Иргэд гэрч Б.Булганы мэдүүлгийг ил болгохыг хүсчээ

П.Мөнхжаргал


Өнгөрсөн мягмар гарагт болсон С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогч болон шүүгдэгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан билээ. Тэгвэл уг шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүүд Орхон аймгийн иргэд санал, гомдол ирүүлсэн байна. Энэ талаар тэрээр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэрээр “Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргээр миний сонгогдсон тойргийн иргэд ял шийтгэл авч,  урт хугацаанд хоригдохоор болсонд гүнээ харамсаж байна. Шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг учраас миний бие нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг шүүх эрхгүй. Гэвч иргэд энэхүү хэрэгтэй холбогдуулан өргөдөл, гомдол  ирүүлсээр байна” гэв.

УИХ-ын гишүүний хэлснээр Орхон аймгийн зарим иргэд гэрч Б.Булганы өгсөн мэдүүлэг нь шүүгдэгчийн нөхцөл байдлыг дээрдүүлсэн эсвэл доордуулсан эсэхийг мэдэхийг хүсч байгаа гэнэ. Тэд энэ асуудлыг холбогдох байгууллагад уламжилж, хариу ирүүлэхийг уламжилсан байна.

Мөн шүүх хурал хаалттай болсон нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасанчлан аливаа иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэсэн эрхийг зөрчиж байна гэж үзжээ. Түүнчлэн шүүгдэгч нарт гэмт хэргийн захиалга өгсөн этгээд өнөөг хүртэл илрэхгүй байгаа нь эргэлзээ дагуулж байгаа талаар иргэд гомдолдоо дурдсан аж. Тиймээс О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгчийг бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, тусгаарласан хэргийн мөрдөн байцаалтад саад болохооргүй, хуулиар шууд хориглосон, онц нууцын зэрэглэлтэй мэдээллээс бусад мэдээллийг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтад хяналт тавих ажлын хэсэг байгуулах зарлиг гаргах хүсэлт гаргаснаа мэдэгдлээ.

Иргэд уг ажлын хэсгээр дамжуулан хаалттай шүүх хуралдааны талаарх эргэлзээтэй мэдээлэлд хариулт авах боломж бүрдэнэ гэдгийг тэрээр онцолсон юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 129 , 36, 8 , 13

С.Зориг агсны хэргийн эргэн тойронд
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

  1. Хээцэс ямар юмни нь төрийн нууц байдгиин. Байдаг бол хятад орсууд аййл кэзии нь хаакирдчихсан баагаа. Монгол баатугай Амэригийг хаакирдачсхаж баагаа юмчин.

    0 0 Хариу бичих
  2. Хээцэс энэ балай оймсонд хавчуулагдаж Эрдэнэтээс гарсан дурак бас юуу вэ? юугаа донгосоод элдэв юм бичээд байгаан? ийм дураараа болчихсон юмуу? нэг УИХ-ын гишүүн нэр зүүхээрээ хавтаст хэрэгтэй танилцана, тэрийг энийг ил болго гээд л. ямар хүүхдийн тоглоом бишдээ. одоо энэ хэргийг ярихаа болио. Алуурчдыг барьчихлаа тэрийг алаадах гээд захисан хүнийг нь одоо баричих байлгүйдээ

    0 0 Хариу бичих
  3. БААСАНХҮҮ ЗҮГЭЭР САЙХАН ШОҮ ХЙИЖ БАЙНА. БААСАНХҮҮГИЙН ХЭЛСЭНЭЭР ХҮМҮҮС ЗАХИАЛАГЧ НЬ ТЭДЭН САРЫН ТЭДЭНД ТОДОРХОЙ БОЛНО ГЭЖ ХАРИУЛАХ ЮМ БАЙХ ДА. ИРГЭДЭЭС Ч ГЭЖ ДЭЭ ЗАХИАЛАГЧИЙГ ХУУЖ БАЙГАА АР ГЭРИЙХЭН ИЙМ ТӨРЛИЙН ЮМ ЯЮУУЛЖ ЦАГ ХОЖИЖ БАЙГАА БИЗДЭЭ. ХАРИН БААСАНХҮҮ ДАЛМДУУЛЖ УЛС ТӨРИЙН ШОҮ ХИЙЖ БАЙНА ДА.

    0 0 Хариу бичих
  4. хахах мүүн Бааскаа минь одоо боьж үз хаххаха энэ эргүү малд бүүр улс төр хийх юм нь олдохгүй байгаа юм байх даа. Удахгүй агаарын бохирдлын асуудлаар бас нэг бичиг бичээд хуцах байх да энэ

    0 0 Хариу бичих
  5. БААСАНХҮҮ ГИШҮҮНЭЭ ГЭХДЭЭ УИХ-ЫН ГИШҮҮН БИШ МҮҮН, ХРИСТИЙН ШАШНЫ ГИШҮҮНЭЭ ЧИ ИНГЭЖ УЛС ТӨР ХИЙХЭЭ ОДОО БОЛЬЖ ҮЗ. ЧИ БОЛ ГАДНЫ ШАШИНГ ӨӨРИЙН ОРОНД СУРТАЧИЛДАГ ЗҮГЭЭР НЭГ МҮҮ ИХЭР ЗАГАЛ ШИГ АМЬТАН ГЭДГЭЭ МЭДНЭ БИЗДЭЭ. ГАДНЫ ШАШНЫ БАЙГУУЛАГЫН ТУСЛАМЖААР УИХ-Д СОНГОГДСОН ЧИ ЭНЭ ТЭНД ОЧИЖ УЛС ТӨР ХИЙХЭЭ БОЛЬ.

    0 0 Хариу бичих
  6. ТӨРИЙН НУУЦЫГ ИЛ БОЛГОХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ. ТӨРИЙН НУУЦТАЙ БАЙГААД ЯАДАГ ЮМ. УИХ-ЫН ГИШҮҮД ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫГ ҮЗЭЛ БОДОЛООРОО ӨӨРЧЛӨӨД УЛС ТӨР ХИЙГЭЭД БАЙГАА БОЛ ТӨР ХУУЛЬ ЦААЗААР ЯАДАГ ЮМ. ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН НЬ ТОГТООГДЛОО ОДОО ЮУ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ.

    0 0 Хариу бичих
  7. Энэ хэрэгтэй холбоотой постууд дээр өнөө гомо мөнхөө чинь нэр төрөө сэргээлгэхээр шүүхдэнэ л гэнэ шүү гэх сэтгэгдэл олон удаа давтамжтайгаар харагдах юм. Ямар нэг логик байна уу .

    0 0 Хариу бичих
  8. нэгэнт шийдвэр гарсан энэ Баасанхүү улс төрийн шоу хийхээ больмоол юм ичиж үхээснн хар хүүр чинь

    0 0 Хариу бичих
  9. ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ

    0 0 Хариу бичих
  10. Шүүхийн шийдвэрт итгэж байна. Арай ч илт буруу зүйл хийгээгүй биз гэж итгэх учир тэр. Мэдээж захиалагчтай холбоотой асуудал тусдаа гэсэн ойлголт өгсөн болохоор хэрэг шийдэгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа нь үнэн байх. Тодорхой хугацааны дараа, магадгүй сонгуулийн дараа нийтэд ил болох буй заа. Эсвэл гол буруутан нас нөгчсөн учир хэрэг хаагдлаа гэх ч юм билүү...

    0 0 Хариу бичих
  11. Elbegdorj luivarchin alsan. Ene namar hulgai bolon hun aminii heregtee shorond ochih bolno.

    0 0 Хариу бичих
  12. АНы бузарууд 37 оны хэлмэгдэлийг хэд хэдэн удаа бодитоор амьдрал дээр харууллаа. Унэхээр 37 оны ногой малгайтнуудын амилсан сунснууд шуу

    0 0 Хариу бичих
  13. Зоригийг алхаас 1 жилийн өмнө Зоригийн амиар АНы нэр хүндийг аврах нэг л зам байна гэж Эбэгийн дотны анд Билэгт хэлсэн байдаг. Мөн аллагаас хэдхэн хоногийн өмнө Малыш Энхтүвшин Сосорбарамд утсаар юу хэлснийг нь санах түн. Багбанди Отгонбилэг нарт Зоригийг алах шаардлага огтхонч байхгуй Да.Ганболдод хориг тавьсан шигээ Зоригт хориг тавиал болоо. Эрдэнэтийн захирал болох гэж Зоригийг алсан юм бол Отгонбилэг яагаад дараа нь захирал болоогүй юм. ШОд дарга болох боломж 1998-2001 хооронд 100 хувь байсан. Ер нь ухаж бодох тусам ид хөрөнгө Эрх мэдлээр хамгийн их хохирох улсууд нь тухайн үеийн ЗГт байсан АНы улсууд л байгаа юм. Ард түмэн болон МАНыхан наад завхарлаа зогсоогоочээ гэж АНы дээрэмчдээс гуйгаад яадсан ганц Зориг л ард түмэнтээгээ санал нэг байсан. Хэрвээ Зориг ЕС болсон бол дураараа дурьгиж байсан АНыг хазаарлах ба МАН болон Багабанди ерөнхийлөгч түүнд дэмжлэг үзүүлэх байсан нь тодорхой. Эбэ Да. Ганболдыг ЕС болгох гээд 7 удаа зүтгүүлсэн учир нь Эрдэнэтийн хувьчлалыг хийж өөртөө авах. АНы мафихны санаа 18 жилийн дараа биелээ олсон байна.

    1 0 Хариу бичих
    • БАС НЭГ УЛС ТӨР ХИЙСЭН ХООСОН ХИЙРХЭЛ ҮҮ ЧИ. АЛИВАА АСУУДЛААР УЛС ТӨР ХИЙХЭЭ БОЛИО. ЧИНИЙ ТААМАГЛАЛ Ш ДЭЭ. ЧИ ВАНГА ЭМГЭН БИШ БИЗДЭЭ. ХУЦАЖ БАЙХААР УЛС ОРНЫ ТӨЛӨӨ ДУУГАР, ХУУЛЬ ЦААЗАА ХҮНДЭТГЭ, ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ДУУГАРЧ УТААНЫ ЖАГСААЛД ОРОЛЦ.

      0 0
  14. Улс төрийн аллага учраас, захиалагчийг олж шийтгэх хэрэгтэй. Хэрэв Шо мөн бол, Багабанди, Баяр эд нэр хүртэл унах гээд байгаа биз дээ. Тэгж байж шударга шүүлт болно.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ