О.Магнай: Цагдаагийн алба хаагчид эрх баригчдын гар хөл болсон

Д.Сугармаа


Баянзүрх дүүрэгт үүсээд буй асуудлын талаар Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай болон Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нар мэдээлэл хийлээ.

Хурлын эхэнд Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай “Баянзүрх дүүргийн ИТХ-ын 41 суудлын 22 суудалд Ардчилсан нам ялалт байгуулсан. Монгол Ардын нам 19 суудал авсан. Гэвч харамсалтай нь эрх баригчид хууль шүүхийн байгууллагыг ашиглаж, бидний ялалтыг баталгаажуулалгүй, хагас жилийн хугацаанд хойшлуулсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх, Баянзүрх дүүргийн МАН-ын нөхдүүд өрөөсгөл тайлбар хийлээ.

Энэ хоёр тогтоол гурван шатны захиргааны хэргийн шүүхээр ороод “Энэ тогтоол нь хуульд нийцэхгүй” хэмээн хүчингүй болгосон.

Юу болсныг маш тодорхой хэлье. 60, 64 гэх хоёр тогтоол гарсан. Уг тогтоолд АН-ын ялалт байгуулсан нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах, дахин сонгууль зарлах тухай тусгасан. Энэ хоёр тогтоол гурван шатны захиргааны хэргийн шүүхээр ороод “Энэ тогтоол нь хуульд нийцэхгүй” хэмээн хүчингүй болгосон. Гэтэл хүчингүй болгочихоод, яг тэр өдрөө ахиад 11, 12 гэх 60, 64-тэйгээ утга нэгтэй тогтоол гаргачихсан. Энэ тогтоолоо үндэслээд Нийслэлийн Засаг дарга С.Батболд хуучин Засаг даргыг ажлаас нь чөлөөлж, шинэ Засаг даргыг томилох шийдвэр гаргасан байгаа. Энэ бол бүхэлдээ хуульд нийцээгүй зүйл. Дөнгөж сая захиргааны хэргийн шүүх тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна.

Мөн Баянзүрх дүүрэгт үүссэн асуудлын үеэр цагдаагийн бие бүрэлдэхүүний гаргасан үйлдлийн талаар манай нам дүгнэлт хийх ёстой. Жагсаалын үеэр ажилласан цагдаагийн алба хаагчдад нэр, дугаар байгаагүй. Тийм болохоор тэднийг цагдаагийн алба хаагчид гэж хэлэхэд эргэлзээтэй. Ер нь цагдаагийн алба хаагчид эрх баригчдын гар хөл болсон гэж дүгнэж болохоор байна. Үүнтэй холбогдуулан АН-ын хуулийн газраас ЦЕГ-ын дарга  Ө.Энхтөр, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт тайлбар хүссэн шаардлагыг хүргүүлж байгаа. 

Энэ асуудал нэг дүүргийн асуудал мэт харагдаж байгаа боловч Үндсэн хууль зөрчсөн, иргэдийн сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан, хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэсэн үйлдэл болж байна.

Бидний зүгээс тухайн үед цагдаа нарын гаргасан үйлдлийг “Ардчилсан хэм хэмжээг давсан балмад үйлдэл боллоо” хэмээн дүгнэж байгаа. Энэ асуудал нэг дүүргийн асуудал мэт харагдаж байгаа боловч Үндсэн хууль зөрчсөн, иргэдийн сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан, хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэсэн үйлдэл болж байна” гэлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Энэ нэг тайрдсыг харахаар мөрдөнд орчоод уйлж суусан нь нүдэнд харагдаад байдаг юм хөөрхий дөө. Даанч савны хэмжээ нь биеэсээ жаахан. Тэрнийгээ мэдэхгүй их орилноо. Өрөвдөлтэй амьтан байгаан. Амьдрах гээд л үзээд байгаа эр хүн хэхэ өөрийгөө голохгүй сайн талтай. Монголын төр ийм хогуудаар юугаа хийхэв дээ гарын алчуур болж л яваа амьтан

    0 1 Хариу бичих
    • Чи ч гэсэндээ цул нь ихдэж.цуулбар нь багадсан.хүний зовлонгоор жаргал хийсэн олиггүй эрийн сүг байгаа доо

      0 0
    • Хол очиж уль, баасны хар чи!

      0 0
  2. Нёон уулын өлсөглөнг яаж тарааж блаа Энхбаяр гэдэг хүныг яаж барьж блаа Батхүү зоригт нар яаж УИХ сонгогдоогүй бж орж ирж блаа Өөрийн шидсэн чулуу өөрийн толгой дээр хэ ха

    0 0 Хариу бичих
  3. Магнай эр хурга.

    0 0 Хариу бичих
  4. Дандаа гэмт явдалтнууд биднийг удирдаад хаашаа янзын улс орон бэ??!! Ардчилал гэж vvнийг л хэлээд байсан юм байхдаа??

    0 0 Хариу бичих
  5. Энэ муу Магнай ч өөрөө 7сарын1нд холбоотой л хүн дээ өдөөн турхирагч

    0 0 Хариу бичих
  6. АН улсын мөнгийг идсэн , зээл авч идсэн. МАН ардын халаас руу гараа маш гүн шургуулж сэгсэрч байна. Адилхан хар хэрээнүүд байсан юм байнаа. НӨАТ гэгч бүх барааг өсгөсөн хуулийг АН ын харь элэгтэн бохир цустан санаачилж эх оронгүй луйварчид хэрэгжүүлсэн. Тэдний идсэн хулгайлсан, нуусан мөнгийг ард түмэн бид НӨАТ болон бусад луйврын хуулиудаар төлж өгч байна. Ард түмэн минь ямарч хүлцэнгүй дарлуулаад суугаад байх дуртай юм бэ. Эрс шийдэмгий зориглон бүтээсэн бүх баялгаа эдгээр луйварчидаас авах цаг болоогүй гэжүү.

    3 0 Хариу бичих
  7. Жинхэнэ үймээн дэгдээгч Магнай шүү дэ, муусайн лалрууд одоо больвол яасан юм?! Хааны алба халаатай гэдгийг хэзээ ухаарах ларууд вэ!!!

    0 1 Хариу бичих
  8. heree hereenihee harig haihav gegcheer .. heleh ug alga.

    0 0 Хариу бичих
  9. ЯВЖ ЯВЖ МАНАЙ ШУДАРГА НЯМКА ҮНЭНИЙГ ХЭЛСЭН ШТЭЭ. МАН ЫХАН ЯЛАГДАХААРАА ЗҮГЭЭР Л НОВШИРСОН

    4 1 Хариу бичих
  10. Zov

    1 0 Хариу бичих