Сургууль, цэцэрлэгийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг сайжруулах талаар зөвлөлдлөө

Ц.Сонор


Онцгой байдлын ерөнхий газар, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн тамгын газар, Дэлхийн Банк болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл Улаанбаатар хотын төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг сайжруулах талаар зөвлөлдөлдлөө.
Семинарын үеэр оролцогчид “Улаанбаатар хотын төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдийн газар хөдлөлтийн эмзэг байдлын судалгааны” ажлын тайланг хэлэлцэхийн зэрэгцээ эдгээр барилгын гарар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээний талаар ярилцав. Уг судалгааг Гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах даян дэлхийн сангийн дэмжлэгтэйгээр ОБЕГ, Дэлхийн Банкнаас хамтран бэлтгэж байгаа аж.

Судалгааны хүрээнд Улаанбаатарын сургууль, цэцэрлэгийг газар хөдлөлтөд тэсвэртэй болгохын тулд тэдгээрийн барилгыг хүчитгэх зэрэг өртөг багатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон байна. Барилгыг хүчитгэх нь илүү өргөн цар хүрээтэй гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийн суурь болох боломжтой ба тухайн барилгын нуралт, эвдрэлийг зогсоохын зэрэгцээ хүний амь насыг аврах зорилготой гэнэ.

Зөвлөлдөх уулзалтанд оролцогчид мөн ижил төстэй хөтөлбөрийг газар хөдлөлтөд өртөж болзошгүй бусад хот суурин газар болон эмнэлэг зэрэг олон нийтийн барилга байгууламжуудад хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Улаанбаатар хот нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг эзэлдэг боловч нийт хүн амын 44 хувь нь оршин суудаг бүс төдийгүй улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний 63.3 хувийг үйлдвэрлэдэг.
 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)