Лхагва, баасан гаригт менингококкоос сэргийлэх вакцин тарьж байна

С.Цолмон


Менингококкт халдвар буюу олны нэрлэж заншсанаар менингит өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлэг  гарах болсон. Түүнчлэн гуравдугаар сарын 1-ний өдөр менингитийн халдварын сэжигтэй тохиолдол Улаанбаатар хотод илэрч, ой хагастай охин хүүхэд  эндсэн гэх мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн эмч мэргэжилтнүүдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Менингококкт халдвар гэж ямар өвчин бэ?

Менингококк буюу менингит нь вирусаар халдварладаг өвчин. Уг өвчний  халдвар хүйтний эрч суларч дулаан орох үед буюу  хаврын улиралд ихэсдэг байна. Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.

Хэрхэн халдварлах вэ?

Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь 0-14 насныхан байдаг бөгөөд дархлаа суларсан бага насны хүүхдүүд энэ өвчний халдвар авах эрсдэл өндөр байдаг аж.  Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг. 

Хэн өвдөх эрсдэлтэй вэ?

Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь 0-14 насныхан байдаг бөгөөд дархлаа суларсан 5 хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.

Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?

-Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах,

-Биеээр цусархаг тууралт гарах,

-Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх,

-Олон удаа бөөлжих,

-Хоолонд дургүй болох, ядарч сульдах,

-Татах,

-Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох,

-1 хүртэлх насны хүүхдэд зулай түмбийж чинэрэх,

Түүнчлэн ХӨСҮТ-д болон өрхийн эмнэлэгүүдэд лхагва, баасан гаригт 9-14 цагийн хооронд менингококкоос сэргийлэх вакцин тарьж байгаа юм. Вакциныг зургаан сараас дээш настай бүх хүн сайн дураараа хийлгэх боломжтой бөгөөд тариаг 13500 төгрөгөөр хийж байгаа юм.  

Өвчний 2-5 хоногт их хэмжээний үсэрхийлсэн тууралт, цөөн тохиолдолд бэржрүүт тууралт үүснэ. Тууралт нь од хэлбэртэй ихэнхдээ өгзөг, их биеийн хажуу хэсгээр гардаг. Зарим тохиолдолд өвчний эхний өдрөөс менингитийн шинж рүү шилжиж, эмнэлзүйн шинж 24 цагийн дотор илрэх бөгөөд эмчилгээ хожимдвол амархан хүндэрч, амь насанд эрсдэл үүсэх магадлал өндөр байдаг аж. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Haniadt huuhded hiij bga ym boluu haniad zugeer bolohoor hij bnuu

    0 0 Хариу бичих
  2. вакцины төлбөрөө хөнгөлж болдоггүй юмуу хэтэрхий өндөр үнэтэй байгаа учир эцэг эхчүүд хийлгэхийг хүсэж байгаач вакцин хүүхдүүддээ хийлгэж чадахгүй шүү дээ

    0 0 Хариу бичих
  3. Монгол мал хүн хоёроос өвчин салахгүй болжээ

    2 0 Хариу бичих