Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн асуудлыг хэлэлцэнэ

Ч.Хүрлээ


Зам, тээврийн хөгжлийн яамнаас хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн өргөний хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналыг авах зорилготой бөгөөд энэ сарын 17-ны 10.00 цагт болох аж.  

Зам, тээврийн хөгжлийн яаманд болох уг хэлэлцүүлэгт “Монголын төмөр зам”, “Улаанбаатар төмөр зам”, “Болд төмөр ерөө гол” компани болон “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв”, “Төмөр замын инженерүүдийн холбоо”-ны төлөөлөл оролцох юм байна. Арга хэмжээний үеэр Нарийнсухайт-Шивээхүрэн  чиглэлийн төмөр замын барилгын ажлын төслийг танилцуулж, үзэл баримтлалыг хэлэлцэх юм. Мөн энэ үеэр оролцогч иргэд, аж ахуй нэгжүүдээс санал авч, тогтоолын төсөлд тусгах аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)