ОХУ, Турк, АНУ-ын Жанжин штабын дарга нар уулзав

Ш.Самбуу


Орос, Турк АНУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар Анталье хотноо гурван талын уулзалт хийн Сири, Ирак дахь терроризмтай тэмцэх, бүс нутгийн аюулгүй байдлын талаар хэлэлцсэн тухай Оросын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Ирээдүйд террорист байгууллагуудтай хамтран тэмцэх үр дүнг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг тэд хэлэлцсэн байна. Байлдааны ажиллагааны явцад  элдэв  зөрчилдөөн гаргахгүйн үүднээс нэмэлт арга хэмжээ авах ёстойг тэд  онцлон авч хэлэлцжээ.

Гурван талын энэ арга хэмжээнд Оросын Жанжин  штабын дарга Валерий Герасимов, Туркийн  Жанжин  штабын дарга Хулуси Акар, АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын хорооны дарга Жозеф Данфорд нар төлөөлөгчдөө удирдан оролцсон байна. Өмнө нь Герасимов, Данфорд хоёр Баку хотноо уулзсан байв. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ