Ц.Пүрэвхүү: Та уушгитай бол, утаатай Улаанбаатарт амьдардаг бол яг одоо гэрээсээ гар

П.Мөнхжаргал


“Эмнэлгээ барь, утааг арилга, шаардлагын хариу өг”

“Утааны эсрэг ээж, аавуудын холбоо”-ны гишүүд өнөөдөр 13.00 цагт Төв талбайд тайван жагсаал хийхээ мэдэгдсэн. Жагсаалд одоогоор 30 гаруй иргэд оролцож байна.

Энэ удаагийн жагсаалыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Зэсвэгт хүчний 96 жилийн ойн баярын өдөртэй давхцсан гэж үзэж зөвшөөрөл олгохоос татгалзаж, үг үсгийн алдаатай албан бичгийг зохион байгуулагчдад хүргүүлсэн нь цахим ертөнцөд нэлээд шүүмжлэл дагуулсан. Гэвч алдаатай албан бичгээ тухайн өдөртөө залруулан, улмаар жагсаал хийхийг зөвшөөрснөө мэдэгдээд байв.

Энэ дагуу өнөөдөр “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо”-ны гишүүд ээлжит жагсаалаа хийж байгаа юм. Зохион байгуулагчдын зүгээс иргэдийг агаарын бохирдол, хорт утааны эсрэг тэмцэлд дуу хоолойгоо нэгтгэж, идэвхтэй оролцохыг уриаллаа.

Жагсаалын талаар иргэн Ц.Пүрэвхүү “Уушгитай бол, утаатай Улаанбаатарт амьдардаг бол энэхүү жагсаалд иргэн бүрийг оролцохыг уриалж байна. Зөвхөн өвлийн улиралд утаатай тэмцчихээд бусад үед мартдаг зүйл биш ээ. Бид улирал бүр нэг ажил зохион байгуулах болно. Өнөөдөр жагсаалд зориулсан олон лоозон байгаа тул ойролцоогоор 500 орчим иргэд оролцох шаардлагатай байгаа юм. Бид “Утаагаа арилга, эмнэлгээ барь, шаардлагын хариу өг” гэсэн гурван үгийг хэлж, Засгийн газрын ордонг тойрч алхана.  Бид утааг мартаагүй. Мартах ч учиргүй. Тиймээс иргэдийг өнөөдөр өргөнөөр оролцохыг уриалж байна. Цагдаа нартай уулзаад өнөөдрийн цуглааныхаа сахилга бат хууль мөрдөх лекцээ сонсоод зөвшөөрөл авсан учраас хуулийн дагуу жагсаалаа зохион байгуулна” гэв.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: [email protected] 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан, тэр бүх дэлхийн дэвшилийн талаар бидэнд анхааруулсан. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн Тимоти, Мариа 2017 оны 11-р сарын 22-нд GAA-д Колумби хотод хүлээн зөвшөөрөв

    0 0 Хариу бичих
  2. Nogoon Purevhuugiin shizoni ye harin utaani ye boloogui bna Hamag humuus har huitend uruu tataj yah geed bgaa yum be Uvul bolohoor oriloodl gadaa zogschih yum Eniig hen ch toohgui tsuglah humuus bhgui bgaa shuudee Tur zasgiin ajlig ene avgaigaar ch meduuldeg yum bish shuu TA nar harjl bgaarai yamar ch ur dund hurehgui ireh uvul nogoorood dahiadl orilood garaad irne

    0 0 Хариу бичих
  3. uursduu gal tulchiheed utaatai bna geed jagsah uu? yadaj salhin door holhon ger horoololoo nuulgeech.

    0 0 Хариу бичих
  4. ПҮРЭВХҮҮ ГЭЖ ШАНТААЖЧИН СЭТГҮҮЛЧ АВГАЙН ШАНТААЖ ХЭТЭРЛЭЭ ШҮҮ ОДОО БҮХ ПОПУЛИСТ БОЛОХ НЬ ЭЭ ХЭЗЭЭ Ч БИЕЛЭХГҮЙ ШААРДЛАГА ТАВИАД ЖАГСААЛ ТЭГЭЭД ТӨР ЗАС АГ БИЕЛҮҮЛСЭНГҮЙ ГЭЭД ОРИЛООД ӨӨРИЙГӨӨ ОД БОЛГООД 2020 ОНД ЭНЭ ХҮҮХЭН ЯДАЖ Л НИТХ-Д НЭР ДЭВШИНЭ ДЭЭ АН-ААС. ХАРЖ БГААРАЙ

    0 0 Хариу бичих
  5. Гал түлдэг айлууд чинь нууцаар түүхий нүүрсээ түлээд байхад дарга нар яах юм

    0 0 Хариу бичих
  6. Утаа гэж ...уб-чууд утаандаа дуртайшдээ. Жагсаал очдоггүй дэмждэггүй залхуу хохчинээч

    0 0 Хариу бичих
  7. Зуун граммыг уу Зуудаг тамхийг сор Зууш хоолыг ид Зугаацаж цэнгэ гэвэл Газрын холыг хайхралгүй Гацаа түгжрээг тоолгүй Гадаа хүйтэнг ажралгүй Галгиулж шогшоодл ирнэ Ус агаар хөрсний бохирдол Угтаа өөрт нь “хамаагүй” Уушиг цээжний хавдар Улаанбаатрынханд “чимээгүй” Ямар богино бодолтой Яаацан улс байдгым Хавдрын эмнэлгийн моорогт Хараавч ерөөвч хоцроно доо

    0 0 Хариу бичих