НЗДТГ-аас утааны эсрэг жагсаалд зөвшөөрөл олголоо

Д.Сугармаа


“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас утааны эсрэг хоёр удаа жагссан. Жагсаалуудын үеэр холбогдох шаардлагуудыг Засгийн газар, төрийн түшээд болон холбогдох газруудад хүргүүлсэн ч хариу ирүүлэхгүй байгаа.

Иймд, энэ сарын 18-нд буюу цэргийн баярын өдөр ахин жагсахаа мэдэгдээд буй. Тэгвэл тэдний жагсаалд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зөвшөөрөл олгоогүй байна. Учир нь, тус өдөр Сүхбаатарын талбайд “Монгол цэргийн баяр”-ын өдрийн төрийн ёслолын арга хэмжээнүүдтэй давхцаж байгаа тул таны гаргасан хүсэлтийг хүлээн авч бүртгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл дөнгөж сая “Утааны эсрэг ээж аавууд” ТТБ-д НЗДТГ-аас Цэргийн баяраар буюу бямба гарагт 13:00 цагаас Сүхбаатарын талбайн баруун урд хэсэгт цуглаан хийхийг нь зөвшөөрчээ. Ингээд энэ сарын 18-ны өдөр 13:00 цагт “Утааны эсрэг ээж аавууд” утааг эсэргүүцсэн “Pixel art” буюу үгний хэлбэрт олон хүн орж зогсох арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Тэд “Pixel art” буюу олон хүн нийлж “Утааг арилга!” “Эмнэлэгээ барь!” “SOS MGL” зэрэг гурван үгийг бүтээж зогсох юм байна. Жагсаалд хамгийн багадаа 300-500 хүн оролцож байж эдгээр үгүүдийг бүтээх боломжтой юм байна.

Дашрамд дурдахад, дөрөвдүгээр сар гэхэд утааг арилгах үндэсний хөтөлбөрөө боловсруулж дуусахгүй бол дөрөвдүгээр сардаа дахин олон нийтийн арга хэмжээ зохион байгуулна гэдгээ Утааны эсрэг ээж аавууд хэлж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ. Гол гарц нь таны бодлоор юу вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ