зоригийн хэргийн шүүх ажиллагаа нийгэмд эргэлзээ төрүүлж байгаа тухай хэлсэн. Яг энэ хуралдаан дээр Дээд Шүүхийн шүүгчид нэр дэвшигч, хуульч хүн “Ер нь үнэхээр тэр нь улсын нууцтай холбоотой асуудал уу, магадгүй зөвхөн гүйцэтгэх ажиллагааны журмаар хийгдсэн ажиллагаатай холбоотой асуудлууд нь хаалттай яваад бусад шүүхийн процесс бол нээлттэй явах боломжтой байж болох” талаар санал бодлоо хэлж байсан. Мөн саяхан хуульч мэргэжилтэй УИХ-ын гишүүн О.Баасанхүү “хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэглэлтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх, мөрдөн байцаалтын үйлажиллагаанд хяналт, шалгалт явуулах боломжтой гэж” үзсэн байгаа. Манай С.Зориг бол Монголд ардчилсан нийгэм байгуулахын төлөө журмын нөхдийнхөө хамт тэмцэж яваад бусдын гарт хөнөөгдсөн хүн.  Зоригийн хамтран зүтгэгчид энэ хэргийг илрүүлэхийгбайнга шаардсаар ирсэн боловч харамсалтай нь өнөөдөр өөрийх нь нам юу ч дугарахгүй байна.

Дахин хэлэхэд, хэргийн талаарх мэдээллийг ил болгохыг зөвхөн С.Зоригийн ар гэр бид хүсээд байгаа юм биш, үүнийг олон нийт хүсэн хүлээж байна. Нөгөө талаар шүүхийн үйл ажиллагаа олон түмэнд ил тод, нээлтэй байх зарчим байдаг бөгөөд энэ зарчим нь хэрхэн хэрэгжиж байгаагаас шалтгаалан олон нийтийн шүүхэд итгэх итгэл, бүр өргөн утгаараа бол төрд итгэх итгэл хамаардаг болохоор миний дээр хэлсэнчлэн энэ хэргийн тухайд олон нийтэд маш том хүлээлт байгаа.

-С.Зоригийн хэргийг улс төрийн шалтгаантай, захиалгат аллага гэж үзэх хүн цөөнгүй байдаг.

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайдад нэр дэвших магадлалтай байсан хүний амийг хөнөөсөн хэрэг бол ямар ч өнцгөөс нь харсан, олон улсын жишгээр ч гэсэн улс төрийн аллага гэж үздэг. Тиймээс захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгчтэй хэрэг гэдэг үндэслэлээр шалгагдаж ирсэн.

Ээж маань байхдаа төр, засагт хандаж биечлэн болон бичгээр хүсэлт тавьдаг байлаа. Ээжээс хойш ч гэсэн бидний зүгээс төр, засаг солигдох бүрт алгасалгүй өндөр эрх мэдэл бүхий хүмүүст хандсаар ирлээ. Тэр болгондоо бид мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хүндэтгэж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд С.Зоригийн хэрэг дээр ажилласан магадгүй олон зуун хүний уйгагүй зүтгэлд нь талархаж явдаг.

Харин энэ олон жилийн дараа хэргийг төр, нийгмийн зүтгэлтний амь насанд халдах гэсэн хуулийн зүйл заалтаар шийдсэнгүй. Бидний ойлгож байгаагаар аллагад захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нар оролцсон, тэд нар нь хоорондоо салшгүй  холбоотой.Тиймээс энэ хэрэг бүрэн гүйцэд шийдэгдсэн гэж үзэх боломжгүй байна.

Миний дүү С.Оюун бид хоёр хохирогчийн хувьд хэргийн материалтай танилцсан. Бид хоёрт хэрэг бүрэн гүйцэд илэрсэн гэдэг итгэл үнэмшилтөрөхгүй байна. Эцэст нь хэлэхэд 19 жилийн турш С.Зоригийн хэргийг илрүүлэн шударгаар шийдэхийг шаардаж ирсэн монголчууддаа ямагт талархаж явдаг шүү.

Зориг маань “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлдэг байсныг энд дахин дурдмаар байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (40)

  1. Энэ хүмүүс чинь ямар мундаг гүн сэтгэгч нар вэ.бүх учры нь олчихиймаа.

    0 0 Хариу бичих
  2. Энэ хүн олон жил Зоригийн буяанд амьдарч байгаа хүн одоо юу гээд байгаа хүн бээ төрсөн ах нь юм байгаа биздээ. Худлаа нэг албан тушаал хүсээд

    0 0 Хариу бичих
  3. Тэр шалгасан, хянасан, 2 ч удаа шүүсэн хүмүүс биднээс дор байв л гэж дээ. Иргэдийн хүсээд байгааг бүгдийг нь нягталсан л байж таараа. Нээх л их тодорхой хэрэг, тэр 3 яллагдагчийг хэлмэгдүүллээ гэж баахан орилж чарласан л нөхдүүд байх юм. Гэтэл нөгөө 3 нь биднийг хэлмэгдүүллээ гэж тэмцэж байгаа зүйл нэг ч алга.

    0 0 Хариу бичих
  4. Захиалагчтай хэрэг нууцлалтай шүүхийн бие төлөөлөгчид энд бас л хохирогчийг элдвээр дайрч доромжлох юм. Ард түмэн эргэлзэж байгаа нь үнэн. Юуг яаж нотлоод хэрэг хүлээлгэж байгаагаа хэн захиалсаныг хэдэн хүн алсаныг нь тодорхой бус байгаа биздээ. Ядарсан хүн бүл муутай хүмүүст хэргийг нь тохоод өнгөрч бгаач юмуу бүү мэд биздээ. Эх үр хагацаж байхад амьдаараа тарчилж үгээ хэлээд байхад МОНГОЛ УЛСЫН шүүх СОНСОЖ БАЙГАА ЮМУУ .....

    0 0 Хариу бичих
  5. Шүүх юу л гэж ингэтлээ буруу шүүв гэж дээ..... арай ч ийм юман дээр ингээд хэрэггүй биз дээ. Энэ хүмүүс чинь гэрчийг эхнэр хүүхэдтэй нь гэртэй нь шатааснаа хэлээд байгаа юм бишүү. Яагаад итгэхгүй байгаа юм бол.

    1 1 Хариу бичих
  6. энэ хоёрт айх зүйл огт байхгүй. зүгээр л АН-ын үед амьдарч байсан амьдралдаа буцаж орох орлдлого хийж байна энэ хоёр. Тэр үед сайхан амьдарч байсан хоёр яг тэр амьдралдаа эргэн очих гэж хэргийг илрээгүй гэж байна.

    0 0 Хариу бичих
  7. Iim turiin umnu henii ch huvch muhusdunu,ed nart ch aij emeeh,setgel tugshih zuil baidag bailgui dee. Hamgiin haramsaltai ni hun alsan heregiig uursen 2 zaluu hun tednii ar ger ur huuhed hetsuuye.

    0 0 Хариу бичих
  8. зоригийн үед мандан бадарсан Оюун,Баяр хоёр минь ичиж амьдрах хэрэгтэй шүү. нэг нь ахынхаа алсан хүнийг заавал олно гэж УИХ-д суусан нөгөөх нь би хэрэг илэртэл Энэтхэгт байх хэрэгтэй сэтгэл санаа бла бла гээд хуцаад явсан. Одоо хоёр нөхөр мөнгөгүй болсон тул МАН-ыг налж албан тушаал авах гэж байгаа биз.

    0 0 Хариу бичих
    • нөгөө ху намын байранд хүүхдүүд суугаад даалгавартай комм бичдэг гэсэн. тэд нар л ийм сонин монгол ухааны юм бичдэг байхдаа. зорилго нь: төөрөгдүүлэх, эргэлзээ төрүүлэх, хүч сулруулах, будилуулах өөр юу ч байдаг юм. за тэгээд хэдэн төг олдог бол шингэх болтугай даа.

      0 0
  9. Энэ хэргийн захиалагч ёр нь бол тодорхой болчоод байгаа юм бишүү. АН, МАХН /МАН/ бүгд оролцоотой гэж харж байна. Захиалагч ил болоход бүх эргэлзээ арилах байх.

    0 0 Хариу бичих
  10. УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГАТ ХЭРЭГ Ш ДЭЭ. ОДОО ЗАХИАЛАГЧ НЬ ТӨР НИЙГМИЙН ЗҮТГЭЛТНИЙ АМЬ БИЕД ХАЛДАХ ГЭХ АНГИЛАЛААР ШАЛГАГДАХ ЁСТОЙ. ЗАХИАЛАГЧИЙГ ОЛЖ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ ЦАГДАА ПРОКУРОРЫНХООН. ТА НАР АРД ТҮМНИЙ ЭРГЭЛЗЭЭГ ГАРГАЖ, ШУДАРГА ЁС, ХУУЛЬ ЦААЗЫГ ТОГТООХ ЁСТОЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ

    0 0 Хариу бичих
    • амжилт хүсээд байх юмгүй. бат-үүл ерөнхийлөгчид нэр дэвшлээ. өө энэ байна гээд элбэг+мие.энхболд 2-ын даалгавраар хурц зарлалаа. сонгуулийн суртачилгаа 20 хоног. хөөрхий бат-үүл би бишээ гээд нэмэргүйшдээ. өвөл хурдан зхиалагчийг илрүүлэх даалгавар авсан биздэ. бүр юм бэлэн бгоооо.

      0 0
  11. Хэсэг хугацааны дараа энэ хүн нэг том албан тушаалд очвол би лав гайхахгүйээ

    0 0 Хариу бичих
    • энэ хүнд том албан тушаал ху намаас өгвөл би заргалдаад чамд авч өгнөө, ккк чи утсаа өгчих, ккк

      0 0
  12. Албан тушаалаар амаа үдүүлчихсэн хүн д байна. Энэ хүнд энэ рэгэг илэрэх нь тийм чухал биү зүгээр л хүмүүс албан тушаал амалж байвал болоо. Арай ч дээ чи дүүгийнхээ буянд олон өндөр албан тушаал хашиж байсан да. Одоо ийм новшийн зүйл яриал сууж байдаг нээрээ ичиж амьдраач Баяраа

    0 0 Хариу бичих
  13. Баяр үнэхээр энэ хэригийг илрүүлэхийг хүсэж байгаа бол шүүх хуралийг дуусгах хэрэгтэй байсан. Зоригийн буянд сайхан амьдарч байгаа нь үнэн Энэтхэг улсад элчин сайдаар ажиллаж байсан хүн.

    0 0 Хариу бичих
  14. saihan helsen baina. Ard tumen uneniig medeh erhtei. Zorig bol ard tumnii huu baisan. Bid azgui bolohooroo eh ornii tuluu unencheer zutgeh, egel daruu saihan hunii aluulsan. Teren shig hun mongoliin turd dahiad hed baisan bol unuudur Mongol uls iim deeree tulahgui baisan. Mash zuv hun baisan daa

    0 0 Хариу бичих
  15. Үнэхээр шудрага л байгаа бол энэ шүүх хурлыг хээлттэй хийгээчээ л гээд байгаа ш дээ. Эндээс хүмүүс хараг гээд байгаа болохоос хийсэн хийгээгүй талаар ч юмуу аль нэг талыг нь буруутгах гээд байгаа юм биш л дээ. Янз бүрийн юм бичээд байгаа хүмүүсийг анзаараай яс хаяж амьдардаг хүмүүс шүү дээ нэрээ ч үнэнээр нь бичихгүй байгаа биз.Магадгуй тагнуулүхан ч байж мэднэ дээ

    0 0 Хариу бичих
  16. ҮЗЭЛ БОДОЛ, ОНОЛ ЯРЬСАН Л ХҮН БАЙНА. ШҮҮХЭЭР ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮЗЭЭЛ ТАСЛАГДСАН БОЛ ГЭМТ ХЭРЭГ Ш ДЭЭ. НОТЛОХ БАРИМТ БАЙГАА БОЛООЛ ТАСЛАСАН БАЙЛГҮЙ ДЭЭ. ИЙМЭРХҮҮ МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БУЙ БОЛОН ГАРГАЖ БУЙ БАЙДАЛ НЬ АРД ИРГЭДИЙГ ТАЛЦУУЛСАН, ТӨРИЙН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ УРИАЛСАН ҮЙЛДЭЛ БАЙЖ БОЛНО. ХУУЛЬ, ШҮҮХИЙНХЭН ТАНГАРАГ ӨРГӨСӨН УЛС Ш ДЭЭ. ХУДЛАА УЛС ТӨРЧИД БИШ ШҮҮ ДЭЭ

    0 0 Хариу бичих
    • Chamd ch notloh barimt Olson magadgui shuu

      1 0
  17. Ene hereg ilreegui zuvhun muu nairuulsan uzegchgui jijig tavigdsan,zohiogchid ni odoo buuhaasaa umnu unemshilgui ch gesen Elbegdorj iin bichsen zuil

    0 0 Хариу бичих
  18. Оюун энэ хэргийг илрүүлэхийг хүсэхгүй байна гэж ойлголоо

    0 0 Хариу бичих
  19. " БИ БАЯР, ОЮУН ХОЁРЫН САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ " гэж хэлбэл илүү тохиромжтой юм байна да!!!!

    0 0 Хариу бичих
  20. Bayar mini odoo bolil doo... Inged yariltslaga ogood tursun duugihee hereg deer iimnovshiin tailbar ogood suuj bdag. Chi olon jil shan amdarlaa shdee gants chi ch bish Oyun ta 2 bol Zorigiin buyand mash shan amdarsan humuus. Ta 2 ingej yavah humuus bol bish Zorigiin buyan! Odoo end iim yum yariad suuj bdag, Oyun ni haana medegdehgui zugtaagad yavsan bdag duursen 2 yum da neere yuch gj helehuu

    0 1 Хариу бичих
    • ahin buyangui ch saihan amidrah ger bul gej bodoj bn. Ahigaa aldaad olon jil shanalj bgaa humuus ruu ochuuhen alban tushaal zereg yum yarij davshlaad utgagui.

      0 0
  21. Ene zavaan tur baisan tsagt hezeech ilrehgui Bugd holbootoi

    1 0 Хариу бичих
  22. Оюун , Баяр 2 энэ хэргийн төлөө тууштай явсан хүмүүс мөн үү гэвэл бас биш энэ хоёр Зоригийн буянд олон өндөр албан тушаал хашиж явсан хүмүүс бол мөн. Энэ хоёрт хэрэг илрэх тийм сонин биш байхаа харин хэрэг илэрвэл цаашдын амьдрал хэцүү болно гэдгийг л мэдэж байгаа

    0 0 Хариу бичих
    • Ene 2 hun tuushtai yavaad hereg ilerlee yu

      0 0
    • маш сонин монгол ухаан байна даа. яаж ийм гүнзгий сэтгэдэг байнаа. өөрийгөө Баярын оронд тавиад үзэхээр ийм юм бодогдоод байна уу.

      1 0
  23. Тэгээд хэн алуулсан юм бэ

    0 0 Хариу бичих
  24. Дүү Зоригийн ачаар олон газар очиж ажилласан нь үнэн

    1 0 Хариу бичих
  25. Баяр дүүгийнхээ ачаар Энэтхэг улсад элчин сайдаар ажилласан. Одоо дүүгийхэн хэрэг илэрчих гээд өөрт нь ашиггүй болох гээд сандарч байх шиг байна. Түүнд хэрэг илрэхгүй байна гэж ярьж элчин сайдын суудалд суух сонирхолтой байна уу да гэж харж байна

    2 1 Хариу бичих
    • Ene hurliig neelttei hiilgeh gesen sanaagaa helj baigaa hund urid ni haana ajillaj baisan ni yamar hamaa bnaa Neellttei hiilgahaar bayart yamar ashigtain chi tagnuuliin buunii nohoi l bna shdee

      0 0
  26. ЭНЭ ХҮН ШҮҮХ ХУРЛЫГ ХААЛТТАЙ ЯВУУЛСАН ТУЛ ГАРЧ ЯВСАН ГЭЖ ОГТ ЯРИХГҮЙ БАЙНА. ЗАХИАЛАГЧ БАЙГАА ГЭДГИЙГ ХҮРТЭЛ МЭДЭЖ БАЙНА.

    0 0 Хариу бичих
  27. Olon zuun hunii zutgeleg gej yu bsan yum Olon hyn gutgesen zavaan yavdlaarl duuslaa

    0 0 Хариу бичих
  28. Хараал идсэн төр

    1 0 Хариу бичих
    • Turd garsan haraal idsen buusnuud

      0 0
  29. ийм энгийн алуурчинг 19 жил олоогүй хуулийн байгууллага гайхалтай

    2 0 Хариу бичих
  30. Энэ төрийг зайдагнагсад бүгдээрээ алуурчид болохоор захиалагч хэзээ ч илрэхгүй шүүх хуулийнханч адилхан алуурчидын савар гар

    2 0 Хариу бичих
    • Таньтай санал нэг бна

      0 0