Гадаадад суралцагчдын ажилд орох магадлал яагаад өндөр байдаг вэ

Европын дээд боловсролын институтын нэгэн судалгаанд олон улсын сургуулийг төгсөгчид, дотооддоо мэргэжил эзэмшсэн төгсөгчдөөс ажилд орох магадлал нь өндөр байдгийг харуулсан байна.

Учир нь оюутнууд гадаадад суралцснаар ур чадвараа 42 хувиар нэмэгдүүлдэг гэжээ. Мөн 81 орчим хувь нь оффисийн програм хангамжийг сайн эзэмшсэн байдаг бөгөөд багаар ажиллах чадварт илүүтэй суралцдаг байна.

Түүнчлэн уг судалгаанд хамрагдсан ажил олгогчдын 64 хувь нь шинээр ажилчин  авахдаа гадаадад сургууль төгссөн үзүүлэлтийг чухалчилж үздэг байна. Мөн гадаадад төгсөгчид хариуцлагатай, өндөр албан тушаалд томилогддог.

Уг судалгаанд хамрагдсан ажил олгогчдын 92 хувь шинэ ажилчдаасаа уян хатан, хөрвөх чадварыг хүсдэг бол 91 хувь нь тухайн ажлын байрны талаарх мэдлэг, 78 хувь нь ажлын туршлага зэргийг чухалчилдаг гэжээ.

Өөр нэгэн статистикад гадаадад суралцдаг оюутнуудын гуравны нэгээс их нь тухайн орныхоо компаниудаас ажлын байрны санал авдаг байна. Харин аравны нэг хувь нь өөрийн компаниа үүсгэн байгуулдаг гэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ