“Иргэдээ сонсъё” аян Сүхбаатар дүүрэгт үргэлжилж байна

С.Шийлэгтөмөр


НИТХ-аас дүүргүүдийн ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран “Иргэдээ сонсъё” аяныг зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд иргэдээс гарсан санал санаачлагыг сонсч, цаашдын үйл ажиллагаандаа тусгах, нийслэл, дүүргээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулах зорилготой юм. Энэхүү аян Сүхбаатар дүүрэгт үргэлжилж байгаа бөгөөд маргааш өндөрлөнө. “Иргэдээ сонсъё” аяны хүрээнд зохион байгуулж байгаа уулзалт хэлэлцүүлэгт тус дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа болон төлөөлөгчид нь оролцож иргэдийн саналыг сонсохын зэрэгцээ асуултад нь хариулж байгаа юм. Иргэд дахин төлөвлөлт, цахилгааны шөнийн тариф, ахмадын орон сууцны хөтөлбөр, агаарын бохирдол зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж байна. Уулзалт хэлэлцүүлэг дуусахад нийт санал хүсэлтийг нэгтгэн, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, холбогдох саналыг НИТХ-д уламжлах ажээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)