Б.Номин: Иргэдтэйгээ зөвлөлдөх нь чухал юм байна

Eagle.mn


Иргэн та Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн ажилд ямар дүн тавих вэ. Энэ асуултыг хүн бүрт тавихад янз бүрийн л хариулт хэлэх байх. Яг үнэндээ ажилтай, амьдралтай хүнд Ерөнхийлөгчийн хийсэн ажил төдийлэн чухал биш байж магадгүй. Яагаад гэвэл өдөр тутам ажилдаа явж, өөрийн түүхийг бүтээж яваа хүмүүс улс төрийн бодлого, шийдвэрт нэг их ач холбогдол өгөхгүй байх нь бий. Гэхдээ ард түмнээс сонгогдсон улс төрийн албан тушаалтнууд хийсэн ажлаа түмэн олноороо дүгнүүлж, итгэл өвөртөлсөн он жилүүддээ ямар ажлаа хийснээ тайлагнах жишиг тогтоох ёстой юм шиг ээ. Энэ жишгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж түүчээлэх нь. 

Товчхондоо, “Монголын медиа корпораци” Ерөнхийлөгчдөө дүн тавихаар “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг эхлүүлж, Ц.Элбэгдоржийн найман жилийн ажлыг дүгнэх боломжийг ард иргэдийн өмнө нээж байгаа билээ. Гэхдээ хүн бүр ажилтай, амьдралтай тул Ерөнхийлөгч ямар ажил хийв гээд судлаад, тандаад суух боломжгүй. Тиймээс эхлээд иргэдээ мэдээлэлтэй болгосны дараа хийсэн ажлаа тайлагнах нь зөв гэж бид үзсэн. Өөрөөр хэлбэл, зөвлөлдөх ардчилал нь мэдээлэлжсэн иргэдийн ул суурьтай хэлэлцүүлгээр бодитой үнэлгээ гаргаж, шийдвэр гаргалтыг “ханатай”, урт настай, иргэдийн дэмжлэгтэй болгодог орчин үеийн аргачлал юм. “Зөвшилцсөнөөс Зөвлөлдсөн нь дээр” уриатай “Ардын үг” аянд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэд зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцсон юм. Хэлэлцүүлэгт оролцогчдод Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулав. “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны онцлог нь эхлээд бүрэн мэдээлэлтэй болсныхоо дараа нууцаар саналаа өгч, дүгнэлт гаргах буюу зөвлөлдөх ардчиллын механизмыг ашигладаг билээ.

Гуравдугаар сарын 6-нд болсон энэ хэлэлцүүлэгт оролцсон залуусын төлөөлөл Б.Номингийн сэтгэгдлийг сонслоо. Тэрээр “Ний нуугуй хэлэхэд өмнө нь Ерөнхийлөгчийн хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хомс байсан. Харин өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсоноор илүү мэдээлэлтэй боллоо. Жишээлбэл, төвийг сахих бодлогын талаар мэдээгээр л сонсох төдий өнгөрч байсан бол өнөөдөр энэ талаар өөрийнхөө хэмжээнд ойлгож, мэдэж авлаа. Иргэдээс санал авч, асуулт, хариулт явуулах хугацаа нь хангалттай байсан. Оролцогчдын олонхи нь хүссэн асуултаа асууж чадсан байх гэж бодож байна. Ер нь оролцогчид өөрсдийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх боломжоор хангагдсан гэж ойлгож байгаа” гэлээ.

Мөн “Санамсаргүй түүврийн аргаар иргэдийг сонгож, хэлэлцүүлэгт оролцуулан ажлаа тайлагнах нь маш оновчтой хэлбэр гэдэг нь харагдаж байна. Иргэд ч их идэвхтэй оролцлоо. “Ардын үг” гэдэг чинь их чухал. Иргэдийнхээ санал, бодлыг сайн сонсч, тэдэнтэй зөвлөлдөж байх хэрэгтэй. Тиймээс тэдэнтэй нүүр тулж уулзаад, ингэж ярилцах нь маш үр дүнтэй арга юм болов уу. “Оюутан цэрэг” хөтөлбөрийг зөв зүйтэй ажил гэж хувьдаа боддог. Оюутнууд сургуулиа төгсөөд ажилд орох гэхээр цэргийн алба хаагаагүй бол ажилд авахгүй гэдэг болсон. Тиймээс оюутан байх хугацаандаа цэргийн албыг давхар хаана гэдэг давуу тал, маш том боломж гэж бодож байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн хийж, хэрэгжүүлсэн ажилд дүн  тавих нь эрт санагдаж байна” гэсэн юм.

Цаашид ч иргэдээ мэдээлэлтэй болгоод дараа нь ийм хэлэлцүүлгүүдийг тодорхой сэдвүүдээр явуулах нь аль аль талдаа их үр дүнтэй билээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 251 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Танай тв ийг шударга үнэн зөв мэдээлэлтэй гэж боддог гэвч сүүлийн үед Элбэгдоржийн сурталчилгааны хэрэглэл гэж яригдаад эхэллээ .Нөгөө шударга байсан тв багаа хуулав уу.

    0 0 Хариу бичих
  2. Тэгж их Иргэдтэйгээ зөвшөлцдөг ард иргэдийн төлөө гээд байгаа хүн Эрдэнэтийг яаж ямар аргаар мөнгөтэй болсон 27 настай залууд Эрдэнэтийг өгч ард иргэд буцаан авахаар уурлаад байгаа. Монгол Улсын их баялагыг зөвхөн хууран мэхлэлт залилангаар баяжсан хэсэг бүлэгт өгөх гээд улаан цайн түнтийтлөө уурлаад байсан ш дээ. Энэ хүнд БЯЛДУУЛЧИЛЖ байгаа хүмүүс бол БАШИР аргаар амьдрагчид МОНГОЛын хөгжилийг ЧӨДӨРЛӨГЧИД мөн болно.

    2 0 Хариу бичих