“Ус хөгжлийн түлхүүр” хурал болно

Eagle.mn


НҮБ-аас  “Дэлхийн усны өдөр”-ийг “Хаядал ус-Нөөц баялаг” уриан дор тэмдэглэхээр зарласан.

Энэ өдрийг тохиолдуулан Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын оюутны холбооноос “Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар болжээ. Хурал энэ сарын 22-нд Худалдаа аж үйлдвэрийн танхимд болно.

Улсын болон хувийн их дээд, сургуулийн оюутнууд оролцох боломжтой уг хуралд,

-Гадаргын усны горим, нөөцийн судалгаа
-Усны барилга байгууламжийн тооцоо, судалгааны дэвшилтэт технологи
-Уур амьсгалын өөрчлөлт ба усзүй
-Гадаргын ба газрын доорхи усны хамаарал, хөдлөлзүй
-Бэлчээр усжуулалт
-Усалгаатай газар тариалан
-Гадаргын болон газрын доорх усны загварчлал
-Хот суурин газрын усан хангамжийн систем, оновчлол
-Хүн амын унд ахуйн усны хүртээмж, чанарын асуудал
-Ус ба эрүүл мэнд
-Ус ба аялал жуулчлал
-Бороо, цас, үерийн усны ашиглалт зэрэг 25 сэдвээс сонгох боломжтой аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)