Т.Номин-Эрдэнэ: Өөрөө өөртэйгөө өрсөлдөж, ялагч болж чадсандаа баяртай байна

С.Цолмон


Энэ өвлийн турш үзэгч бидний сэтгэлийг хөдөлгөж, талцуулж, ярианы гол сэдэв болсон шоу бол яах аргагүй “Mongolia's Next Top Model” байлаа. Дэлхийд нэр хүндтэй уг шоуг  “Боловсрол” суваг телевиз болон “Бюро 24/7” дижитал сэтгүүл албан ёсны эрхтэйгээр амжилттай зохион байгуулж, өчигдөр Монголын дараачийн шилдэг топ моделийг шалгаруулсан.

Анх нэгдүгээр сарын 15-нд эхний дугаараа үзэгчдэд толилуулсан “Mongolia's Next Top Model” реалити шоу нэвтрүүлэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд Монголын загварын ертөнцөд ажиллаж буй гол уран бүтээлчдийг нэгтгэсэн 15 дугаар хийж, Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Номин-Эрдэнэ гэсэн шилдэг гурван оролцогч үлдсэн.  

Тэгвэл шилдэг гурван оролцогчоос Батцэнгэлийн Цэрэндолгор шалгарсан юм. Тэрээр үзэгч болон шүүгчдээс 67 оноогоор авч супер ялагч болсон бол  Ю.Балжидмаа 48 оноо, Т.Номин-Эрдэнэ нар 39 оноогоор удаалсан байна. Шилдэг оролцогч Т.Номин-Эрдэнэ өчигдөр шалгаруулалтын дараа өөрийн фэйсбүүкээр лайв /Live/ бичлэг хийж, тэмцээний талаарх сэтгэгдлээ ийнхүү илэрхийлжээ.

Тэрээр “Би түрүүлж чадаагүйдээ сэтгэлээр унаагүй. Хэн ялж, ялагдах нь чухал биш. Өөрөө өөртэйгөө өрсөлдөж, ялагч болж чадсандаа баяртай байна. Б.Цэрэндолгортоо энэ тэмцээний ялагч болсонд баяр хүргэе. Би Цэкү, Балжка хоёрынхоо хүчинд илүү хурцлагдаж, энэ хүртэл явж чадсан. Энэ тэмцээнээр бүх юм дуусахгүй, харин ч эхэлж байна. Цаашдаа бүр илүү хичээж, мундаг байх болно. Дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа.  Өөрөө өөрийгөө ялан дийлнэ гэдэг хамгийн том ялалт гэж бодож байна” гэжээ.

-Т.НОМИН-ЭРДЭНИЙН ФИНАЛЫН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ГЭРЭЛ ЗУРГУУД-

Гэрэл зургийг Г.Даша

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Мундаг ухаантай хэлсэн байна Энэ бол зүгээр л нэг эхлэл шүү Удахгүй наад цэрэндолгор чинь шалдаа буух болно

    1 0 Хариу бичих
  2. Uuruu uurteigee ursulduj yalagch bolsondoo bayartai baina gej yu gesen ug ve? Busad oroltsogchid ni ene khunii khuvid ursuldugch bish baisan yum uu te? Arai l doromjilj baigaa yum bish uu? Neekh ukhaantai ug khelekh gej oroldoj baij busad khumuusiig dord uzej baigaa met setgegdel turuulekh yum daa, zailuul

    0 2 Хариу бичих
    • Урд зүгийн царайтай энэ цэрэндолгор гэх хүүхэн хахуул өгсөн тэглээ ч тэр оргил шүүгчийн хамаатан юм гэсэн ойлгомжтой байгаа биз Яг үнэндээ Номин-Эрдэнэ балжидмаа хоёрын нэг түрүүлэх байсан юм

      0 0
    • Khun ehleed uuruu uuriigee yalj baij uuruusuu khuchteig yalah itgeltei boldog um,mash zub kheljee

      1 0
  3. Photo tal deeree heniig ni daguulahaargui yum bnlee

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ