Хүүхдийн хүчирхийллийн эсрэг кино наадам болно

Даваацэрэн Энхболд


“Хэрвээ би шидтэн байсан бол” богино хэмжээний кино наадам энэ дөрөвдүгээр сарын 15-нд зохион байгуулагдах гэж байна. Тус наадамд хүссэн хүн бүхэн оролцож болох бөгөөд хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх, түүнээс гарах үр нөлөөний талаар олон нийтэд мэдээлэх, түүнээс урьдчилсан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал гэдгийг уриалсан, ухаарал өгсөн байдлаар киногоо бүтээх шаардлагатай юм.

“Хэрвээ би шидтэн байсан бол” кино наадмын нийт шагналын сан 5.000.000 төгрөг бөгөөд гуравдугаар сарын 26-ны өдрийг хүртэл бүтээл хүлээж авах юм байна. Шалгарсан бүтээлүүдийг дөрөвдүгээр сарын 15-нд "IСinema" кино театрт гаргаж, олны хүртээл болгох аж. 

Дашрамд дурдахад, тус наадмыг "Найрамдал Ротаракт" клуб “Милки Вэй” төслийн хүрээнд гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Түүнчлэн оролцогчдын бүтээл жилээс жилд агуулга, зохиомж сайжирч, оролцогчдын тоо нэмэгдэж байгаа нь хүүхдийн хүчирхийлэл үйлдэгдэх боломж нөхцлийг бууруулах, аз жаргалтай гэр бүл, өөртөө итгэлтэй хүүхдийн тоог нэмэх нийтийг хамарсан чухал үйл ажиллагаа болж байна хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: https://www.facebook.com/Milkywaymongolia/
Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Улсын хэмжээнд хэдэн хүүхэд нэргүйгээр оршуулсан талаар нэвтрүүлэг хийж өгөөрэй! Энэ явдал сүүлийн үед их байгаа. Шүүх эмнэлэг, цагдаа хоёрын хамтын ажилгаа маш муу түвшинд байгаа юу аль эсвэл шүүх эмнэлэг ямар ч шалтгаангүй гэж оршуулж байна уу? аль эсвэл цагдаа төвөг гэж байна уу? ойлгомжгүй байна. Энэ тоо маш их байгаа нэргүй оршуулсан хүүхдүүд нэг уулын энгэр битүү байна гэдэг нь эцэг эхийн хайхрамжгүй юу? би ерөөсөө ойлгохгүй байна. Энэ улсын буруу байх эцэг ,эхэд нь хүлэлгэж өгөөгүйгээр оршуулах явдал. Улсааас хэдэн төгрөг үүнд зарцуулагдаж байна вэ? Энэ нь хэрэгтэн нээж илрүүлэхээс хямд тусаж байна уу? Цагтаа мөн шүүх эмнэлэг их нотой шүү. Хэрвээ хэрэгтэнүүдийн олохгүйгээ, хүүхдүүдийг энгэж оршуулад байх юм бол ийм төрлийн хэрэг их болно. Энэ талаар эрэн сурвалжлага хийж өгөхийг хүсэж байна. Шүүх эмнэлэг, цагдаагийн хамтын ажилгаа доод төвшинд байна. Танай телевиз бодитоор жишээ нь тэр шүүх эмнэлэгт ирсэн хохирогчийг нэргүйгээр оршуулж байгаа үйл явцыг болон олж чадаагүй түүхийг бодитоогоор харуулж чадах уу? Энэ бол аль ч түвшиний маш их хариуцлагүй, хэрэг нууж дарагдуулсан үйл явдал гэж үзэж байна.

    0 0 Хариу бичих