Ц.Сувд-Эрдэнэ “Сарнай” хүүхдийн төвийнхөө шавыг тавилаа

Хоёр жилийн хугацаанд “Итгэл сэтгэлийн гүүр” сангаараа дамжуулан 5000 гаруй хүнд тусламжийн гараа сунгаж, 25 айлыг орон гэртэй болгосон буянтай нэгэн бүсгүй бол Ц.Сувд-Эрдэнэ. Түүнийг бид хоёр жилийн өмнөөс буюу Хорлоо эмээг гэртэй болгосон цагаас хойш мэдэх болсон.

Тэгвэл тэрээр хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдийг гэртээ байрлуулан асардаг Сарнай бүсгүйтэй хамтран "Сарнай” хүүхдийн төв байгуулахаар шавийг нь өнөөдөр тавилаа.

Тус сангийнхан сар гаруй хугацааны өмнө өөрийн зургаа болон хүнд нөхцөлд амьдардаг есөн хүүхдийг сайн дураар гэртээ асарч хүмүүжүүлдэг Сарнай бүсгүйн талаар анх цахим ертөнцөөр цацаж байсан билээ.  Энэ мэдээлэл гарснаас хойших хугацаанд эднийхийг зорьж хандив тусламж үзүүлсэн иргэдийн тоо 500 хүрч мөн олон тооны хүн мөнгөн хандив өргөж дэмжсэн юм. Итгэл сэтгэлийн гүүр сангийнхан иргэдээс ирсэн мөнгөн хандиваар зургаан ханатай гэр авч бэлэглэж байсан бол энэ удаад хүүхдийн төв байгуулахаар болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Төрийн хийх ажлыг энэ бүсгүй хийж байна. Сарнай танд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Ард түмэн харж байна. Ийм олон олон бүсгүй залуучууд төрд гараасай гэж хүсэх юм.

    1 0 Хариу бичих
  2. Buyantai emegtei bn ajiliin amjilt xvsie

    0 0 Хариу бичих
  3. Юун цагаан сар

    0 0 Хариу бичих