АН-ын ҮБХ-ны гишүүнд 511 хүн өрсөлдөнө

С.Бүжин


АН-ын ҮБX-ны гишүүний 380 суудлын төлөө нийт 511 хүн өрсөлдөхөөр бүртгүүлснийг тус намын дарга С.Эрдэнэ хэллээ. Тэрээр “Намын бүх шатны сонгуульд өрсөлдөх иргэдийг бүртгэх бүртгэл гуравдугаар сарын 15-нд дууссан. Харин саналын эрхтэй гишүүд гишүүдийн бүртгэл өчигдрийн 00.00 цагаар дуусгавар боллоо. Дотоод сонгуульд санал өгөх эрхтэй 152800 хүн бүртгүүлсэн” гэлээ.

Нийслэлийн намын даргад хоёр, аймаг дүүргүүдийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Энэ талаар С.Эрдэнэ “Намын дотоод сонгуулийн үйл ажиллагаа товлогдсон цаг хугацааныхаа дагуу явдагдана. Ирэх сарын 2-нд АН  дотоод сонгуулийн санал хураалтаа улс орон даяар явуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна” гэсэн юм.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Яаанаа!! Нээрээ ийм даргатай болцон билvv!

    0 0 Хариу бичих