Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томиллоо

Ч.Хүрлээ


Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан Х.Бадамсүрэнг “Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ерөнхий захирлаар томилсон. Үүнээс хойш тус яамны дэд сайдын суудал эзэнгүй байсан юм. Дэд сайдын асуудлыг өнгөрсөн оноос өмнө шийдэж, томилгоог хийнэ гэсэн мэдээлэл байсан ч МАН-ын Удирдах зөвлөл нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй байсаар өдийг хүргэсэн. Мөн энэ хугацаанд Дэд сайдын албан тушаалд нэлээд олон нэр яригдаж байсан бөгөөд тэдгээрээс Д.Загджавыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжээд байсан юм.

Тэгвэл өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томиллоо. Түүний хувьд 1964 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Ховд аймгийн Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн аж.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан нэгэн юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Энэ хүн ашиг сонирхол нь илүү давсан хүн хэрэггүй л хүнээ тавьж дээ. Цаг хугацаа харуулнаа

    0 0 Хариу бичих
  2. Үнэн хөгийн ямаа

    1 0 Хариу бичих
  3. hahaha... MAN-iin bolovson huchnuud zailuul ... haranhui, hooson tolgoituud

    2 0 Хариу бичих