А.Карловын аллагатай холбоотой эмэгтэйг баривчилжээ

Х.Батсайхан


ОХУ-аас Турк суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Андрей Карловын аллагад оролцсон байх магадлалтай эмэгтэйг өнгөрөгч амралтын өдөр Анкарад баривчилжээ. Сэжигтэн нь эмэгтэй, энэ жил 33 настай, Екатерина гэдэг нэртэй гэнэ. “Yeni Akit Gazetesi” сонины өнөөдрийн дугаарт энэ талаар бичсэн байна. Гэхдээ тэрхүү эмэгтэй уг аллагатай яг ямар сэжмээр холбогдсон нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Сониныхны олж чадсан мэдээллээр бол, тэрээр алуурчин Мевлют Мерт Алтынташтай мессенжерээр харилцдаг байсан бололтой. Екатеринагийн талаар мөн Туркийн таван одтой зочид буудлуудад бие үнэлэлтийг зохион байгуулдаг гэсэн мэдээлэл байгаа аж.

ОХУ-аас Турк суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Андрей Карлов өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Анкара дахь уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож байх үедээ Мевлют Мерт Алтынташ гэгчид буудуулж амиа алдсан юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ