Хохирогчийн талаас С.Баяр шүүх хуралд оролцож байна

П.Мөнхжаргал


Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал яг одоо Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд үргэлжилж байна. Шүүх хурал 09:30 цагт эхэлсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн хурлын эхэнд шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгчдийн болон хохирогчийн талын гомдлыг танилцуулсан юм. Шүүгдэгчид, гэрч нар болон хохирогчид шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасан юм.

Ийн шүүх бүрэлдэхүүн талуудын саналыг хэлэлцээд 10 минут завсарлаж, тогтоолоо танилцууллаа. Ингээд шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235.1, 307.1, 105.1 заалтыг үндэслэн хуралдааныг хаалттай явуулах шийдвэр гаргав. Шүүх хурлыг хаалттай явуулах шалтгаан нь 1998 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 35 дугаар хавтаст хэргийн 215-220 дахь хуудсанд авагдсан баримт нь Төрийн маш нууцын зэрэгт хамаарсан байна.

Түүнчлэн хохирогчдын талаас С.Оюуныг төлөөлж түүний ах С.Баяр шүүх хуралд оролцож байгаа юм. Шүүх хуралдаан хаалттай горимд үргэлжилж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 109 , 36, 8 , 13

С.Зориг агсны хэргийн эргэн тойронд
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ENE DAMPUURTSAN TUR ZASAG YADARSAN IRGEDEEREE DENDUU KHATUU TOGLOOD BGAA YUM BISHUU ARD TUMEN MINI YU BODOJ BNA DAA YUGIIN NUUGAAD KHAALTAI KHIIGEED BAIDGIIN ENE KHUNIIG ALUULSAN KHUMUUS TODORKHOI SHDEE ELBEGDORJ BATUUL 2 L BIZDEE SHUUKH TSAGDAA N UTSAN KHUUKHELDEE BOLICHIKH GEJ BID CHIN KHENDEE ITGEJ NAIDAJ AMIDRAKH YUM BE YALZARSAN NIIGEM TUR ZASAG KHUULI KHICHIIKHEN UCHRAAS MONGOLCHUUD GADAGSHAA ARDCHLAL KHUNII IREKHIIG KHAIGAAD DURVEED DUUSLAA

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ