АН-ын гишүүд ҮЗХ-г яаралтай хуралдуулахыг шаарджээ

С.Сувд


Улсын дээд шүүх өнөөдөр хуралдаж, Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд Ардчилсан намын ҮЗХ-ны хурлыг хуралдуулахыг шаардаж эхэлжээ. Тэд “Улсын дээд шүүх рүү намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт ямар хэлбэрээр явсныг, Дээд шүүх яагаад бүртгэхээс татгалзсан талаар баримт тайлбар авахыг  хүсчээ. Мөн яг одоо АН-ын хуучин дүрэм үйлчилж байна уу, эсвэл дээд шүүх бүртгэгдээгүй дүрэм үйлчилж байна уу гэдэг нь Ардчилсан намын жирийн гишүүдийн эргэлзээтэй байдалд оруулж байна.

Улс төрийн намын тухай хуульд Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийн дагуу улс төрийн нам үйл ажиллагаа явуулахыг заасан. Тийм учраас намын дотоод сонгуулийг явуулах нь зүйд нийцэх эсэх, дотоод сонгуулийн хорооны гаргасан шийдвэр, явуулж буй үйл ажиллагаа нь аль дүрмээр явж байгааг тодорхой болгох, өндөр хураамж, дэнчин нь аль дүрмээр тогтоогдож байгааг тодруулахыг шаардаж ҮЗХ-г яаралтай хуралдуулахыг шаардаж эхэлжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ