ОУВС: Дөрөвдүгээр сарын 10 гэхэд гурван шаардлага хангасан байх ёстой

Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсноо зарласан. Хэрэв хөтөлбөрт хамрагдвал ОУВС 440 сая ам. долларыг төлбөрийн тэнцлийн хүндрэлийг арилгахад хэрэгжүүлнэ. Мөн Дэлхийн банк, Япон, Солонгосын Засгийн газрын дэмжлэгтэйгээр гурав хүртэл тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй юм.

Энэ талаар ОУВС-ийн Монгол дахь суурийн төлөөлөгч Нэйл Сакерын хэлж буйгаар 440 сая ам.доллар Монголбанкинд шууд төвлөрөх аж. Үүгээрээ Монголбанкны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бусад хандивлагчдын тусламжаар орж ирж байгаа хөрөнгө нь төсвийн дэмжлэг мөн тодорхой хэсэг нь төслийн санхүүжилтэд зарцуулагдах юм байна. Харин бусад хандивлагчдаас орж ирж байгаа дэмжлэг нь эргэн төлөлтөөс чөлөөлөгдөх хугацаа урт бөгөөд маш бага хүүтэй дэмжлэг аж.

Мөн тэрээр “Төсвийн алдагдал өндөр байгаа учраас төсвийн алдагдлыг төсвийн тогтвортой байдлын хуульд заасан хувь хэмжээнд аваачихад хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа” гэсэн байна.

Тэгвэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Засгийн газар ОУВС-тай хэлэлцээр хийсний дүнд долоон төрлийн татвар нэмэх тохиролцоонд хүрсэн. Эцсийн шийдлийг УИХ гаргана, тодорхой зохицуулалт хийж болно. Гэхдээ энийг хийхгүйгээр хөтөлбөр хэрэгжих боломжгүй” хэмээгээд байгаа.

Бусад хандивлагчдаас орж ирж байгаа дэмжлэг нь эргэн төлөлтөөс чөлөөлөгдөх хугацаа урт бөгөөд маш бага хүүтэй дэмжлэг аж.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд ОУВС-ийн хөтөлбөр болон бусад дэмжлэг болох гурван тэрбум долларын ач холбогдлыг ойлгож байгаа ч манай улсын нийт өрийн хэмжээг улам нэмэгдүүлэхээс болгоомжилж буй аж. Мөн УИХ 2016, 2017 оны улсын төсвийг батлахдаа зайлшгүй зардал, хэрэггүй урсгал зардлуудаа бууруулаагүй, дотооддоо өөрсдийн чадах хэмнэлтийг хийж чадаагүй. Энэ тал дээр ОУВС анхаарал тавихгүй шууд татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг нэмэх болсон шалтгааныг тодруулж, энэ нь иргэдийн зүгээс маш их шүүмжлэл дагуулж байгааг хэлсэн.

Тодруулбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа “ОУВС-гаас эдийн засгийг эрүүлжүүлэх зөв шаардлагыг тавина гэж хүлээж байсан. Гэхдээ төрийн үр ашиггүй урсгал зардал болон улстөржсөн амлалт маягийн нийгмийн зардлуудыг танах талаар Засгийн газартай хийх хэлэлцээртэй тусгах саналыг дахин илэрхийлсэн. Хүүхдэд зориулагдаж байсан мөнгөний тодорхой хувь хэнд очих гэж байгаа нь тодорхойгүй болж байна. Мөн тэтгэврийн насыг хойшлуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэх тухай асуудлуудаас гадна татварын бус нөхцөлөөр орлого төвлөрүүлэх боломж байсан” гэлээ.

ОУВС-ийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Ирэх сарын 10-наас өмнө Монгол Улсын Их хурал 2017 оны төсвийн тодотголоо батлах ёстой. Төв банкнаас арилжааны банкуудад хөндлөнгийн гадны байгууллагаар аудит хийлгэж эхэлсэн байх. Мөн төв банк төсөвтэй адилтгах ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхгүй гэсэн урьдчилсан гурван нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Эдгээр урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн асуудал ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэнэ” гэжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Oryg oroor darj ard tumnee heden jileer oryn daramtand blgahyg deern tetgevryn nasyg nemeh gej bgaa bol sanal negdehgui ene ih oryg hen tavsan yum be ter nam darag nar tolon bizee

    0 0 Хариу бичих
  2. Huts odoo saihan mur sdanuudiig . yanz yanziig shalitag tavij bgaad . tgeed.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ