MNTM: Ялагч өнөөдөр тодорно

Г.Даша


Загварын ертөнцийн хар ирвэс Тайра Банксын санаачилсан “America’s next top model” шоу нэвтрүүлэг монголд албан ёсны эрхтэйгээр “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл болж байгаа билээ. Тэгвэл үзэгчдийн анхаарлыг татаад байгаа “Mongolia’s Next Top model” шоу нэвтрүүлгийн сүүлийн шатны шалгаруулалт буюу 16 дахь дугаар өнөөдөр 20.00 цагт “Боловсрол суваг” телевизээр гарах гэж байна.  

“Боловсрол суваг” телевиз 10 жилийн ойдоо зориулан бэлтгэн хүргэж буй уг шоунд монголын загварын ертөнцөд өөрийгөө нээн харуулахыг хүссэн 224 оролцогчийн хүсэл, мөрөөдлийг тээн эхэлсэн.  Анхны дугаарт 22 оролцогч өрсөлдөн шилдэг 16 тунан үлдэж 15 дугаарын турш тэд өнөөдөр ийнхүү шилдгээ тодруулах торгон мөчийн өмнө тулж ирээд байна.

Энэхүү шоу нэвтрүүлгийн финалын дугаарт дугаарт өмнөх шатны шалгаруулалтуудаас тунан үлдсэн шилдгийн шилдэг гурван гурван оролцогч Т.Номин-Эрдэнэ, Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор нар үндэсний брэнд “Говь”-ийн бүтээгдэхүүнийг амилуулан  өрсөлдөх нь ээ.

Нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгчээр загвар өмсөгч, модель Нора, үндсэн шүүгчээр “On’n off” продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа, загвар өмсөгч, жүжигчин Н.Оргил нар ажилласан. Хоёр сарын турш үзэгчдийн цэнхэр дэлгэцийн өмнө уян загварын ертөнц, загвар өмсөгчдийг арын албатай нь дэлгэн харуулсан  шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсероор “Buro 24/7” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл ажилласан юм.

“Mongolia’s Next Top model” шоу нэвтрүүлгийн турш оролцогч охид “Хийморь” хотхонд тансаг зэрэглэлийн хауст байрлан нэвтрүүлгийн багаас өгсөн сорил, даалгаваруудыг биелүүлэн өрсөлдсөн. 

Оролцогчдоос хэн нь супер шагналын эзэн болж,  эзнээр тодрон хэн нь нэвтрүүлгийг орхих бол.  Энэ бүх асуултынхаа хариуг өнөөдөр 21.00 цагт “Боловсрол суваг” телевизээр “Мongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн шинэхэн дугаараас хүлээн авч үзээрэй. 

Учир нь өнөөдөр 20:00 цагаас "Mongolia's Next Top Model" реалити шоуны нэвтрүүлгийг сүүлийн дугаар ийнхүү цацандах бөгөөд үзэгч таны илгээсэн мессеж санал цор ганц ялагчийг тодруулах нь ээ.  

Эргэн сануулахад, “Mongolia’s next top model” нэвтрүүлэгийн ялагч үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах эрх, Сингапур улсын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхээр шагнуулах нь ээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)