Д.Ганбат Турк улсын элчин сайдыг хүлээн авлаа

С.Цолмон


Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч, хоёр улсын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцлоо.  

Уулзалтын эхэнд сайд Д.Ганбат Элчин сайд Ахмет Язалыг нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалд томилогдон ажиллах болсонд баяр хүргэж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлж байгаа бөгөөд 1994 оноос хойш Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улстай хамтын ажиллагаагаа өрнүүлсэн талаар онцолсон байна.

Мөн Монгол Улсын ЗТХЯ-ны холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авч, дотоод удирдлага, хүний нөөцийн чиглэлээр хамтарч ажиллах, чадавхижуулах боломж байгааг ч дуулгажээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ