Б.Лхагважав: Эдийн засагт хэрэггүй хүний сонгуулийн төлөө мухардлаас гарах процессоо зогсоож болохгүй

С.Шийлэгтөмөр


Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн, эдийн засагч Б.Лхагважавтай цөөн хором ярилцлаа.

-Засгийн газар ОУВС-гийн Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах шийдвэр гаргасан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улс аль ч салбартаа мөнгөгүй болчихоод байна шүү дээ. Бүх мөнгөө барилга болгочихсон. Заримыг нь шороо болгочихсон. Энд байдлаасаа гарахын тулд мөнгө хэрэгтэй. Тиймээс ОУВС-д хандаад, тэндээсээ тодорхой үүрэг даалгавар авсан юм шиг байгаа юм. Гэхдээ нэг л асуудал байна. Ер нь юуны тулд УИХ-ын сонгууль болдог юм бэ. Энэ сонгуулийн гол зорилго нь тухайн улс төрийн хүчин эдийн засаг, санхүүгийн залуур дээр гарч суух шүү дээ. Тэр залуур дээрээ тодорхой хугацаагаар суугаад арга нь барагдаад олон улсын мэргэжилтнүүдийг урьсан бол өөр хэрэг. Урих далимаараа өнгөрсөн намар өөрсдөө хийх гээд чадаагүй нэлээн олон татвар нэмэх асуудлаа ОУВС-гийн нэрээр дахиан оруулж ирлээ гэсэн хардлага төрүүлж байна. ОУВС лав л татвар нэмснээр орлого нь нэмэгдэж эдийн засаг сайжирдаг гэсэн онол баримтлахгүй.

Өнгөрсөн намар өөрсдөө хийх гээд чадаагүй нэлээн олон татвар нэмэх асуудлаа ОУВС-гийн нэрээр дахиан оруулж ирлээ гэсэн хардлага төрүүлж байна. ОУВС лав л татвар нэмснээр орлого нь нэмэгдэж эдийн засаг сайжирдаг гэсэн онол баримтлахгүй.

-ОУВС татвар нэмэх санал тавьдаггүй гэж үү?

-Тийм. Өмнө нь ийм шаардлага тавьж байгаагүй. Аль болох зөөлөн бодлогоор явах санал тавьж байсан. Гэхдээ үүрэг даалгавар авсан л бол хугацаанд нь түүнийгээ хийх ёстой. Гэвч УИХ-ын чуулган хойшилчихлоо. Одоо бүр хэзээ хуралдах эсэх нь сураггүй болчихлоо. Үүнээс гадна евро бондын 580 сая ам.доллар төлөх асуудал байсан. Үүнийг дотоодынхоо орлогоор шийдэж болох байсан. 2016 оны татварын орлого 506 тэрбумаар давсан. 2017 оны нэг, хоёрдугаар сарын татварын орлого биелсэн. Сүүлийн 20 жилд татварын орлого төлөвлөсөн хэмжээнээсээ давсан ийм зүйл болж байгаагүй. Хамгийн сүүлд л гэхэд хоёрдугаар сарын орлого 191 тэрбумаар давсан тухай мэдээлэл гарсан. Энэ татварын давсан орлогоороо 580 сая ам.долларыг төлөх боломжтой байсан. Гэхдээ мөнгөний хомсдолтой байгаа энэ үед нэг дор их хэмжээний мөнгө гаргавал төгрөгийн ханшинд нөлөөлнө. Тиймээс Засгийн газар “Хуралдай” бонд гаргаж бондыг бондоор сольсон нь зөв. Гэвч үүнийг ирээдүйд татвар төлөгч бид л төлнө шүү дээ. Бидний хамгийн том сургамж бол их хэмжээний мөнгөн дээрх тоглолтыг зөв хийж чадаагүй явдал. Энэ нь “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтаас харагдсан. Үүнд мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн байгууллагуудаа оролцуулахгүй дарга нар мөнгө хуваарилснаас болж асуудал үүссэн. Одоо ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар эхний ээлжинд 400, дараа нь дөрвөн тэрбум ам.доллар орж ирнэ гэж яриад байгаа шүү дээ. Тэр дөрвөн тэрбум ам.долларыг өмнөх дөрвөн жилийнх шиг хуваавал ирээдүйд дахиад өрөнд унаад л дуусна. Тиймээс үүн дээр тодорхой хууль хэрэгтэй байна.

-Татвар нэмнэ гэхээсээ илүү зардлаа бууруулах нь чухал. Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ зардал танах боломж хэр их байна вэ?

-ОУВС-тай хийсэн хэлэлцээрээ танилцуулахдаа зардал танах тал дээр огт дуугараагүй. Уг нь зардал танах ёстой. 186 мянган төрийн албан хаагчийн 10-20 мянгыг нь хасч болно. Жишээ нь, НӨАТУС-ийн систем нэвтэрсэн учраас татварт байгаа 1600 байцаагчийн 1000-ыг нь халах бүрэн боломжтой. Яагаад гэвэл тэд ажилгүй сууж байгаа. Ажлыг нь НӨАТУС-ийн систем хийчихэж байна.

Ерөнхийлөгч бол манай улсын эдийн засагт нөлөөлдөг субъект биш. Эдийн засагт хэрэггүй хүний сонгуулийн төлөө эдийн засгаа мухардлаас гаргах процессыг зогсоох уу, мухардал руу бүр түлхэх үү. Энэ бол хариуцлагын асуудал.

-Төсвийн тодотголыг хэлэлцэхгүй хойшлуулаад байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэх хүмүүс бий. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Сонгогчдод өгсөн амлалтууд нэхэгдэх гэх мэтээр аливаа сонгуулийн өмнө нүүр улайх зүйл гарч ирдэг. Гэхдээ Ерөнхийлөгч гэдэг хүн эрх мэдэл багатай. Тийм хүнийг сонгох сонгуулийн төлөө нийт ард түмний амьдралд хамааралтай эдийн засагт хортой зүйл хийвэл том аюул болно. Тийм учраас арай Ерөнхийлөгчийн сонгуулиа бодоогүй байлгүй дээ. Гэхдээ сүүлийн хоёр сар явсан идэвхтэй байсан Засгийн газрын ажил гэнэт унтарчихлаа. Мөн УИХ-ын ирц бүрдэхгүй байна гэсэн мессэж өгөөд эхэллээ. Үүнийг битгий сонгуультай холбоосой гэж хүсч байна. Сонгууль яах вэ, болдогоороо болно. Ерөнхийлөгч бол манай улсын эдийн засагт нөлөөлдөг субъект биш. Эдийн засагт хэрэггүй хүний сонгуулийн төлөө эдийн засгаа мухардлаас гаргах процессыг зогсоох уу, мухардал руу бүр түлхэх үү. Энэ бол хариуцлагын асуудал.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. энэ сайт ямар хариуцлаггүй байна аа уучлалт гуйх хэрэгтэй олон хүнийг стерэстүүлж олон хүнд буруу мэдээлэл дамжуулсан. мөн хариуцлага хүлээх хэрэгтэй. та нар өөрсдөө ийм алхам хийхгүй бол танайхыг уншиж харах хүнгүй болно.

    1 3 Хариу бичих
  2. Лхагважав чи мэдээллийнхээ эзэн нь бай л даа. eagle.mn мэдээллээ нийтэд түүгээсэн бол засахгүй шаардлага байна. уу "гаалийн" гэснийг "татварт байгаа" гэж засаад яах ч юм. Мэдээнд бичлэг бас байна.

    0 1 Хариу бичих
  3. Ene chin harin DUP garuu gui yu, gaaligui bolgono gene uu, hileer orj garch bgaa achaallaa diilehgui bhad

    1 1 Хариу бичих
  4. МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮҮДГҮЙ БОЛГООД ДАРАА НЬ ХИЛГҮЙ БОЛГООД ТҮҮНИЙ ДАРАА МОНГОЛ УЛС ГЭЭЧ ОРОН БАЙХГҮЙ БОЛГОХ ГЭЭД ЯВААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ЭНЭ НӨХДҮҮД. ХУДЛАА ХИЙРХСЭН ХЭТЭРХИЙ МЭРГЭН ЖАРААХАЙНУУДЫГ МОНГОЛ УЛСААС ЗАЙЛУУЛАХ ЦАГ БОЛЖЭЭ.

    1 1 Хариу бичих
  5. ЦУС ШИНГЭЛЖ, СУДАС ЭРҮҮЛЖҮҮЛЭГЧ ЛИ ЭР КАН Тус бүтээгдэхүүн нь МУ-д албан ёсны зөвшөөрөлтэйгээр 12 дахь жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд ЦУС шингэлж, ХОЛЕСТРИНЫГ бууруулан СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛЫГ ЭРҮҮЛЖҮҮЛСНЭЭР Атесклероз буюу Судасны хатуурал нарийслаас шалтгаалах ТАРХИ /цусан хангамжийн дутагдал, бусад зовиур/, ЗҮРХ /цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс, ишеми/, ДАРАЛТ ба ХУЯН, бусад эрхтэнүүдийн /элэг, бөөр, хөлийн гэх.м/ судасны хатуурал нарийсалтай холбоотой эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлүүд болох ХАРВАЛТ, ШИГДЭЭС зэргээс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй. Та бүхэн биед илрэх зовиуруудаа дараад өнгөрөх үү? Өвчин үүсгэж буй шалтгааныг нь арилгах уу? Тухайн өвчлөл /эмгэг/-үүдийг үүсгэж буй шалтгаан нь ганцхан судасны хатуурал байвал ТА зөвхөн ШАЛТГААНтай нь тэмцсэн нь илүү үр дүнтэй байх болно. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    0 1 Хариу бичих
  6. энэ хүнийг овоо юм мэддэг юм уншдаг хүн гэж бодож байсан чинь юу вэ? НӨТ- асуудал ууль нь гаалийн үүрэг биш гэдгийг мэддэггүй л юм байна даа

    1 1 Хариу бичих