Д.Алтанцэцэг: Үнэндээ би Ерөнхийлөгчийн ажлыг мэддэггүй байж

Eagle.mn


Д.Алтанцэцэг бол “Ардын үг” аяны хэлэлцүүлэгт оролцож улсынхаа Төрийн тэргүүнтэй уулзахаар догдлол тээж ирсэн “Ардын эксперт”-үүдийн нэг. “Ардын үг” аяныг санаачлан зохион байгуулагч Монголын медиа корпорацтай хамтран ажиллагч МЕС судалгааны байгууллагын санамсаргүй түүврийн аргаар иргэдийг сонгон хэлэлцүүлэгт Зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцуулсан юм. Нийгмийн гарал, оршин суугаа газар, нас, эрхэлж буй ажил хөдөлмөр нь харилцан адилгүй буюу нийгмийн бүхий л давхаргын төлөөлөл Ерөнхийлөгчийн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн гадаад бодлогыг хэлэлцэн дүгнэсэн. Тэд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын тайланг сонсч өөрөөс нь болон түүний Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны онцлог нь санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэд бүрэн мэдээлэлтэй болсныхоо дараа дүгнэлт хийж үнэлгээ өгөх юм. Санамсаргүй сонгогдсон хүмүүсийн дунд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын талаар мэдээлэл сайтай хүн ч байлаа. Огт мэдээлэлгүй нь ч байсан юм. Д.Алтанцэцэг бол мэдээлэлгүй хүний тоонд орно. Ерөнхийлөгчийг төсвийн мөнгө үрж гадаадад зугааллаа хэмээн шүүмжлэх хүмүүс байдаг. “Ардын үг” аяны хэлэлцүүлэгт оролцохоосоо өмнө Д.Алтанцэцэг тэдний нэг байв. Тэрээр энэ талаар хэлэхдээ “Ерөнхийлөгч гадаад руу явлаа л гэдэг, ирлээ л гэдэг. Яг юу хийгээд ямар ажлаар гадаад яваад байгааг ерөөсөө мэддэггүй байсан. Яг үнэнийг хэлэхэд жаахан тааруухнаар дүгнэдэг байлаа. Харин “Ардын үг” аяны хэлэлцүүлэгт оролцсоноор гадаад айлчлал нь хэчнээн их үр дүнтэй байдаг талаар бүрэн мэдээлэл олж авлаа” гэсэн юм. Тэрээр ийнхүү мэдээлэлтэй болсныхоо дараа Ерөнхийлөгчийн гадаад бодлогын чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлыг дүгнэхдээ “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хугацаанд нэлээд их зүйл хийсэн юм байна. Тэр дундаа гадаад бодлого, батлан хамгаалах, аюулгүй байдал чиглэлд бүр ч илүү ажиллаж гэж дүгнэлээ. Дээрээс нь АСЕМ-ын чуулга уулзалтыг мартаж болохгүй. Монгол Улсыг дэлхий нийтэд таниулсан маш том арга хэмжээ болсон. Тухайн үед хүмүүс их хөрөнгө зарсан, төсвийн мөнгийг дэмий үрсэн үйл ажиллагаа гэж шүүмжилж байсан. Харин энэ уулзалтын цаана мөнгөнөөс чухал маш олон зүйл байсныг мэдэж авлаа” гэв. Түүний хэлсэн үгнээс дүгнэвэл, тэрээр “Ардын үг” аяны хэлэлцүүлэгт оролцсоноор бодит мэдээлэлтэй болжээ.

Эцэст нь Д.Алтанцэцэг “Төрийн залгамж халаа гэж бий. Түүнийг хүндэтгэх учиртай. Тиймээс удахгүй сонгогдох дараагийн Ерөнхийлөгч өнөөгийн Ерөнхийлөгчийн гадаад бодлогын чиглэлд гаргасан санал санаачилга, хийж хэрэгжүүлсэн ажлыг нь үргэлжлүүлээсэй” гэлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Ene odoo hotsrogdson argaar humuusiin tarhi ugaahaa bolimoor um tsaana chini arduud ni yaduu .uls ni yaduu .tur ni hulgaichdiin gart hyanaltand buren orchihood baihad bitgii hutsaad baidaa novshnuudaa....

    0 0 Хариу бичих
  2. АЖИЛГҮЙ ХЭДЭН ХҮН ХАЛСӨӨР ЦУГЛУУЛААД ӨӨРИЙГӨӨ МАГТУУЛААД ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛОО , ХООЛ ӨГӨХӨӨР НЬ Л ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖИЛЫГ МЭДЛЭЭ ГЭНЭ ЭЭ .

    0 0 Хариу бичих
  3. Sain ajillasan Erunhiilugchiin zasaglaltai orontoi zyirleh yum barag ter hemjeend hyrtel ajillasan daraagiin erunhiilugch zalgamjlaasai

    0 0 Хариу бичих
  4. Угаалагчихлаадаа тархиин юугаар угаагаад хаячив у

    0 0 Хариу бичих
  5. Shavharuu goridson gulugnuud zunduu baihiimaa mai mai guluug guluug

    0 0 Хариу бичих