Б.Цэрэндолгор: Наймдугаар сард Сингапур явж загварын ажлаа эхлүүлнэ

Дэлхийн загварын ертөнцийн алдарт “Next Top Model”  шоу нэвтрүүлгийг “Боловсрол” телевиз 10 жилийн ойдоо зориулан  “Бюро 24/7” дижитал  сэтгүүлтэй  хамтран  албан ёсны эрхтэйгээр монголчуудын хүртээл болгон амжилттай өндөрлөөд байна. “Mongolia's Next Top Model” шоуны шилдэг оролцогч Б.Цэрэндолгортой ярилцлаа.

Бид түүнтэй гэрт нь цаг товлон уулзсан юм. “Өнөөдөр сургууль дээр шалгалттай байсан болохоор үдээс өмнө завгүй байлаа” гэсээр тэрээр биднийг угтсан. Загвар өмсөгч Б.Цэрэндолгор анагаах ухааны “Ач” сургуулийн IV курсын оюутан. Шоу, нэвтрүүлэг хичээлийнх нь амралтын үеэр таарсан учраас нөхөх хичээл бага байлаа гэсээр бидний яриа өрнөсөн юм. Тэгтлээ будах дургүй, энгийн зүйлст дурладаг Цэкү хөгжимд дуртай, тэр дундаа “МTV” хөгжмийн сувгийн үнэнч фэн гэнэ. Биднийг гэрт нь зочлоход тэрээр “МTV” хөгжмийн сувгийг сонгон үзэж байсан юм. Түүний гэр багахан уран зургийн галерей гэлтэй. Ээж нь уран зурагт дурладаг болохоор ийнхүү гэрийнхээ засал чимэглэлд эмэгтэй хүний гоо сайхныг гайхуулах тосон зургуудыг шигтгэж өгчээ.

-Шоу, нэвтрүүлэг өндөрлөөд удаагүй байгаа болохоор баярын мэндчилгээ тасрахгүй байгаа байх. Хүмүүсийн хандлага хэр байна?

-Урмын үгс, мэндчилгээ тасрахгүй байна. Уулзсан хүн бүр “Чи газартаа л байгаад байна. Дээшээ гараагүй байна. Энэ чинь зөв шүү” гэх мэт гоё үгс их сонсч байгаа. Ялалтдаа бялуурахгүй байх юмсан гэж өөрийгөө дарж байгаа. Ялагч болж зорилгодоо хүрсэн хүн тэр дээр байна гэж юу байх вэ дээ. Бага багаар дээшлэн даруухан баймаар байна.

-Өмнө нь “Next Top Model” шоуг үзэж байхад ямар төсөөлөлтэй байв. Шоуны ард өрнөсөн хоёр сарын амьдралын талаар сонирхуулахгүй юу. Чиний төсөөлж байснаас хэр байсан бэ?

-Миний төсөөлснөөс өөр, хамаагүй халуун, дотно байсан. Өмнө нь “American’s Next Top Model” шоуг үзэж байхад хэтэрхий өрсөлдөөндөө улайрсан хүмүүс байгаа харагддаг. Магадгүй тэд хэтэрхий нээлттэй хүмүүс учраас шоу, нэвтрүүлгийн туршид хэрүүл маргаан тасардаггүй байсан байх. Тэр нь үзэж байгаа хүмүүст нь ч нэг их асуудал биш байсан. Нэг иймэрхүү орчин битгий үүсээсэй гэж хүсч байсан. Миний төсөөлөлд мэдээж үзсэн харснаараа бодож, олон охид цугласан юм чинь хэрүүл маргаан байнга гарах байх даа гэж эмээж байсан. Түүнд яах вэ гэх зүйлс их байсан. Гэхдээ төсөөлснөөс өөр байсан шүү. Хэдийгээр бүгдээрээ нэг үеийнх  ч өөр өөр насныхны өмнө байнгын камертай байна гэхээр надад хэцүү санагдаж байсан. Энэ шоунд оролцогчид миний төсөөлснөөс хамаагүй халуун дотно уур амьсгалтай байсан. Мөн тэр камеруудыг бидэнд зөвөөр ойлгуулж юу гаргахаа зургийн багийнхан мэдэх учраас гэртээ байгаа юм шиг л чөлөөтэй байгаарай гээд л зөвлөж байсан. Тэнд дасах гэж ердөө ч удаагүй. Хүмүүст хэдэн охид гоё сайхан байшинд амьдран зураг авахуул гэвэл авахуулчихаад байж байгаа мэт харагдсан юм шиг байгаа юм. Гэхдээ нэгдүгээрт энэ бол өрсөлдөөн, хоёрдугаарт бид хоорондоо найз байхын тулд коллектив бүрдүүлэх хэрэгтэй. Зураг авахуулна гэдэг чинь өөрөө бас тийм ч амар зүйл биш. Бид тэнд зураг авахуул гэхээр гарч авахуулаад бусад үед нь гэртээ ирээд унтаж, идээд байгаагүй. Энэ бүхэн хэзээ ч амархан байгаагүй.

-Шоунд оролцох шийдвэр гэнэтийн байсан гэсэн шүү дээ?

-Дөнгөж зарлал нь гарч эхлэхэд жаахан ч гэсэн загварыг сонирхдог учраас “Яадаг юм билээ” гэж бодож байсан. Тухайн үед миний таньдаг, танихгүй олон хүн “Чи ороод үз” гэсэн. Тэр болгонд л орох хүсэл төрөн “Яагаад болохгүй гэж. Надад алдах юм байхгүй” гээд эцсийн мөчид бүртгүүлээд орж байсан.

-Хоёр сар огт гар утас ашиглахгүй байх ямар байв?

-Анх бүртгүүлж байхад хоёр сарын турш гар утас ашиглахгүй шүү гэж хэлж байсан. Энэ нь надад гоё санагдаж байсан. Ашгүй дээ гээд л. Магадгүй гар утсаа ашиглаж байсан бол тэнд халуун дулаан уур амьсгал үүсэхгүй байсан болов уу. Утаснаас хол байх гэж би хичээдэг ч чаддаггүй байсан. Түүнийгээ энд хэрэгжүүлнэ гэхээр надад маш их таалагдаж байсан.

-Шоу дуусаад гар утсаа асаахад сошиалд нэлээд маргаан шүүмж, магтаалууд хөвөрч байсан болов уу. Энэ бүхнийг хэрхэн хүлээж авав. Гомдох, баярлах зүйлс хэр их байсан бол оо?

-Сошиал дээр бидний тухай яриа ид буцалж байсан. Миний төсөөлснөөс ч илүү бидний талаархи яриа дэндүү их байсан. Магадгүй гайхах ёстой байсан байх. Гэхдээ би ердөө ч гайхаагүй.  Юунд хамгийн их гомдож байгаа гэхээр таагүй, муухай сэтгэгдлүүдийг бичсэн хүмүүсийн дийлэнх нь үр хүүхэдтэй ээж нар байсан. Яагаад өөрөө үр хүүхэдтэй ээж байж хүний үрийг ингэж муухайгаар бичсэн юм бол доо гэж их эмзэглэсэн. Хүмүүсийн ухамсар, хүмүүжил, уншсан номын ялгаа хүртэл аливаа зүйлд тод гардаг шүү дээ. Яг тэр л ялгаа энд маш их анзаарагдсан.

-Өөрийн чинь нэрээр өөр фэйсбүүк хаяг үүссэн тохиолдол байв уу?

-Фэйсбүүк дээр хэн ч хэний ч өмнөөс хаяг нээн ажиллуулж чаддаг болчихсон. Хамгийн гол нь миний нэрээр хаяг нээчихсэн байна шүү гээд хүмүүст хэлэхээр чи одоо юун сүртэй юм бэ, од зан суулаа гэж хэлдэг. Энэ тийм ойлголт биш шүү. Миний нэрээр л цаашаа өөр хүнтэй харьцдаг. Манай нэг оролцогчийн тухайд гэхэд л түүний нэрээр хуурамч хаяг нээн ажлын саналыг нь аваад цалинг нь тохирчихсон байсан гэсэн. Үүн дээр л хамгийн гол нь ярьж байгаа. Түүнээс биш энэ хуурамч хаяг би биш гэж ярих надад шаардлагагүй.

-Оролцогчдод ажлын саналууд их ирсэн байсан. Өөрийн тань хувьд ялагч болсноор Сингапурын загварын агентлагтай хоёр жил хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа. Гэхдээ наана нь Монголд өөр ажлын саналууд ирсэн үү?

-Яг одоо ажлын саналыг өөр дээрээ хүлээж авахгүй. Учир нь гэрээг маань продюссертай ярих ёстой байгаа. Тиймээс продюссер маань яриад шийдэж байгаа байх. Ирсэн ажлын саналууд бол байгаа.

-Сингапур Улсын “Looque” загварын агентлагтай хэзээнээс эхлэн хамтран ажиллахаар болсон бэ?

-“Looque” загварын агентлагтай өнгөрсөн даваа гаригт продюсер эгчтэйгээ сууж байгаад мэйл бичээд бүх зүйлээ тохирсон. Ирэх наймдугаар сард Сингапур явж ажлаа эхлүүлнэ. Түүнээс өмнө эндэх ажлуудаа амжуулах боломжтой хугацаа байгаа.

-Ирэх наймдугаар сараас өмнө хамтран ажиллах саналуудыг хүлээж авах боломжтой байх нь ээ?

-Тийм ээ. Ирсэн ажлын саналуудаа продюссертайгаа сууж байгаад ярилцана.

-Шоунд оролцоход байгуулсан хатуу гэрээ байгаа юу. Жишээ нь ажлын санал дээр продюсераараа дамжуулна гэх мэт.

-Айхтар хатуу гэрээ бол байхгүй. Продюссер ажилтан хоёрын хооронд хийсэн гэрээтэй.

-Сингапурын талтай хийсэн гэрээний дагуу хоёр жил ажиллана. Харин сургуулиа төгсөх хараахан болоогүй байгаа. Энэ бүх ажлыг хэрхэн зохицуулах гэж байна?

-Моделийн амьдрал бол байнгын л хөдөлгөөнтэй наашаа, цаашаа явдаг ажил. Тэр ч утгаараа ирэх наймдугаар сард Сингапур аваад хоёр жилдээ монголд ирэхгүй байж магадгүй. Би энэ жил IV курс дараа жил төгсөнө. Энэ жилийн хичээлээ дуусгаад дараа жил чөлөө авах бодолтой байгаа. Карьер бол насных. Суралцахад нас хязгааргүй болохоор эхэлж олдож байгаа боломжоо түрүүлж ашиглаад дараа нь өөрийнхөө сонгосон мэргэжлээрээ сурах бодолтой байгаа.

Тэр ч утгаараа Сингапурын загварын агентлаг бол цэвэр миний карьерын асуудлыг хариуцна. Тэд модель хүний чиглэлээр мэргэшсэн байгууллага учраас би үүнд санаа зовохгүй байгаа. Модель менежмент бол загвар өмсөгчдийг зуучилдаг газар. Тухайн агентлагийн чансаанаас хамаараад би хаашаа явах вэ гэдэг нь шалтгаална. “Looque” агентлаг бол моделиудаа Азидаа биш ихэнхдээ Европ руу гаргадаг. Тийм болохоор чансааны хувьд ч надад таалагдаж байгаа.

-Загварын ертөнц рүү ороод хоёр жил гаран болж байна гэсэн шүү дээ. Монголд модель менежмент тал дээр ажилладаг агентлаг хэр олон байдаг вэ?

-Монголд загварын олон агентлаг үйл ажиллагаагаа явуулдаг. Манайд агентлаг нь зөвхөн зуучилдаг хувь авдаг газрууд бий. Хүмүүс мэдэж байгаа “Монгол модель” агентлаг бол хамгийн мундаг нь. Менежмент тал руугаа хамгийн их дөхөж байгаа байгууллага. Тэд загвар өмсөгчдөө Хятад, Сингапур руу гаргаж ажиллуулдаг. Монгол загварын энэ чиглэл рүүгээ хөгжиж байгаа.

-Хоёр жил загвар өмсөхдөө “Гоёл” наадамд оролцож байсан уу?

-Нэг удаа оролцож байсан. Гэхдээ загвар өмсөж эхлэхээсээ өмнө Сэлэнгэ багш дээр загварын алхаа сурч байхдаа шүү дээ. Тухайн үед “Гоёл” наадмын загвар өмсөгчдийн шалгаруулалт болоод багш маань ороод үзээч гээд оролцон тэнцээд оролцсон. 16-тай байхдаа. Түүнээс хойш “Гоёл” наадам бол миний хийх загварын ажил биш юм байна гэж бодоод ахиж оролцоогүй.

-Яагаад. Манайд загварын ертөнцийг “Гоёл” наадмаар төсөөлөх хандлага их шүү дээ. Ялангуяа загвар өмсөгчдийн хувьд тэндээс “Топ” тодруулдаг болохоор орох хүсэл их байсан болов уу?

-Сүүлийн үед энэ эрч хүч их буурч байгаа. Хүмүүсийн мэдэхээр загварын дээд шоу нь “Гоёл” байсан. Тийм учраас их нэр хүнтэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд тодорхой шалтгаануудаас болоод энэ наадмын нэр хүнд буурсан болов уу. Үүнийгээ дагаад ч хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн. Мөн монголд загварын салбар хэтэрхий хурдан хөгжиж байгаа учраас ар талын зүйлсээ хаяж эхэлж байгаа. Түүнтэй ч холбоотой байх гэж бодож байна. “Гоёл” наадамд оролцсон жилдээ би жаахан байсан. Тэр  ч  утгаараа тайзнаа ард өрнөж байгаа зүйлс надад таалагдаагүй. Миний хийх ажил биш, дэмий юм байна гэж бодсон. Тэгээд хоёр гурван жил энэ салбараас больё гээд холдчихсон байсан. 19 нас хүрэх гэж байхдаа Ариунаа Сүри намайг брэндийнхээ нүүр царайгаараа сонгосон. Тухайн үед Ариунаа Сүри брэнд Мерседес бенз шоунд оролцчихсон монгол брэнд дэлхийд гарч байгаа гэдгийн тод жишээ болж байсан учраас энэ саналыг зөвшөөрөхгүй байхын аргагүй байсан. Тэндээс л загварын карьер гэдгийг эхлүүлж байлаа.

-Топ модель Д.Болормаагийн шавь гэсэн шүү дээ?

-Би Болормаа багштай хамтарч ажиллаад 8 сар болж байна. Багшаараа нэг сар хичээл заалгаж үзсэн. Багшийн хувьд үнэхээр сайн, найз ч байж чаддаг. Өөрөөсөө залуу олон хүмүүстэй харилцдаг ч тэр бүх ажлыг чадварлаг зохицуулж чаддаг юм болов уу гэж бодож би үлгэр дууриал авдаг хүн. Манай багшийн талаар хэн ч юу ч гэж ярьж байсан би хаана ч очоод түүнийг өмгөөлөх тийм л хүн. Болормаа багшийн шавь нар яалт ч үгүй бусдаасаа ялгардаг.

-Түүний шавь нар шоу болгонд гүйж очоод ороод байдаггүй. Хүмүүст багш нь битгий ор гэж хэлдэг байх гэсэн ойлголт байдаг л даа?

-Үгүй ээ. Манай багш хэзээ ч шавь нар руугаа утасдаад чи энэ шоунд битгий ороорой гэж хэлдэггүй. Харин  ч эсрэгээрээ орох орохгүй нь та нарын асуудал гэдэг. Хэзээ ч ямар нэгэн уралдаан, шоунд орлоо гэхэд хорьдоггүй. Манай агентлагийн охид өөрсдөө болж байгаа шоу болгонд оролцох сонирхолгүй байдаг. 

  “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн ялагч Б.Цэрэндолгор үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах эрх, Сингапур улсын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхийн эзэн болоод байгаа билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (47)

  1. Энэ ямар инээдтэй царайтай хүүхэд вэ. Хөөрхөн юм.

    0 0 Хариу бичих
  2. Баяр хүргэе цэкү эгчээ мөрөөдлиынхөө төл өө урагшаа

    0 0 Хариу бичих
  3. bi shuten bishirdeg

    0 0 Хариу бичих
  4. Цэкү хичээгээрэй. Дэмжиж байгаа олон олон хүн байгаа шүү. Насандаа байхгүй хэрсүү ухаалаг байна. Амжилт. Чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

    0 0 Хариу бичих
  5. Baliar buduun guytai yumbe turaachee yag shrekin iljig shg tsaraitai yuma Goyold uhej aldaal huvtsas bulaaldaal guij bsn ohin l bnshd tsagaan huvtssan dr har benz umsluu gd zagnuulaad bsn ohin l bna aimr sehchijee ter uye bodvol tgsnee Goyoliig muulaad bdg tsts ng muu temtsend turuulle gd buhel buten Goyol naadmiig muulj bdg ter naadmaas chn chinii naad umsuj bga huvtsasnuud gardiin Precious fashion house, Mon Couture gh met top designerudin huvtsasnud bugd Goyol naadmar shalguuldag yum ugee bodoj yarij bai!! Neg l tom bltsim shg yarihin gadaad dotood ih yvj galuu shuvuunii mah idseneere Baljka n hajuud n hamaagu uuriiguu olood tuluvshchihsun ohin bnle

    1 1 Хариу бичих
    • Ийм муухай атаархуу коммент бичсэн эмэгтэйг би харсан. Комп-ын ард сууж байгаа нь намхан, пагдгар, сэгсийж ширэлдсэн үстэй, усанд ороогүй удсан нь илт, эрэгтэй хүний томдсон хуучин пиджак өмсчихсөн, дув дугай сайртай бол нүүртэй, хөв хөдөө царайтай, нэг гараараа хамраа ухаад, нөгөө гараараа чихээ ухаад л суугаад байсан. Бас унгах шиг болсоон, гэнэт нээх муухай үнэр гараад явцан.

      0 0
    • Chi estoi setgelgeenii hoosrol bn daa.

      0 0
    • Чи оронд нь тэмцээнд орсон бол эхний шатандаа хасагдах байсан даа ком ны ард аймшгийн юм сууж байгаа даа

      0 1
  6. Мундаг амжилт

    0 0 Хариу бичих
  7. Уяач хүний нүдээр харвал салтаа уужим ташаа тэнэгэр хүзүү урт хошуу нарийн хөл өндөр зэгзгэр туруу бат нүд тунгалаг харц ирэмгий сайн адууны шинж байноо байна. Хаанахын угшилтай юм бол.

    4 0 Хариу бичих
    • Мориор бол салтаа уужим, ташаа өндөр... өөр юу гэдэг билээ? Гэхдээ нээрээ гуя нь бүдүүн юм аа. Бусдаар бол ч материал байна аа. Гуя нь хувь хүний хувьд яг таарсан, харин загварын ертөнцөд ийм хүүхнүүд чинь хариугүй туранхай гуятай байж цааш явдаг юм байна лээ.

      0 0
    • хахаха дорнод гэсэн

      0 0
  8. сүүлийн үед хятад стилтэй хүүхнүүд моодонд ороод байгаа биш үү

    1 0 Хариу бичих
  9. Амжилт

    0 0 Хариу бичих
  10. Жинхэнэ модель охин байна аа...

    1 0 Хариу бичих
  11. Tsaashdiin careert ni amjilt...!!! Mongoliin ertnii zuir vgnvvd ih goyo shdee... Jingiin temee tsuvj l baidag Zamiin nohod hustaj l baidag...geed.Minii huvid anhnaasaa chinii erch huch, handlaga, uurtuu itgeltei baidal geh met chin ih anhaaral tataj bsan tiimees demjij bsan...yalagch bolsond setgel undur baigaa.

    1 0 Хариу бичих
  12. Монголчуудыг дорд үзсэн 3 шүүгчийн шийдвэр мэргэн байсан эсэхийг цаг хугацаа л харуулна даа. Дэлхийн нэртэй моделууд бүгд л хөөрхөн, дур булаам бүсгүйчууд байдаг. Харин манай энэ бол бишээ.

    1 6 Хариу бичих
  13. ene chini byaluuraad bh amjilt bish shuudee. mongoldoo heden ohidiin dund turuulee l biz. delhiid gar.uuriiguu od bolson met oilgoj bga bololtoi. '

    1 2 Хариу бичих
  14. ЭНЭ НӨГӨӨ ЗЭРЭГ НЭМЭХИЙН ӨМНӨ ДЭЭР ГАРДАГ ДОЛДОЙГИЙН ХАМААТАН БИШ БИЗ. ЦОГЛОГ ХӨӨРХӨН ОХИН БАЙНА.

    0 0 Хариу бичих
    • Тийнш дээ. Долдой буюу УГЖ Жамьяанжав гуайн зээгээс гарсан охин. Өвөөгийнх нь өвөө гэх юм уу даа.

      0 0
  15. shudarga shuultuureer garaad irchihsen yum shig yun ongiroo yariatai yum YUch hiij eheleegui baij hachin hachin zurag taviadl bult bult yariadl humuusiin setgegdliin door ner bichij baigaad l uuruu hereldeed iim hun hil davj chadahuu bolij yz

    1 5 Хариу бичих
  16. Mongolchuudiig dorimjilson 3 shvvgch yu bodoj bgaa bol.Muuhai tsaraitai muu bodoltoi ene 3 shig hvmvvs olon vrjij bolohgvi.......,

    1 0 Хариу бичих
  17. Ю.Балжидмаа: Би магтуулах, бас шүүмжлүүлэх дуртай http://www.news.mn/r/327631

    2 10 Хариу бичих
  18. Minii uzej bsn shownuudaas hamgiin shudraga hamgiin goy show bailaa Chamd amjilt husey Chi uneheer mundag Tsaashdiin ajil amidrald chin amjilt husey Eldew sorog zuilees hol baigaarai Chinii nasan deer ingej amjilt gargana gdg amar zuil bish Bayar hurgey^^

    6 2 Хариу бичих
  19. neeh sonin huuheen goliichood maanag tsaraitai

    3 2 Хариу бичих
  20. Ярилцлага нь эхлэнгүүтээ бөөн гоншигоносон шүүмж, хүн амьтан муу хэлбэн сөрөг энерги. Тийм сүрхий юм бол юмыг эхлээд эерэгээр харьж сурчих л даа. Сөрөг юмнуудыг тоохгүй, эсвэл өршөөгөөд орхиж сур. Бас нээх Гоёл моёл гээд баргийн юм тоодоггүй, нээх сэхүүн зан гаргадгаа боль. Энэ чинь Монголдоо байгаа нь. Тиймээс энэ арга хэмжээнд орж үзсэндээ баяртай байдаг. Улсын хөгжил дагаад Гоёл наадам улам гое болно гэж найддаг гэх мэт имиж, PR-аа дээшлүүл дээ. Хүний танил болчоод дандаа муу амлаад энэ тэр хүн амьтан муулах чинь муухай харагддаг юм. Тэдгээр хүмүүс арга хэмжээний дэмжлэг хүчээр гарч ирчээд буцаад битгий нулимаад бай. Чамайг муулж байгаа хүмүүс тэр шоуг үзээд рэйтингийг нь дээшлүүлэхэд, чамайг түрүүлэхэд дэм болсон заа юуу. Ганцаараа сод, тасархий юм гэж байдаггүй юм. Үүнийг энэ охин уншина гэж найдаад хэрэг болох хэдэн үг, минут харамгүй зарцуулав.

    3 1 Хариу бичих
    • Yaagaad uzel.bodloo ilerhiilj bolohgui gej sonij ym.bichihuun

      1 0
  21. Шаал мангар, сургуулиасаа чөлөө авна ч гэх шиг. Ганцхан жилийн дараа төгсөх байж

    4 3 Хариу бичих
    • Хүний амьдрал чамд ийм хамаатай гэж үү

      0 0
    • Хүний амьдрал чамд ийм хамаатай гэж үү

      0 0
  22. yamar sonin zuragnuudiig n songoj hdg ym be? tsaanas n gerel tusaad batganuud n aimr haragdaj bna,huniig goy saihn talaas n busdad haruulah n soyn gegeeruuleh setuulch zuragchin 2iin ajlin 1 heseg bmar ym

    5 0 Хариу бичих
  23. Өөрийгөө мундаг хүний байр сууринаас ярьдаг. Тэгээд нээх эрч хүчтэй хүн болох гэж хурдан хурдан алхдаг. Өвөрмөц төрх бол яагаад ч биш

    1 1 Хариу бичих
  24. ooriin gesen dur torhtei . nileen tom model boloh baihaa davtashgui zarai zus style haragdaad bgamdaa

    3 0 Хариу бичих
  25. mongoliin ner buun ur zeelend barigdaad delhiin davfsand muu b.ga deer ni chi gej neg uleg gurvelees tsarai muutai yum garch irj nemer boloh yum

    2 2 Хариу бичих
    • chinii chadahguig hiigeed yawj bn!! Chamaas l deer

      2 0
    • Tugs model blaa yu

      0 1
    • Төгс модель шүү дээ. Бүү санаа зов... хэхэ

      2 2
  26. Eniig yariltslaga gehuu survaljlagcha buun ajil bolj bhaar utsaar asuuchihgui dee

    1 0 Хариу бичих
  27. aimshig

    0 0 Хариу бичих
  28. zuragnuudaa nemeechee

    0 0 Хариу бичих
  29. Mundag baisan shuu amjilt Tseku

    1 0 Хариу бичих
  30. Gadagshaa garaad hamaagui bi MGL hun geed dalchganaad yavaad baiv matar min

    0 0 Хариу бичих
    • chi ooroo matar...

      0 0
    • Тайван бай. Хэхэ

      0 0
  31. ene davgui bvsgui. Mundag sain model boloh boltugai

    0 0 Хариу бичих
  32. Zov bodoltoi hoorhon l ohin baina... Evdrekh viidee

    0 0 Хариу бичих
  33. шар хөмсөгтэйнмүү

    0 0 Хариу бичих