Б.Цэрэндолгор: Би Монгол хүн гэдэг давуу талаа илүүтэй гаргаж ажиллахыг хүсч байна

Дэлхийн загварын ертөнцийн алдарт “Next Top Model”  шоу нэвтрүүлгийг “Боловсрол” телевиз 10 жилийн ойдоо зориулан “Бюро 24/7” дижитал сэтгүүлтэй хамтран  албан ёсны эрхтэйгээр монголчуудын хүртээл болгон өчигдөр амжилттай өндөрлүүллээ. Өнгөрсөн хоёр сарын турш үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уян сэтгэлийг нь хөдөлгөж, талцуулж, сошиалд ярианы гол сэдэв болсон “Mongolia's Next Top Model” ийнхүү монголын дараагийн топ моделийг зарласан юм.

 “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн ялагч Б.Цэрэндолгор үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах эрх, Сингапур улсын загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхийн эзэн болоод байна.

Ялагч Б.Цэрэндолгортой шагналаа гардан авсан тэр л торгон агшинд цөөн хором ярилцлаа.

-Шилдгийн шилдэг болж, монголын дараачийн топ моделиор шалгарсанд баяр хүргэе.

-Яг энэ мөчид сэтгэгдэл дэндүү өндөр байна. Би анхнаасаа ямар том мөрөөдөл, зорилго тээн энэ шоунд орж ирсэн билээ. Үүнийхээ ард гарсандаа үгээр хэлшгүй их баяртай байна.

-Сингапурын “Looque” агентлагтай хоёр жил хамтран ажиллах эрхийн эзэн болсон шүү дээ. Тэнд өөрийнхөө ямар давуу талыг илүү гарган ажиллах вэ?

-Би Монгол хүн гэдэг бол миний давуу тал. Үүнийг л илүүтэй гаргаж ажиллахыг хүсэж байна.

-Тэмцээний финалын шалгаруулалтын санал асуулгаар Ю.Балжидмаа хамгийн их санал авсан. Магадгүй тэмцээний дараа иргэд сошиалаар үзэл бодлоо илэрхийлэх байх. Тэр бүх хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Би өмнө нь яриандаа хэлж байсан. Монгол бол миссийн ертөнц. Тэр ч утгаараа моделийг ойлгох арай болоогүй байгаа. Хэрвээ ойлгодог газар байсан бол ямар ч асуудал гарахгүй байсан. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх нь тэр хүмүүсийн эрх. Би үүнд тайлбар тавих шаардлагагүй байх гэж бодож байна.

-Өөрийн тань бодлоор модель хүн гэж хэн бэ?

-Модель хүн гэж хэн нэгний нүдэнд тусах өвөрмөц царайтай, миссээс ялгагдах гол онцлог нь ажил хийж байгаа хүн. Мисс бол энхийн элч байдаг бол модель гэдэг бол мэргэжил. Үүгээрээ хамгийн том ялгаатай. Модель бол хүнд онцгой мэдрэмж төрүүлж чаддаг, хүний хийсэн бүтээснийг хүнд хүргэж чаддаг хүнийг л хэлэх байх.

-Өөрийн тань хувьд цаашид өмнөө тавьж буй том зорилго тань юу вэ?

-Би ямар нэгэн зүйлд хайрцаглагдахыг хүсэхгүй байна. Тийм учраас миний туйлын зорилго бол тэр гээд түүндээ хүрээд зогсохыг хүсэхгүй байна. Ямар нэг хязгааргүйгээр, дэлхийд гарч монголд моделиуд ямар мундаг вэ гэдгийг үзүүлэхийг хамгийн их хүсэж байна.

-Хамгийн хүнд, хэцүү байсан сорил гэвэл алийг нь нэрлэх вэ?

-Сорилуудаас хамгийн хэцүү нь ээжтэйгээ оролцсон тэр зураг авалт байсан. Ээжийгээ хараад сандраад, маш их баярлаад бүх сэтгэл хөдлөл давхацсан тийм үе байсан. Түүнийг яаж давснаа одоо ч санахгүй байна. Гэхдээ бас маш их жаргалтай үе байсан.

-Үндсэн даалгавруудаас?

-Манай оролцогч охин бүр хэлэх байх. Хөвсгөл далай дээр авахуулсан зураг авалт хамгийн хэцүү байсан. Мэдээж бид 40 хэмийн хүйтэнд нимгэн хувцастай зураг авалтад оролцсон. Магадгүй телевизээр хоёр гурван минут гарч байгаа ч яг бодит байдал дээрээ нэг оролцогч 20-30 минут тэр хүйтэнд гадаа зогсож зургаа авахуулдаг юм шүү гэдгийг одоо магадгүй хүмүүс ойлгодог болсон байх.

-Энэ шоунд оролцсоноор Цэрэндолгорын хувьд хэр их өөрчлөгдсөн бэ?

-Яг хувь хүнийхээ хувьд зорьж байсан зүйл бол би өөрийгөө олох байсан. Миний боддог Цэрэндолгор гэдэг хүн би өөрөө мөн байсан уу гэдгийг олохыг хүссэн. Яг мөн байсан. Нэг их зөрөөгүй.  Мөн хувь хүн талаасаа хүнтэй харилцах гээд маш олон зүйлийг эндээс сурсан.

-Тэмцээний зохион байгуулалтын талаар ямар сэтгэгдэлтэй байна?

-Монголд байгаагүй тийм л сайн зохион байгуулалттай нэвтрүүлэг гэж хэлнэ. Яагаад гэвэл өмнө нь бид олон нэвтрүүлэг үзэж байхад алдаа оноо харагддаг шүү дээ. Энэ нэвтрүүлэгт ямар ч тийм алдаа байгаагүй. Бодит байдал, зохион байгуулалт дээрээ ч шүүгчид, бидэнд ирж байгаа сорил гээд бүх зүйл төгс байсан гэж хэлж болно. Энэ шоу модель гэдэг хүн ямар хүн байдаг юу хийдгийг монголчуудад таниулах зорилготой байсан учраас үүнийгээ 100 хувь биелүүлсэн гэж би үзэж байгаа.

-Шоу, нэвтрүүлгийн явцад өөрийг тань хамгийн их гайхшруулсан зочин шүүгч гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Намайг гайхшруулсан зочин шүүгч гэвэл би багшийгаа нэрлэнэ. Миний багш топ модель Д.Болормаа сүүлийн шатны шалгаруулалт дээр бидэн дээр ирж шүүсэн байгаа. Хүн чинь багшийгаа хараад баярлаад тайвширдаг басхүү сандардаг. Яг тийм л мэдрэмжүүд төрөн багшийгаа харан сандраад уйлах гээд баярласан. Тэр шүүлт дээр багштайгаа хамгийн гоё байсан.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (22)

  1. Ta vneheer gy modeli shvv bi bs tani shig bolhiig hvsdeg tand amjilt hvsii

    0 0 Хариу бичих
  2. ali negdvgeer shalgaruulaltaas ix bodoltoi busdaas uur setgehuitei gdg n xaragdsn. odoogin tsag veteigee zeregtsn ywaa sn model gedgig xvleen zuwshuurq bwal mongolchuud zagwar vzxed arai l doroi setgehuitei wn

    0 0 Хариу бичих
  3. mundug

    0 0 Хариу бичих
  4. chaavaasdaa ochij ochij hamgiin matar shig tsaraitai, muuhai bietei turuuleh gej, shuugchidiin nuluu orjee... iim umnuud hol yvdaggui l baihgui u!!!

    0 0 Хариу бичих
  5. ene ohind top model ner ahadnashu araichdee,ymarch mongol turh baihgui,uuriiguu model geed bodtson um baihdaa, mongolchuud iim mntm-g zohioj chadahgui gedgee haruullaa,shuugchid shuult ni unen panaltai bailaa

    0 0 Хариу бичих
  6. болмиор юм Монголын нүүр царай ийм хүн болох гэж

    0 0 Хариу бичих
  7. Sain bas saihan ohin bna lee. Niigmiin uhamsar saitai uhaalag ohin. Shalgarsand ni bayarlaj bna shuu. Amjilt husye.

    0 0 Хариу бичих
  8. энэ өөрийгөө модел гээд байгаа юм уу. Үхэр царайтай

    0 0 Хариу бичих
  9. Шал муухай охин тэнэг тэмцээн болсон

    0 0 Хариу бичих
  10. угаасаа ямар сонголт, шүүлт хийсэн нь яваандаа цаашдых нь ажил хөдөлмөрөөр харагдана даа. Дэлхийн загварын ертөнцөд нэрд гарч яваа моделууд дандаа хөөрхөн царайтай нүдэнд дулаахан хүмүүс байдгийг мэдэх байлгүй дээ. Ийм хувиралтгүй гөлийсөн царайтай хүн ямар юмаараа модел болж чаддаг юм.

    2 0 Хариу бичих
  11. Энэ тэнэг хүүхэн Балжидмааг одоо мисс гээд байгаа юм уу. Монгол миссийн ертөнц ч гэж байх шиг тэгж ярих юм бол Балжидмаа чамаас л дээр зураг авахуулдаг хувиралт сайтай шүү. Нүдэнд хүйтэн хачин гөлийсөн юм. Энэ л ану-үжинг дээрэлхээд байсан биз дээ бас. Шал харалган шүүлт. Угаасаа модел байж чадахгүй. Нэг хар залуутай үерхдэг биздээ бас.

    0 1 Хариу бичих
  12. Uurtuu bdag buh shan chanaraa haruulj chadsaan. Bayar hurgey. Ene ohin Mongoliin neriig delhiid gragaj chadnaa. Ter hemjeenii humuujil, medleg, chadwar, goo saihan gd buh zuil tuund bii

    1 1 Хариу бичих
  13. Eej ni.ene ohiniig joohon.humuusiin.nudend tusgaj ugsun.bolohoos, suraggui ohin. Nudend huiten guliisun.muuhai.hartstai. enuunii umsuj zuusen.reklamdsan huvtsas yumiig lav hench tooj harahgui uzehgui, avahgui. Baljidmaa bol uuriifuu medruulj.chadlaa. hahuulid idegdsen.shuugdchidiin achaar l. Hojloodoo.

    0 1 Хариу бичих
  14. hutlugch shuugchtei hamaatnuud ymuu haishaaiin, yag adilhan,

    0 0 Хариу бичих
  15. Үнэхээр мундаг! өөрийн гэсэн үзэл бодолтой тэрийгээ хамгаалж чаддаг шүү. Үнэхээр түрүүлээсээ гэж хүсэж байсан шүү! Өөрийн зан чанараа хадгал Монгол улсынхаа нэрийг улам тодруулаарай!♡♡♡♡♡

    2 1 Хариу бичих
  16. Сайхан охинд амжилт хүсье мундаг байсан шүү.Доромжлуулах тусам долоон бурхан од шиг гялалзаарай.

    3 1 Хариу бичих
  17. nz zaluu n ng har zaluu bdag

    0 0 Хариу бичих
  18. Найз залуу нь гэж ямар азтай залуу байгаа бол.

    0 1 Хариу бичих
  19. muuhai avgai yalsand unen durgui hurch baigaa Ene shuultiig Orgil buzarlasan Hugshin avgaitai niilj hucheer yaluulsan Orgild iim shiid gargahaas uur garts baisanguidee huurhii

    0 4 Хариу бичих
  20. Ухаантай мундаг охин санагдлаа.

    2 1 Хариу бичих
  21. za minii dyy naad hugshin egch naraasaa l hol bgarai.

    0 1 Хариу бичих
    • ТМ ШҮҮ, ИХ ЗӨВ БОДОЛТОЙ ЗӨВ ЯРИАТАЙ ОХИН САНАГДСАН, ХҮССЭН ЧИГЛЭЛДЭЭ МУНДАГ АМЖИЛТ ГАРГААРАЙ, ТЭГЭЭД ХӨГШИН ЭГЧ НАРААСАА ЗАЙГАА БАРИХГҮЙ БОЛ ЦЭВЭРХЭЭН ЯНХАН БОЛНО ШҮҮ

      2 1