С.Эрдэнэ: Дээд шүүх дүрмийн өөрчлөлтийг бүртгэхгүй бол хоёрхон зүйл л өөрчлөгдөнө

С.Шийлэгтөмөр


Дээд шүүх АН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Үүнтэй холбогдуулан тус намын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Хууль эрх зүйн газрын дарга Батбаяр нар мэдээлэл хийлээ. Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт АН-ын дүрмийн шинэчлэлийг бүртгэх боломжгүй гэж үзсэн шийдвэрээ тус намын даргад ирүүлжээ. Харин АН-ын удирдлагууд энэхүү шийдвэртэй нь танилцаад дахин хүсэлт гаргасан байна.

Дээрх процесстой холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Дээд шүүх манай зарим олигархи, АН-ын шинэчлэлийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн тавьж байсан асуудлуудыг татгалзах үндэслэл болгосонд харамсч байна. Тухайлбал, Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг зүйл нэг бүрээр нь хэлэлцүүлсэнгүй гэж байсан хүмүүсийн байр суурийг үндэслэл болголоо. Дээд шүүхэд өгсөн Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөд хоёрхон асуудал л бий. Бүртгэж авахгүй бол Үндэсний бодлогын хорооны нэр өөрчлөгдөж хуучнаараа буюу Үндэсний зөвлөлдөх хороо болно. Анхан болон дунд шатны намын хороогоор батлагддаг асуудлуудыг бүх гишүүдээр батлуулна гэсэн заалт бий. Хэрэв дээд шүүх бүртгэхгүй гэвэл энэ заалт хуучнаараа үлдэнэ. Гэхдээ дотоод сонгууль болдгоороо болно. Дотоод сонгуульд бүх гишүүд оролцоно. Харин дараа нь гарсан үр дүнг нь анхан болон дунд шатны намын хороогоор оруулж баталгаажуулах шаардлага үүснэ. Өөр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй.

Хоёрдугаарт, АН-ын шинэчлэлийн хоёр дахь том асуудал болох анхан болон дунд шатны намын удирдлагын сонгуулийн бүртгэл явагдаж байна. Дээд шүүх намын дүрмийг бүртгэж аваагүй байхад дэнчин тогтоож дотоод сонгуулийг эхлүүллээ гэх шүүмжлэл гарсан. Дэнчин тогтоох, авах асуудал нь хуучин дүрмээрээ явж байгаа. Шинэчилсэн дүрэмд үүнийг зохицуулсан заалтууд нь хэвээрээ байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дэнчингийн хэмжээг дотоод сонгуулийн хороо тогтоодог заалт хэвээрээ байгаа” гэв. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Дээд шүүх АН-ын дотоод ажлыг гацааж байх үүргийг МАН-аас авсан бололтой. Ийм шүүх ардчипсан Монгол улсад хэрэгтэй юу

    0 0 Хариу бичих