С.Эрдэнэ: Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулахгүй

С.Бүжин


АН-ын дүрмийг Улсын дээд шүүх хэлэлцээд хүсэлтийги хүлээн авахаас татгалзсан. Тэгэхээр ирэх сарын 2-нд болох намын бүх шатны сонгууль ямар дүрмээр явах вэ гэх асуудал үүсч буй. Энэ талаар тус намын дарга С.Эрдэнээс тодрууллаа.

-АН-ын Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг санал хураалтаар тодруулна гэхээр хуучин дүрэм үйлчлэхгүй гэсэн үг үү. Энэ нь эргээд Дээд шүүх дүрмийг бүртгээгүй учраас зөрчил болох юм биш байгаа?

-АН-д өнөөдөртөө хуучин, шинэ дүрэм гэж байхгүй. Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн дүрэм бол нэмэлт өөрчлөлт. Бидний хувьд үндсэн дүрмийн хүрээнд бүх ажил явж байгаа. Ардчилсан намын үндсэн дүрэм бол шинэчилсэн найруулгын хэмжээнд биш, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа хүчин төгөлдөр дүрмээр явж байна гэсэн үг. Тиймээс шинэ, хуучин дүрэм гэж яриад байх шаардлагагүй.  АН-ын VI, VII их хурлаас гарсан шийдвэрийн дагуу VIII их хурлаар шинэ дүрмийг батална. Тус намын үндсэн дүрэмд байгаа Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүн гэдэг тоо квот, дэнчингийн хэмжээг Дотоод сонгуулийн хороо тогтоодог дүрэмтэй. Дүрмийнхээ хүрээнд Дотоод сонгуулийн хороо шийдвэрээ гаргаад явж байгаа.

-Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргэсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн ямар заалт нь Улс төрийн намын тухай хууль, АН-ын дүрмийг зөрчсөн юм бэ?

-Улсын Дээд шүүхээс гарсан шийдвэрийн дагуух тогтоол нь одоогоор ирээгүй байна. Ямар үндэслэлээр татгалзсан бэ гэдэг тогтоол ирсний дараа мэдээлэл өгч болно.

-Дотоод сонгуульд нэрээ дэвшүүлсэн гишүүдээс хэдэн төгрөгийн дэнчин, хураамж, намын дансанд төвлөрсөн юм бол?

-Одоогоор санхүүгийн эцсийн тооцоо гараагүй учраас хэлэх боломж алга. Шилэн гэж яриад байгаа боловч эрх барьж байгаа нам нь төрийн бүх шатны байгууллага нь Шилэн дансны хууль хэрэгжүүлэхгүй хаалттай байна. Ийм цаг үед ганцхан АН шилэн байх ёстой гэж болохгүй.

Хуучин Үндэсний зөвлөлдөх хороо тарсан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах боломжгүй.

-Дотоод сонгуулийг зохион байгуулахад хэдий хэмжээний зардал гарна гэж урьдчилсан байдлаар тооцсон бэ?

-АН-ын дэнчин, хураамжийн хэмжээ бүх юм ил тод байгаа. Мөн 2016 оны санхүүгийн үйл ажиллагааны тайлан ил тод байгаа. Улс төрийн нам дотроо нээлттэй нам бол АН.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сунгаагаар тодруулах уу?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааг бүх гишүүдийн санал хураалтаар явуулна. Бүх гишүүдийн санал хураалтаар хамгийн олон санал авсан гишүүнийг АН-ын VIII их хурлаар оруулж батламжилна. Тэгээд албан ёсоор хуулийн дагуу нэр дэвшүүлнэ. Дотоод сонгуультай давхцаж байгаа учир одоогоор хэдийд хийх талаар шийдвэр гаргаагүй байна.

-ҮЗХ-г яаралтай хуралдуулах шаардлагыг танай намын гишүүд тавьж байгаа. Ойрын хугацаанд ҮЗХ-ны хурлыг зарлах уу?

-Хуучин Үндэсний зөвлөлдөх хороо тарсан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах боломжгүй. АН-ын VI, VII их хурлаас гарсан тогтоол шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр. Ардчилсан намын эрх барих дээд байгууллага нь их хурал. Их хурлын шийдвэрийг үг дуугүй биелүүлэх л үүрэгтэй.  Түүнийг намын аль нэг шатны байгууллагын шаардлагаар хуралдуулах эрх байхгүй.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Альч дүрэмтгэж байхгүй Эрдэнэ гэж хүнтл байгаа.

    0 0 Хариу бичих
  2. AN sontugei

    0 0 Хариу бичих
  3. АН -ын ҮЗХ-ны 50-р хуралдаан буюу отгон хуралдаанаа хийгээд албан ёсоор тарсанаа зарласан.

    0 0 Хариу бичих
  4. ҮЗХ хэзээ тарчваа???

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ