С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхэллээ

С.Цолмон


Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон билээ. Шүүхээс тус хэрэгт сэжиглэгдэж байсан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноосон.

Тодруулбал, шүүгдэгч Т.Чимэгээд 24 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч  Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жилийн хорих ял оноосон юм. Ингэхдээ тэд 23 жилийг нь гянданд, үлдсэн хоёр жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлэх юм. 

Түүнчлэн тус шүүх хурлын дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо хүргүүлсэн байна. Түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг товлосон билээ.

Тэгвэл уг давж заалдах шатны шүүх хурал яг одоо Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ. Шүүх хуралд Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, Д.Дашдорж, С.Оюунчимэг, Л.Энхсайхан, А.Содхүү болон прокурор Ж.Сандагсүрэн, Б.Батжаргал оролцох юм байна.

 Мөн энэ удаагийн хуралд С.Зориг агсны төрсөн дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун хохирогч талаас оролцоно гэх мэдээлэл байна. Шүүх хурал хаалттай үргэлжлэх юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Элбэгдорж, Бат-үүл нарын найруулсан жүжгийн 2-р анги...

    0 0 Хариу бичих
  2. Yadargaatai shuuh hural ve. Neg ni aluulaal nogooh ni alaal bizdee. Niigemd iim hereg zondoo lbna ilerehgvi bna. Tom hvn geheereel ingedeg yumuu haashaaen

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ