С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно

С.Цолмон


Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон билээ. Шүүхээс тус хэрэгт сэжиглэгдэж байсан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноосон.

Тодруулбал, шүүгдэгч Т.Чимэгээд 24 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч  Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жилийн хорих ял оноосон юм. Ингэхдээ тэд 23 жилийг нь гянданд, үлдсэн хоёр жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлэх юм. 

Түүнчлэн тус шүүх хурлын дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо хүргүүлсэн байна. Түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг товложээ. Тодруулбал, С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал гуравдугаар сарын 14-ний өдрийн 09.00 цагт Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болохоор товлогджээ.

Шүүх хурал хаалттай болох юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 109 , 36, 8 , 13

С.Зориг агсны хэргийн эргэн тойронд
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ