ШИЙДВЭР: С.Зоригийн хэргийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов

Х.Дэлгэрэх


Улс төрийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүх хуралдаан өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болж шийдвэрээ гаргасан. 12 цаг үргэлжилсэн шүүх хурлаар шүүгдэгчдэд өмнө оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн.

Шүүх хурлын шийдвэрийг хүргэж байна.

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж магадлал гаргалаа. Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ магадлалыг танилцуулахын өмнө Давж заалдах шатны шүүхийн гомдолд дурьдагдсан үндэслэлээр хязгаарлалгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзсэнийг тайлбарлалаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл, ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Б.Чимгээ нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзлээ.

Хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахад оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хязгаарлаагүй. Шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл алга байна.

Ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн болсон үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг, түүнчлэн Б.Содномдаржаагийн өөрийн гараар бичсэн тайлбар зэрэг нь нэр бүхий гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт байсан эд мөрийн баримтууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, амь хохирогч нарт учирсан гэмтлүүдийн талаарх шинжээчийн дүгнэлтүүдтэй тохирч байна.

Эдгээрээс гадна ялтан нарыг тухайн үед гэмт хэргийн газарт байсныг нэр бүхий гэрч нар шууд таньсан, түүнчлэн гүйцэтгэх ажиллагааны материалаар давхар нотлогдож байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ. 

Зарим ялтны УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг тусгаарласан нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэнтэй нийцжээ гэж Давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих бүх зүйлийг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна. Иймд ялтан болон тэдний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хэргийг мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож байна. 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6-т заасан хялбаршуулах зорилгоор үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу, зохих ёсны өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ялтан Ц.Амгаланбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон зүйлчлэл, гэрч М.Мөнхжаргалыг хохирогч гэснийг тус тус өөрчлөх нь зүйтэй гэж үзээд, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулж хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Ингээд магадлалын 1 дэх заалтаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг “...өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор” гэснийг “Өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор” гэж тогтоох, хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар” гэж, 9 дэх заалтын “хохирогч С.Оюун, Д.Хишгээ, М.Мөнхжаргал” гэснийг “Хохирогч С.Оюун, Д.Хишгээ” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 129 , 36, 8 , 13

С.Зориг агсны хэргийн эргэн тойронд
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. BALAIR ARUURCHDAD YALIIG N UGUH N ZUITEI SHUU. MUU BALIAR JUJIGCHIN GANSUREN AWGAI MIN EEJEES MIN ZEELSEN MUNGUU UGUUREI. HUU AMGALANBAATARTAA UGSUN ENE TER GEED YUM YARIAD YAWJ BSN HUN UNUUDUR DUU MIN INGELEE TEGLEE GEED DONGOSOOD BSN SANAGDANA. ENE HUN BOL AIMSHIGTAI JUJIGCHIN LUIWARCHIN SHUU

    0 0 Хариу бичих
  2. Нээрээ сая оны дараахан Эрдэнэтэд гэнэтхэн л Отгонбилэгийг магтсан хүмүүс нэмэгдсэн. Манай ажлын ах эгч нар бидэнд малгай өгч байсан сайн хүн гээд л солиороод явж байсан. Яалт ч үгүй энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг уншихаар Отгонбилэг, одоо түүний хүү Содбилэгийн хийж буй ажил сэжигтэй байгаамдаа...... ЗА ЯМАР Ч БАЙ БҮҮ МЭД ЯАДАГ Ч БАЙСАН ЗАХИАЛАГЧИЙГ НЬ ОЛЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭРЭЙ ГЭЖ ХУУЛИЙНХАНААС ХҮСМЭЭР БАЙНА.

    0 0 Хариу бичих
  3. ЭНЭ ХЭРЭГТ ШО ЗАХИАЛАГЧ ГЭДЭГ НЬ ЁР НЬ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙНА ДАА. СОДБИЛЭГ ХҮРТЭЛ ХААЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БАЙГАА СУРАГ БАЙСАН СОДБИЛЭГИЙН ХУВЬД ААВЫГА ЗАХИАЛАГЧ ГЭДГИЙН МЭДЭЖ БАЙГАА БӨГӨӨД ТҮҮНД ОДОО НЭР ТӨРӨӨ АВЧ ҮЛДЭХ Л ХЭРЭГТЭЙ ГЭЖ ХАРЖ БАЙГАА.

    0 0 Хариу бичих
  4. ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ

    0 0 Хариу бичих
  5. Зориг Зоригийг алхаас 1 жилийн өмнө Зоригийн амиар АНы нэр хүндийг аврах нэг л зам байна гэж Эбэгийн дотны анд Билэгт хэлсэн байдаг. Мөн аллагаас хэдхэн хоногийн өмнө Малыш Энхтүвшин Сосорбарамд утсаар юу хэлснийг нь санах түн. Багбанди Отгонбилэг нарт Зоригийг алах шаардлага огтхонч байхгуй Да.Ганболдод хориг тавьсан шигээ Зоригт хориг тавиал болоо. Эрдэнэтийн захирал болох гэж Зоригийг алсан юм бол Отгонбилэг яагаад дараа нь захирал болоогүй юм. ШОд дарга болох боломж 1998-2001 хооронд 100 хувь байсан. Ер нь ухаж бодох тусам ид хөрөнгө Эрх мэдлээр хамгийн их хохирох улсууд нь тухайн үеийн ЗГт байсан АНы улсууд л байгаа юм. Ард түмэн болон МАНыхан наад завхарлаа зогсоогоочээ гэж АНы дээрэмчдээс гуйгаад яадсан ганц Зориг л ард түмэнтээгээ санал нэг байсан. Хэрвээ Зориг ЕС болсон бол дураараа дурьгиж байсан АНыг хазаарлах ба МАН болон Багабанди ерөнхийлөгч түүнд дэмжлэг үзүүлэх байсан нь тодорхой. Эбэ Да. Ганболдыг ЕС болгох гээд 7 удаа зүтгүүлсэн учир нь Эрдэнэтийн хувьчлалыг хийж өөртөө авах. АНы мафихны санаа 18 жилийн дараа биелээ олсон байна.

    1 0 Хариу бичих
  6. шүүгч бол амьгүй машин робот биш хүн.Ийм энгийн ойлгомжтой зүйлд ингэж хөндий гөлгөр хандаж байгаа нь ард түмнээ үл хэрэгсэж буй хэрэг юм.Шүүх,шүүгч бол ард түмэнд үйлчлэхээр сонгогдсон.Ард түмэнгүй бол шүүгч яах юм бол.Хэн гэдгээ мартаж, үл ухамсарлаж буй нь шүүх байгууллагыг шүүгч биш нууц бүлэглэлээс хараат багаж хэрэгсэл болсоныг тод харуулж байна.Ард түмэнд тайлагнахгүй бол энэ монгол ард түмний шүүх лав биш.

    17 0 Хариу бичих
  7. Haaj chadahgui hergee shorongiin tsaichihsan yaltantai niilj bgaad engiin huduunii humuuseer togloh shivdee Ene baidlaar Zorigiig alsan hun hench baij boloh ni bna shdee

    16 0 Хариу бичих
  8. Шүүх буруу байхгүй. тийм хавтаст хэрэг бүрдүүлж ирсэн байна. хууль зөрчөөгүй баримтуудаа бүрдүүлсэн. байна. Ялтнууд алсан гэдгээ хэлсэн байна. гэрчүүд харсан гэдгээ хэлсэн байна. тэгэхээр шүүх рүү дайрах биш тэр хэрэг бүрдүүлж хяналт тавьсан тагнуул, мөрдөн байцаагч, прокурорууд руу дайрцгаагаарай й

    15 0 Хариу бичих
  9. харин одоо нууцлаад байгаа захиалагчаа илчлээч. Шо ер нь мөн байсан ч одоо чухал уу?

    16 0 Хариу бичих