Япон улс Хойд Солонгосын дайралтад бэлтгэж, бүх нийтийн сургуулилт хийлээ

Х.Батсайхан


Япон улсын Акита мужид өнөөдөр иргэний хамгаалалтын бүх нийтийн нэгдсэн сургуулилт боллоо.  Хойд Солонгосоос пуужингийн цохилт өгсөн тохиолдолд гарз хохирол багатай давахын тулд энэхүү сургуулилтыг зохион байгуулжээ. Ийм сургуулилт зохион байгуулсан нь тус улсын түүхэн дэх анхны тохиолдол болж байгаа аж. Хойд Солонгосоос пуужингийн цохилт өгч, цагийн байдал хүндэрсэн үед иргэдийг аюулгүй газар руу хурдан хугацаанд нүүлгэн шилжүүлэхэд ард иргэдээ дадлагажуулах нь сургуулилтын гол зорилго байжээ.

Сургуулилт явагдсан Акита муж нь Японы хамгийн том арал болох Хонсюгийн хойд этгээдэд байдаг юм байна. Бэлтгэл сургуулилт Акитагийн Огагийн хошуунд  байрладаг Японы зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд Хойд Солонгосоос пуужингийн цохилт өгч байгааг олж илрүүлэн мужийн захиргаанд мэдэгдэж, тэд иргэдийг аюулгүй газар руу шуурхай нүүлгэн шилжүүлэх байдлаар явагдсан байна.   

2009 онд Акита муж, Японы усан хилийг даван Номхон далайн олон улсын эзэмшлийн бүсэд унаж байжээ. Үүгээрээ Хойд Солонгос Японд баллистик пуужингийн цохилт өгөх бүрэн боломжтой гэдгээ баталсан юм.

Аюул учирсан тухай мэдээллийг гудамжинд байрлуулсан чанга яригчаар зарлаж, мөн иргэдийн эзэмшлийн ухаалаг гар утас руу мэдээлэл явуулан дамжуулжээ. Японы хотуудад агаарын довтолгооны үед ашиглах газар доорх хоргодох байруудыг барьж байгуулсан байдаг аж. Сургуулилтад оролцогсод мэдээлэл авмагцаа гэрээ нэн даруй орхиж, хоргодох байруудад шилжин байрлажээ.   

Акита мужийн захиргаа өмнө нь БНАСАУ-аас пуужингийн цохилт ирж байгаа тухай мэдээллийг иргэддээ нэг бус удаа өгч байсан туршлагатай юм байна. Тухайлбал, 2009 онд Акита муж, Японы усан хилийг даван Номхон далайн олон улсын эзэмшлийн бүсэд унаж байжээ. Үүгээрээ Хойд Солонгос Японд баллистик пуужингийн цохилт өгөх бүрэн боломжтой гэдгээ баталсан юм. Энэ оны гуравдугаар сарын 6-нд Хойд Солонгос Япон руу дундын зайн тусгалтай дөрвөн ч баллистик пуужин харваж, гурав нь Японы эдийн засгийн ач холбогдолтой онцгой бусад унасан билээ. Тэдгээр пуужингаас хамгийн ойрхон нь Японы эргээс 200 км зайтай туссан юм.

Хойд Солонгос энэ туршилтаа Номхон далай дахь АНУ-ын цэргийн баазад цохилт өгөх туршилт байсан гэж мэдэгдсэн ч Японы эрх баригчид ноцтойгоор хүлээж авсны илрэл нь энэ удаагийн бүх нийтийн сургуулилт болж байгаа юм.   

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ