Төрийн өндөр албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо

Ч.Хүрлээ


Төрийн өндөр албан тушаалтан хөдөө, орон нутагт ажиллахад тухайн орон нутгийн удирдлагууд хамаг байдгаараа угтан авдаг. Хадаг яндар, сүү цагаан идээгээр үл тогтоно. Бүр урлагийн тоглолт хүртэл хийдэг жишиг тогтоод удаж байна. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар үүнтэй холбоотой нэгэн шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал, улс орны төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед дээд шатны байгууллагаас албан томилолтоор ажиллаж байгаа албан тушаалтныг угтах, үдэх зохион байгуулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайдаас  бүх шатны Засаг дарга нарт  үүрэг болголоо.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр тухайн аймаг, сумын удирдлагууд орон нутгийнхаа хилийн зааг дээр угтаж, үддэгийг болиулж, аймаг, сумынхаа хаалган дээр цомхон, бага зардалтайгаар зохион байгуулж байх талаар Төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулахыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. darga nar uursduu ochloo ene ter geed nuguuduhuu avah geed belduulj eheldeg bhgui yu tegeed l dalgansan darga nar ni muusain nyagtlanguudaa ayga yamar negen argaar zohitsuul gazruudaas yalgarch jijig bj bolohgui tom ayga av gj daramtlaad l nuguu hed ni hudlaa unen heleed amitdaas guigaad yavj ugnu duu bodit amidral iim l bn shdee uursduu ingej bolohgui bd avahgui gj helj chaddag bmaar bn shdee darga said naraa

    0 0 Хариу бичих
  2. darga nariig ireheer buudal hool und buh ymiig ni daah ymaa ted nar chni bd alban tomiloltoor yavj bgaa buudalaa uursduu daadag gej helj chadah chadvartai darga nar neg ch bhgui bgaa ni haramsaltai hurgan darga nar huluu hugalah shahaad l baahan guij guichiheed baiguullaga end tendehiin duudal guanzdand baahan ur tavichihaad nyagtlanguudaa argalaad tul gej tushaal buulgana uneheer hetsuu dor doroo buun daramt bhiim daa

    0 0 Хариу бичих
  3. Дарга нараа үдэх хүлээж авах хуралд тусгайлан зассан ширээнд залан суулгах гэх мэт бүх ажил чинь долигнох.авилагдахын шалгарсан арга. Үүндээ бүх шатны төрийн байгууллага гаршиж дадлагжсан хамт олонтой болсон шүүдээ. Яамдын тэргүүнийг ууталж ирээд айл гэр хэсэн олгож байгаа нь бас л сэтгэл. Ахуйн авилагал мөн. Үүнийг намууд ивээн тэтгэж сургаж байгаа нь зохисгүй арга юм. Энэ бүгд ядуу дундчуудад хэзээч хүрэшгүй зүйл.

    0 0 Хариу бичих
  4. zuv hu

    0 0 Хариу бичих
  5. ямар аймаар харцгааж байнаа

    0 0 Хариу бичих
  6. Zuv zuv. Mungun ayga gehed l tom huuchnii ayga 2say tug za deer n honinii uuts chanana bas arhi dars daillaga tsaillaga hirees hetersen zardal.

    0 0 Хариу бичих
  7. Huuhen nehdeg darga nar zunduu zunduu

    0 0 Хариу бичих
  8. Базаахгүй утсан хүүхэлдэй

    0 0 Хариу бичих
  9. маш зөв санаачлага

    0 0 Хариу бичих
  10. Бараг царайлаг хүүхнүүдээ жагсаах нь холгүй байдаг биздээ

    1 0 Хариу бичих
  11. Сайн байнаа. Амжилт хүсье

    0 0 Хариу бичих
  12. зүгээр албан газар дээр нь оччихож болдоггүй юм уу?

    2 0 Хариу бичих
    • Heregjitlee hudalaa daa

      0 0