Автын ослоор хоёр хөлөө хугалсан Н.Мөнх-Очирын гэр бүл шинэ гэртэй боллоо

Автын осолд орж хоёр хөл нь хугарсан Н.Мөнх-Очирын гэр бүл таван ханатай шинэ гэртэй болжээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд эхнэр хүүхэдтэйгээ хамт найз нөхдийнхөөрөө амьдардаг байсан аж.

“Үүр- Ариг” ХХК- ны дэргэдэх гадаадад ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвидаг "Морьтны зэв" хамтлагийн гишүүд нэг өдрийн цалингаараа Н.Мөнх-Очирын гэр бүлд ийн шинэ гэр бэлэглэсэн байна.

Дашрамд дурдахад, тэдний гэр бүлд туслах хандивын аяныг “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн залуус энэ сарын 9-ний өдөр эхлүүлжээ.

Түүнчлэн Ц.Сувд-Эрдэнэ болон "Итгэл сэтгэлийн гүүр" сангийн залуус хогийн цэг дээр өсч буй олон хүүхдийг өөр дээрээ авч өсгөж буй сайхан сэтгэлт М.Сарнай эгчийг асрамжийн төвтэй болгохоор зорьж байгаа талаар бид ӨМНӨ мэдээлсэн билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ