Утааны эсрэг жагсаалд НЗДТГ-аас зөвшөөрөл олгосонгүй

Д.Сугармаа


“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас утааны эсрэг хоёр удаа жагссан. Жагсаалуудын үеэр холбогдох шаардлагуудыг Засгийн газар, төрийн түшээд болон холбогдох газруудад хүргүүлсэн ч хариу ирүүлэхгүй байгаа.

Иймд, энэ сарын 18-нд буюу цэргийн баярын өдөр ахин жагсахаа мэдэгдээд буй. Тэгвэл тэдний жагсаалд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зөвшөөрөл олгоогүй байна. Учир нь, тус өдөр Сүхбаатарын талбайд “Монгол цэргийн баяр”-ын өдрийн төрийн ёслолын арга хэмжээнүүдтэй давхцаж байгаа тул таны гаргасан хүсэлтийг хүлээн авч бүртгэх боломжгүй” гэжээ.

Дашрамд дурдахад, тэд Засгийн газар, хотын удирдлагуудаас:

1.    Хүүхдийн өвчлөл, нас баралтын шалтгааны мэдээллийг долоо хоног бүр статистик тоогоор гаргах

2.    Хүүхдийн эмнэлэг барих

3.    Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч байрлуулах

4.    Засгийн газрын яамд, хэрэгжүүлэгч агентлагын автомашиныг 15-40 хувь бууруулах

5.    Утааны голомтод байгаа жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг утааны улиралд  хотоос гаргах зэрэг арга хэмжээ авахыг шаардаад байгаа юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ. Гол гарц нь таны бодлоор юу вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. he he

    0 0 Хариу бичих
  2. хүлээн авч бүртгэх боложгүй байна гэнээ

    0 0 Хариу бичих
  3. ЭЭ БУРХААН. ДАВЦАЖ БАЙНА Ч ГЭХ ШИГ. АЛБАН БИЧГИЙГ АЛДААГҮЙ БИЧИЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. БИЧИГ БОЛОВСРУУЛАГЧ, БАЛАНК ДЭЭР ГАРГАДАГ БИЧЭЭЧ, ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАЙГАА ДАРГА, ТАМГА ДАРЖ, БҮРТГЭДЭГ БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН ГЭЭД МӨН Ч ОЛОН ДАМЖЛАГА БАЙДАГ ДАА. ТӨРИЙН АЛБАНД

    0 0 Хариу бичих
  4. Ene alban tootiin hel bichgiin nairuulaga, aldaa ymar ih bainaa. Yaj toriin albiig zalguuldag yum bol, Zursan zuruulsan 2 yu harj hynadag yum boldoo. Hairan mongol hel

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ