О.Баасанхүүгийн санаачилсан хэлэлцүүлэгт Н.Энхбаяр модератораар оролцоно

Ч.Хүрлээ


УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилгаар "Шинэ төрийн сэргэн мандахуй" нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдах гэж байна. Төрийн ордоны "Их эзэн Чингис хаан" танхимд 09.00 цагт болох уг хэлэлцүүлэгт Монгол Улсын нөлөө бүхий эдийн засагч, хуульч, дипломатчид болон МАХН-ын Бага чуулганы гишүүд төлөөлөгчид оролцох аж.

Сонирхуулахад, хэлэлцүүлгийн үеэр яригдах "Шинэ төр, шинэ Үндсэн хуулийн үзэл санаа" сэдвийн модератораар Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр ажиллах юм байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)