Утааны эсрэг аав ээжүүд “Цэргийн баяр”-аар жагсана

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас хоёр удаа утааны эсрэг хоёр жагсаал зохион байгуулж, Засгийн газар, төрийн түшээд болон холбогдох газруудад шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлэхгүй байгаа тул энэ сарын 18-нд буюу цэргийн баярын өдөр ахин жагсахаа мэдэгджээ.

Жагсаалд 300-350 хүн оролцох бөгөөд “Утааг арилга”, “Эмнэлгээ барь” гэсэн үгэн хэлбэрт орж жагсахаа Хотын захиргаанд мэдэгджээ.

Жагсаал Сүхбаатарын талбайд 12:00 цагаас болох аж.

Тэд Засгийн газар, хотын удирдлагуудаас:

1.    Хүүхдийн өвчлөл, нас баралтын шалтгааны мэдээллийг долоо хоног бүр статистик тоогоор гаргах

2.    Хүүхдийн эмнэлэг барих

3.    Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч байрлуулах

4.    Засгийн газрын яамд, хэрэгжүүлэгч агентлагын автомашиныг 15-40 хувь бууруулах

5.    Утааны голомтод байгаа жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг утааны улиралд  хотоос гаргах зэрэг арга хэмжээ авахыг шаардаад байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. баригдана даа , баригдана цаад Засаг төр чинь сураагүй юм биш гээд л хэдэн цагдаагаа явуулаад тараачихана дөө,

    0 0 Хариу бичих