Ц.Оюунгэрэл: Дотоод сонгуулиа хойшлуулах санал гаргасан ч хариу алга

С.Бүжин


АН-ын гишүүд сүүлийн үед намын дотоодод намын үзэл санаанаас ихээхэн гажсан, ардчиллын үнэт зүйл, хууль дээдлэх зарчмыг үл тоомсорлосон зүй бус үйлдэл олширч байгаа талаар хэллээ. Мөн намын дүрмийн төслийг эцэслэн боловсруулах үйл явц, намын их хуралд танилцуулах, Улсын Дээд Шүүхэд бүртгуүлэх намын дүрмийн хувилбар бүгд гишүүдээс нууцалсан хаалттай байгааг гишүүд нь эсэргүүцэж байна.

Энэ талаар АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл “АН-ын дотоод сонгуульд гарч байгаа хэд хэдэн зарчмын маргаан байна. АН шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө VI их хурлаар баталсан. Энэ хөтөлбөрт одоогийн явуулж буй дотоод сонгуулийн зохион байгуулалт нийцэхгүй байна. Манай намын шинэчлэлийн хөтөлбөрийн гол агуулга нь намыг нээлттэй болгох байсан. Гэтэл дотоод сонгууль явуулж буй дүрэм журам маш хаалттай нөхцөлд хийгдэж байна. Ялангуяа намын VII их хурлаар баталсан шинэчилсэн дүрэм намын гишүүдэд нээлттэй болоогүй. Намын дүрмийг дээд шүүх бүртгэж авч амжаагүй юм болов уу. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр дээд шүүх энэ асуудлаар хуралдаагүй байгаа юм байна. Хоёрдугаарт дээд шүүхэд бүртгүүлээгүй, хаалттай дүрмээр сонгууль явуулбал үр дагавар нь яах вэ гэдэг асуудалтай тулгарч байгаа. Дүрмийн бус байдлаар сонгууль явуулбал намын гишүүд хүлээн зөвшөөрөх үү гэдэг маш их эргэлзээтэй байна. Тиймээс энэ сонгуулийг намын дүрэм ил тод болсны дараа явуулаач гэдэг саналыг С.Эрдэнэ даргад удаа дараа тавьсан. Хариу алга байна” гэлээ.

Мөн намын Дотоод сонгуулийн хороо бүртгэл явагдаж дуусаагүй байхад хураамж нэртэй цоо шинэ татварыг өөр дансанд төвлөрүүлж байгаа аж. Өмнө нь АН-ын ҮЗХ-нд нэр дэвшихэд нэг сая төгрөгийн дэнчин төлдөг байсан бол одоо гурван сая төгрөгийн дэнчин, гурван сая төгрөгийн хураамж төлөх юм байна. Өмнө нь нийслэлийн намын  даргад нэр дэвшихэд хураамж, дэнчин хэрэггүй байсан бол өнөөдөр 90 сая төгрөгийн дэнчинтэй болоод буй аж.

Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж дараах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг шаардаж байгаагаа гишүүд нь дурдлаа. Үүнд:

-Намын гишүүдээс авах татварыг дүрмийн хүрээнд оновчтой тогтоох,

-Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед намын дотоод сонгуулийг гишүүдийн идэвх оролцоонд тулгуурлан зардал багатай зохион байгуулах, Сонгууль зохион байгуулах зайлшгүй шаардлагатай зардлын тооцоог гаргаж нээлттэй мэдээлэх,

-Намын дансыг яаралтай шилэн болгож, намын гишүүдийн итгэлийг сэргээх,

-Намын дотоод сонгуулийг дээрх асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр Ерөнхийлөгчийн дараа явуулах зэрэг асуудал багтаж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Гичий минь улс төрөөс зайлаач. АН чамаар дутахгүй. Яагаад өөрийгөө мэддэггүй юм бэ? Монгол эрд тоогдоогүй мал чинь

    0 0 Хариу бичих
  2. АН-аас өмнө нь засаг төрд алба хаахдаа төрөөс хулгай хийж мөнгөжсөн хүмүүст бол мөнгөөр албан тушаал олж авах, дарга болох нь хамгийн хялбар арга шүү дээ. АН-ын хууччуул мөнгөнөөс өөр юм бодохоо больсон хүмүүс. Мөнгөөр бүхнийг шийддэг болсон муйхар бодолтнууд АН-ын толгойд байсан цагт энэ нам хэзээ ч шинэчлэгдэхгүй. Учир нь салхи орохгүй байсаар ялзарч өмхийрсөөр дуусаж байгаа нам. Загас толгойноосоо эхэлж ялзардаг гэдэг үнэн үг шүү.

    0 0 Хариу бичих
  3. Юм бол хэвлэлийн хурал зарлаж хэрүүл дэгдээж явдаг бузар авгай чи өөрөө зайлаад өг.

    0 0 Хариу бичих
  4. hanaj tsaddaggui avligchin avgai amerik uvgunuu dagaad dald or. avligtai temtseh gazar shalgaach eeee

    0 0 Хариу бичих
  5. MoAN frakciinhan niisleliin namiig avah zorilgo tabiad Battulgad aldaj baina Battulga bol 200% -r niisleliin darga bolno MYYN Gantumur namiin dargad unaj ed nar Ambitsaa barij chadahgui booj uhleeldee nam dotorhi gaj dontonguud

    1 0 Хариу бичих
  6. Oyungerel Bat tsetseg metiin Elbeg dorjiin huuhnuud ih hurald songogdoogui buhimdalaaraa namdaa ih agsan tavidag boljee Yamar zam bna tuugeeree yav Evee oloh gej bgaa humuust bitgii gai bol

    1 0 Хариу бичих
  7. ELBEGDORJIIG HULEEH HEREGGUIEE OYUNGERELEE

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ