Р.Гончигдорж: Мөнгөөр ярьдаг, уралддаг байдал хэтэрлээ

С.Батзаяа


-Эхлээд Ерөнхийлөгчийн сонгуульд анхаармаар байна-

АН-ын дотоод сонгууль ирэх сарын 2-нд болох тов гарсан. Энэ хүрээнд бүх шатны намын хорооны дарга, гишүүдийг шинээр сонгоно гэсэн үг. Гэхдээ сонгуульд оролцохыг хүссэн хүн аль шатанд өрсөлдөж буйгаас хамаараад дэнчин болон сонгууль зохион байгуулах зардлыг намынхаа дансанд тушааж буй юм. Үүнд намын гишүүд нь бухимдаж, намын даргадаа шаардлага хүргүүлээд байгаа. Түүнчлэн эмэгтэй гишүүд нь хэвлэлийн бага хурал хийж, намын олон мянган жирийн гишүүндээ шударгаар өрсөлдөх эрхийг нь нээх хэрэгтэйг онцолсон юм.

Энэ талаар тус намын ууган гишүүдийн нэг УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржоос тодрууллаа.

-Намын аль нэг сонгуульт албан тушаалд өрсөлдөхийн тулд эхлээд хүсэлт гаргах юм билээ. Дэнчин, зардлын мөнгө тушаах зэрэг болон намаас тавьж буй бүх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх агуулгатай хүсэлтэд гарын үсэг зурснаар сонгуульд оролцох эрх нь нээгдэнэ гэсэн. Энэ ямар учиртай юм бэ. Өмнө нь ҮЗХ-д өрсөлдөхөд ийм ам өчиг маягийн зүйл өгдөг байсан юм уу?

-Би гуравдугаар сарын 13-нд “...хүлээн зөвшөөрч байна” гэсэн утга бүхий өргөдлийн маягт дээр бус өмнө нь нэр дэвших хүсэлтэй байна гээд гарын үсгээ зураад өгдөг байсан өргөдөл дээрээ бөглөөд явуулсан. Хүлээж авах эсэхийг мэдэхгүй байна. Ер нь АН-ын шинэчлэл гэдэг бол ганц манай намын бус Монголын улс төрийн амьдралд гарч буй цоо шинэ зүйл юм. Гэтэл шинэчлэгдэх процессыг мөнгөөр шийдэж байгаад харамсаж байна. АН ард түмэндээ үйлчилдэг нам байх ёстой. Тиймээс ч намын даргаа бүх гишүүдээсээ тодруулж, сунгаа явуулсан. Гэтэл одоо өөрийн гишүүдийг сонгох, сонгогдох эрхийг мөнгөөр үнэлж байна. Өнөөдөр 20 гаруй настай залуу зургаан сая төгрөг төлөөд ҮБХ-нд өрсөлдөх боломж бололцоо хэр билээ. Мөнгөтэй хүмүүс өмнөөс нь татварыг нь төлөөд ҮБХ-ны гишүүн болгоод кноп даруулах байдал үүсч болно. Эмэгтэйчүүд зургаан сая төгрөг төлөөд өрсөлдөх боломж ч хомс. Мөнгөөр бүхнийг үнэлж байгаа нь АН гэх нам сүйрэлд орохоор байна. Үүнийг зогсоох ёстой. Мөнгөөр ярьдаг, уралддаг байдал хэтэрлээ.

-Танай намынхан С.Эрдэнэ даргад шаардлага хүргүүлсэн гэсэн. Шаардлагад намын дүрмийг Улсын Дээд шүүх хянаж дуусаагүй байхад дотоод сонгууль явуулахгүй байх тухай тусгасан байна лээ. Үүнийг тодотговол?

-Манай нам VII Их хурлаараа дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Дүрмийг Дээд шүүх хянаж байгаа. Хянаж дуусаагүй байхад дотоод сонгууль явуулах гэж байна. Магадгүй Дээд шүүхэд хянагдаж байгаа манай намын дүрэм Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн аль нэг заалтыг зөрчсөн байхыг үгүйсгэхгүй. Ийм байхад намын дүрэмд үндэслэж дотоод сонгууль явуулах гэж байгаа нь нэг талаараа өрөөсгөл.  

-Ялагдсан нам шинэчлэгдэхийн төлөө явж буй ч эхлээд Ерөнхийлөгчийн сонгуульд гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой юм шиг ээ. Дараа нь дотоод асуудлаа шийдэж болдоггүй юм уу?

-Таньтай санал нэг байна. Дотоод сонгуулийн бужигнаан чухал уу эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдмэл байдлаар оролцох нь чухал уу гэдгийг бодох ёстой. Эхлээд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа ормоор байна.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөн сунгаагаар явуулна гэх байр суурийг С.Эрдэнэ дарга илэрхийлээд байгаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Намын даргыг сунгаагаар тодруулсан. Сунгаагаар сонгуульд оролцсон нийт гишүүдийн 33 хувийн санал авсан хүн ялагч болсон. Бүх гишүүдийн 50-иас дээш бус 33 хувийн санал авч дарга болсон гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Сунгаанд хамт өрсөлдсөн дөрвөн нэр дэвшигчдэд 66 хувийн саналаа өгсөн гишүүд бий шүү. Тиймээс нийт гишүүд рүүгээ зоримог давшилж болохгүй. С.Эрдэнэ ухаантай хүн. Үүнийг ойлгож байгаа байх. Гишүүдийнхээ үгийг тоохгүй явж байгаа нь их том эрсдэлд оруулах вий гэх болгоомлол байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаа явуулж чадвал ололт. Гэхдээ дотоод сонгууль явуулсны дараа буюу намын гишүүд эмзэг үед сунгаа явуулбал эв нэгдэлтэй байж чадах эсэх нь эргэлзээтэй. Одоо байгаа бүх шатны дарга нартаа итгэл үзүүлээд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хэрэгтэй. Үүний дараа нэр дэвшигчээ ялагдуулсан газарт нь сонгууль явуулж, дарга цэргийг сольж болно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Одоо бол ухрах замгүй болсон. Энэ эрчээрээ ҮБХ -оо ҮЗХ гэж нэрлэн хуралдуулаад асуудлаа шийдээд явах нь зөв байх. Тэгээд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа шуурхай орохгүй бол дараа дараагийн ажил хүлээгдэж, цалгардах эрч сулрах байдал үүсч болзошгүй. Бусад жижиг сажиг зөрчил маргаанаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шийдэх нь оновчтой гэж харагдаж байна. Ямар боловч Их хурлаар тарснаа зарлачихсан ҮЗХ -г дахин хуралдуулна гэвэл бүр ч утга учираа алдах байлгүй. АН-ын эхний зорилго сорилт Ерөнхийлөгчийн сонгууль.

    0 0 Хариу бичих
  2. Нам гэдэг үзэл бодлоороо нэгдсэн зүгээр төрийн бус байгууллага шүү дээ. Гэтэл улсын төсвөөс хэд дахин дахин том мөнгө босгоно гэдэг төрийн эрх мэдлийг мөнгөөр худалдаж авна гэсэн үг. Ардчилал эхлүүлсэн хүмүүс ийм үр дүнгийн төлөө яваагүй байлтай

    0 0 Хариу бичих
  3. АН-аас өмнө нь засаг төрд алба хаахдаа төрөөс хулгай хийж мөнгөжсөн хүмүүст бол мөнгөөр албан тушаал олж авах, дарга болох нь хамгийн хялбар арга шүү дээ. АН-ын хууччуул мөнгөнөөс өөр юм бодохоо больсон хүмүүс. Мөнгөөр бүхнийг шийддэг болсон муйхар бодолтнууд АН-ын толгойд байсан цагт энэ нам хэзээ ч шинэчлэгдэхгүй. Учир нь салхи орохгүй байсаар ялзарч өмхийрсөөр дуусаж байгаа нам. Загас толгойноосоо эхэлж ялзардаг гэдэг үнэн үг шүү.

    0 0 Хариу бичих
  4. ЧИ ЕЕРЕЕ ЭХЛУУЛЭЭ БИЗ ДЭЭ МУУ ЕМХИЙ ПЯЗДА????

    0 0 Хариу бичих
  5. Heden togrog namiinhaa toloo gargaj chadahgui Gonginood bgaa humuus bol uneheer lumpenuud, uguuguichuud um shuu, tednees hunii toloo,uls ornii toloo ogt sanaachilga garahaa ongorson etgeeduud gej oilgogdono. Ajil hereg, uil ajillagaa z/b uzeegui hooson garuud boloh ni todorhoi, Mongogui bol ter hun hen ch bish zobhon har amia bodogch, S.Erdeniig muulah hereggui, namiin sanhuujiltiig oor zamaar shiideh bololtsoo oor baihguig jaahan um oilgodog hun bur medej bgaa.

    1 1 Хариу бичих
  6. S.Erdeniig omno ni ogt demjdeggui baisan. Harin namiin darga bolsonoos ni hoish mash ih demjih bolson. yagaad gevel sanhuujiltiin oorchloltiig mash sain ehluulsend. Oor arga baihgui, Chadahgui devshigch bol goshignood bailgui togloomnoos hasagdah estoi.

    0 1 Хариу бичих
  7. Gonchigoo odoo bolio. Zailaach. Tiim mundag bsn yum bol hiih chini yasin. Chinii balag bagaagui shuu.

    0 1 Хариу бичих
  8. АН угаасаа мөнгөөр бүхнийг шийддэг нам шүү дээ огт цэвэр юм шиг ярих юм мөнгөтэй хэд чинь л дураараа дургидаг шүү дээ сурсан юмыг сураар боож болохгүй шүү дээ

    0 0 Хариу бичих
  9. gonchigoo odooo tetgevertee suuuuu uls toroos hol baij uz chi.

    0 1 Хариу бичих
  10. Гончигоо чи далд ордоо

    0 1 Хариу бичих