ВИДЕО: Хятадад Шилэн гүүр нурж, олон хүн амиа алдсан уу

Х.Батсайхан


БНХАУ-д дэлхийн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүр нурж олон хүн амиа алдсан мэдээлэл өнгөрсөн сарын 21-ний өдрөөс хойш тархаад байсан билээ. Уг мэдээлэлтэй хамт тавигдсан бичлэгт олон хүн голын усанд унаж амиа алдсан болох нь тодорхой харагдаж байсан учир интернэт хэрэглэгчдийн дунд эргэлзээ үүсгээд байсан юм.

Тэгвэл уг мэдээлэл ташаа болох нь батлагджээ. Интернэт орчинд “Жианжажиегийн дархан цаазат газарт тавигдсан дэлхийн хамгийн өдөрт тооцогдох төмөр утсан зам нуржээ”, “Сан Гуан сүмийн гүүр нуржээ”, “Жуулчид суулгаж явсан автобус хавцал руу унажээ” гэсэн тайлбартайгаар тавигдсан уг бичлэг нь 2014 оны хоёрдугаар сард Вьетнамд болсон ослын хуучин бичлэг байсан аж. Тухайн үед оршуулах ёслолд оролцогчид гүүрэн дээгүүр явж өнгөрөх үед гүүр нурж, долоон хүн амиа алдаж, 37 хүн гэмтэж байжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Үйлийн үр гэж хэлмээр байна да Хүн юу үйлдэнэ тэрийгээ амсана..... Харамсалтай байна Хүмүүс минь буян үйлдэж шударга явцгаая

    0 0 Хариу бичих
  2. Yun tam be?

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ