Хээр төөрч осгосон найзаа 10 гаруй км газар үүрч амийг нь аварсан хүүгийн талаарх мэдээлэл цахим орчинд цацагдлаа. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Улаан-Уулын сурагч Ч.Алтаншагай найзынхаа амийг аварсан байна. Түүний найз Б.Эрхэмбилэг малаа хариулж яваад төөрч, ухаан алджээ. Ингээд Ч.Алтаншагай хүү түүнийг 10 км орчим газар үүрч, мөлхсөн талаараа ярьсан байна.
Нэгнийхээ амийг аварсан ийм сайхан нөхөрлөл Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд байна.#БиднийЦөөхөнМонголчууд pic.twitter.com/nJrsixbkqV — Батзаяа (@batzayased) March 14, 2017
Энэ талаар Ч.Алтаншагай хүү “Найз минь намайг орхи гээд байсан. Хаячихвал үхчихнэ шүү дээ” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.
Зургийг Sed Batzaya фэйсбүүкээс авав.