Н.Алтанцэцэг : Бүх шатны дарга нар ажлаа иргэдээр хэлэлцүүлэх нь зүйтэй

Eagle.mn


“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн буюу хоёр бүрэн эрхийнхээ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг иргэдээр хэлэлцүүлж байгаа билээ. Ингэхдээ эхний ээлжид Монгол Улсын гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын чиглэлд авч хэрэгжүүлсэн бодлого, хийж хэрэгжүүлсэн ажлыг “Ардын эксперт”-үүд зөвлөлдөх уулзалтаар хэлэлцсэн юм. Энэ үеэр санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэдийн төлөөлөл болох Хан-Уул дүүргийн иргэн Н.Алтанцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

-Таны хувьд энэхүү хэлэлцүүлгээс хэр мэдээлэл авсан бэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын талаар хийж хэрэгжүүлсэн ажлаас ойлгомжгүй, эргэлзээтэй зүйлүүд байв уу?

-Янз бүрийн л үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиад цацагддаг байсан. Тэдгээрийн аль нь үнэн, аль нь худал гэдгийг иргэн миний хувьд ялгаж, салгахад хэцүү байдаг л даа. Харин өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсоноор тэр мэдээллүүдээ бага ч болов цэгцэлж, тодорхой хэмжээнд ялгах салгах хэмжээнд хүрлээ. Нэг өдрийн хэлэлцүүлгээр бүрэн дүүрэн мэдээлэлтэй болно гэж байхгүй ч тодорхой ойлголттой болсон.

АСЕМ-ын уулзалт Монгол Улсын нэр хүндийг өргөсөн маш том арга хэмжээ байжээ гэдгийг мэдэж авсандаа баяртай байна.

-Таны хувьд энэ талын мэдээлэл хэр байсан бэ?

-Ний нуугуй хэлэхэд Монгол Улсын гадаад харилцаа ямар төвшинд байгаа, ямар бодлого хэрэгжүүлж байгаа талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Мөн өнгөрсөн зун болсон АСЕМ-ын уулзалтыг их мөнгө үрсэн, үр дүнгүй арга хэмжээ болсон гэсэн ойлголттой байлаа. Харин өнөөдөр үүнийг ташаа ойлголт, АСЕМ-ын уулзалт Монгол Улсын нэр хүндийг өргөсөн маш том арга хэмжээ байжээ гэдгийг мэдэж авсандаа баяртай байна.

-Хэлэлцүүлэгт оролцож буй иргэдээс хамгийн залуу нь та байх шиг байна. Та болон бусад оролцогчдын хувьд асууя гэсэн зүйлээ асууж, хариултаа авч чадав уу?

-Тийм ээ, магадгүй хамгийн залуу “Ардын эксперт” нь би байсан байх. Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын талаар ярьсан. Дээрх сэдвийн хүрээнд хангалттай мэдээлэл авч чадсан болохоор миний хувьд асуух асуулт байгаагүй. Мөн асууя гэж бодож байсан зүйлүүдийг маань өөр оролцогчид асууж байсан. Үзэл бодлоо илэрхийлэх боломж нээлттэй, оролцогчид их идэвхтэй байсан.

-“Ардын үг” аяны хэлбэр танд ямар санагдаж байна вэ. Хийж, хэрэгжүүлсэн ажлаа иргэдээр хэлэлцүүлж, дүгнүүлэх нь хэр зөв зохистой арга гэж та бодож байна вэ?

-Ерөнхийлөгч гэлтгүй аль ч шатны байгууллага, институт ийм байдлаар ажлаа тайлагнаж байх хэрэгтэй байх. Ингэхдээ өнөөдрийнх шиг иргэдийг оролцуулж, тэднээр хэлэлцүүлэх нь зүйтэй болов уу. Үүнийг жижиг нэгжээсээ эхлэх ёстой. Тэгэхгүй бол манай төрийн албаныхан их хүнд сурталтай, юу хийсэн нь мэдэгдэхгүй байсаар нэг мэдэхэд албан тушаалаасаа буудаг. Энэ хэлбэрийг цааш цаашдаа бүх шатны байгууллагын дарга нар хэрэгжүүлж байвал их зүгээр санагдаж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 251 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. иргэдийн сонгуульд өгсөн саналыг том гүрнээс хакердаад өөрчилчихдөг юм бишүү.

    0 0 Хариу бичих
  2. Иргэд, иргэд л гэх юм тал тал тийшээ амиа бодож хувиа хичээсэн хүмүүсээс юу гарах юм. Энэ сонгууль өгч байгааг нь хар, хатуухан хэлхэд монголчуудыг нэг л хатуухан гар л удирдаж хөгжүүлнэ. Одоо байгаа царайгаа хар иргэдээ дээдэлдэг төртэй болж байгаа нь энэ гээд алив, баахан хөлдүү юмнууд төрд гараад хамаг байдгийг нь хуу хамаад идчихлээ, одоо нөгөө "хүндэт иргэд" яах вэ? мал шигээ хот хөдөөгүй бэлчих үү? Тэр нэг "үндсэн хууль" гэсэн юмаа зоригтой өөрчилөөд еранхийлөгчийн засагтай юм уу эсвэл праламентийн 2 танхимтай болох хэрэгтэй энэ УИХ хэрэггүй.

    0 0 Хариу бичих