Д.Улам-Оргих: Монголчуудын бүтээсэн хиймэл дагуул хөөрөхөд бэлэн болсон

Б.Болор-Эрдэнэ


Орчин үед технологийн чиг хандлага нано руу чиглэж байна. Бага овортой атлаа хүчин чадал ихтэй хиймэл дагуул бүтээх сонирхол давамгайлж эхэллээ. Дэлхийн ихэнх орон, мөн тэргүүлэх их, дээд сургуулиуд нано хиймэл дагуул бүтээсээр байна. Тухайлбал, 1970 онд Токиогийн их сургууль Японы анхны хиймэл дагуулыг хөөргөж улсынхаа сансрын технологийн суурийг тавьсан түүхтэй. Мөн 1999 онд АНУ-ын анхны нано хиймэл дагуулыг Станфордын болон Калифорнийн политехникийн их сургуулиуд хамтран бүтээсэн бол 2004 онд БНХАУ-ын “Цинхуа” их сургууль өөрийн орны анхны хиймэл дагуулыг хийжээ. 2014 онд Сингапурын “Нянян” их сургууль Энэтхэгийн зөөгч пуужингаар анхны хиймэл дагуулаа сансрын тойрог замд гаргасан байдаг. Тэгвэл МУИС Монголын анхны хиймэл дагуулыг ирэх дөрөвдүгээр сард хөөргөх гэж байна. 

МУИС, Япон улсын Кюүшүгийн технологийн институттай хамтран “BIRDS” төслийн хүрээнд Монголынхоо анхны хиймэл дагуулыг хөөргөхөөр болсон нь энэ. Уг төсөл нь ЮНЕСКО болон Япон улсын Засгийн газрын ивээл дор хэрэгжиж байгаа бөгөөд сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл аж. Үүнд манай улсаас гадна Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг орны хиймэл дагуулыг зөөгч пуужингаар тойрог замд оруулах юм байна. Япон улсад докторантурт суралцаж буй МУИС-ийн гурван залуу эрдэмтэн Монголын анхны хиймэл дагуулыг гардан бүтээжээ. Тэд анхны хиймэл дагуулын гүйцэтгэх үүргийг тодорхойлохоос эхлээд техникийн шийдэл гаргах, турших, гардан угсрах зэрэг бүх шатны ажлыг оюун ухаан, хүч хөдөлмөрөө шингээн хийсэн байна. Энэ тухай тус төслийн ажлын хэсгийн ахлагч, МУИС-ийн багш, доктор, дэд профессор Д.Улам-Оргихтой ярилцлаа.

-Монгол Улс анхны хиймэл дагуулаа ирэх сард хөөргөх ёстой байсан. Гэвч хойшилчих шиг боллоо. Энэхүү хиймэл дагуул хөөргөх үйл явц аль шатандаа явж байна вэ?

-Хиймэл дагуул нь сансарт нисэхийн тулд олон улсын стандарт хангах ёстой. Сансраас цааш гаргах, пуужингийн үед үүсэх болон салах үеийн ачаалал зэргийг хангах хэрэгтэй. Түүнийгээ хангасан бол АНУ, Япон, Оросын хөлгөөр нисгэж болно. Тэд цааш нь сансарт гаргах ажиллагааг явуулна. Төлбөр мөнгө, гэрээ хэлэлцээр хийгдсэн. Сансарт нисэх чинь онгоц, галт тэрэг шиг яг тэдний өдөр ниснэ гэсэн юм байхгүй. Пуужин нь яах вэ, цаг агаар нь ямар байх вэ гээд олон асуудал байна. Та нар анзаарч  байсан байх. Пуужин нисэх гэж байгаад хойшиллоо гээд мэдээгээр гардаг шүү дээ.

 Ер нь бол сар орчмын хугацаанд наашаа, цаашаа хэлбэлзэх үе байна. Саяхан хиймэл дагуулаа  бүтээн туршиж дуусган олон улсын стандартын шаардлагыг хангасан гэж Японы Сансар судлалын  агентлагт хөөргүүлэхээр  энэ сарын 9-нд хүлээлгэн өгсөн. 

-Хөөргөх байгууллагад нь хүлээлгээд өгсөн юм чинь манай талаас хийх ёстой ажил нь дууссан гэж ойлгож болох уу?

-Дуусаагүй ээ. Пуужин гаргадаг улс их цөөхөн байдаг. Орос, Америк, Хятад гэдэг ч юм уу. Тэгэхээр бид сансрын тойрог замд гаргаад олон улсын сансрын станцад аваачна. Мөн бид газрын станцаа хариуцаж хийнэ. МУИС-ийн шинээр баригдаж буй номын сангийн орой дээр газрын станц байрлуулна. Өөрөөр хэлбэл хиймэл дагуулаа сансрын орбитод гарангуут нь удирдах ёстой гэсэн үг. Бас мэдээллээ авна. Одоо Японоос хүмүүс ирнэ. Тэдэнтэй хамтарч станцаа барьж байгуулна, байрлуулна, хамтран туршина. Дээр нь ниссэн хойно нь шинжлэх ухааны туршилт мэдээллүүдээ авна. Тэрнээс гадна ард иргэд ялангуяа хүүхэд багачууд маань сонирхоосой гэдэг үүднээс олон нийтэд үүнийг танилцуулах, ойлгуулах ажиллагаа зохион байгуулна. Хиймэл дагуулынхаа мэдээллийг авдаг, сонсдог радио шиг юм бий. Хөдөө орон нутгаар яваад сургуулиудаар орж, хүүхдүүдэд сансрын хөлөгтэй холбоо бариад мэдээлэл авч байгаагаа үзүүлж, мэдээлэл боловсруулдаг, таньдаг болгомоор байна. Ийм арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэл хийж байна. Энэ төслийн хамгийн гол зорилго нь жижиг оврын хиймэл дагуулыг хөгжүүлэх шинжлэх ухааны туршилтаас гадна олон түмнийг, сурагчдыг, хүүхэд залуусыг шинжлэх ухааныг ойлгодог, дэмждэг болгох явдал. Юмыг хийж сурна гэдэг маш энгийн зүйлээс эхэлдэг. Гэхдээ яг бодитойгоор хийх хэрэгтэй. 

-Манай улсын хиймэл дагуул сансарт гараад хэр удаан байх юм бэ?

-Олон улсын гэрээгээр энэ хиймэл дагуулыг зургаан сар нисгэнэ. Хиймэл дагуул маань тодорхой үүрэг гүйцэтгэх ёстой. Хэрэв бид гэрээгээ сунгаад юм уу, эсвэл цааш нь мөнгө төлөөд мэдээллээ авна гэвэл энэ хиймэл дагуул маань хоёр жил нисэх боломжтой. Гэхдээ зургаан сар дэлхийг тойрч ниснэ гэдэг хангалттай. Маш хялбараар ойлгоё гэвэл 400 км-ын цаанаас бидний утас дуугарахыг сонсож байгаатай ижил. Wireless байхад байшингаас гарахад л интернэт тасраад сүлжээгүй болдог шүү дээ. Тэгвэл энэ хиймэл дагуул нь 400 км-ын цаанаас мэдээллээ өгнө гээд бод доо. Сансарт сүлд дуугаа дуулаад явж байна. Түүнийг эндээс бид командлана. Утасны батерей нэг өдөр болоод л дуусдаг шүү дээ. Гэтэл энэ цэнэгээ зургаан сар барина гээд бод доо. Нэгэнт ниссэн болохоор засах арга байхгүй. Тийм болохоор баталгаатай хийнэ. Агааргүй, эзгүй газар байгаа тэр төхөөрөмжийн батерей нь хална аа даа. Үүнийг яаж зохицуулах вэ. Эсвэл хэт хөрвөл хөлдөнө. Эдгээрийн учрыг яаж олох вэ гээд их нарийн технологи шүү. Сансрын хүчтэй туяа хиймэл дагуулыг бөмбөгдвөл яана. Тэр бүхнийг бодолцож шийдэх хэрэгтэй. Бэлэн болоод ниссэнийх нь дараа харахад хүмүүст амархан санагдаж магадгүй. Гэхдээ энэ нь асар их хөдөлмөр, хичээл зүтгэл шаардсан ажил. 

-Зургаан сар болсны дараа буцаагаад яаж татах вэ?

-Тэгээд өөрөө аясаараа унана. Агаарын аюултай хог хаягдал болох ёсгүй. Нэг өдөрт дэлхийг 15 тойрох чадалтай. Ерөнхийдөө Юрий Гагарин дэлхийг анх тойрсонтой ижил хугацаа. Нар зун болохоор жаахан дээгүүр, өвөл харин түүнээсээ арай жаахан доошилдог. Хиймэл дагуул нь түүнтэй яг ижилхэн хөөрнө. Хэд хоног Африк хавьцаа байж байснаа наашлаад манай улсын дээгүүр ниснэ. Гэхдээ хаа ч байсан, Африкт  нисч байсан ч бид мэдээллээ авч чадна. Мэдээж манай улсын дээгүүр нисэх үед бид маш их мэдээлэл  авна. Бидний дээгүүр мэдээллээ аваад цацаад хэдхэн минутад сүнгэнээд өнгөрнө, энгийн нүдэнд харагдахгүй. Харин дотор нь хүн амьдардаг олон улсын сансарын станц гэж  бий. Тэр дэлхийг тойроод байнга нисч байдаг бөгөөд бидэнд хөдөлж байгаа од шиг харагддаг. Тэрэн дотор Японы модуль гэж байна. Мэдээж ирээдүйд Монголын модул гэж хийгдэх л болно. Туурга тусгаар улс орон юм чинь. Өөрөөр хэлбэл, эрдэмтэд нь очдог, тэндээ амьдардаг, туршилтаа хийдэг болох биз. Бид энэ удаа сансрын хөлгөөр Японы модуль дээр эхлээд хиймэл дагуулаа аваачна. Манай улстай нийлээд таван хиймэл дагуул хөөрнө. Ихэр хүүхэд төрж байгаа юм шиг л ар араасаа цуваад нисэж эхлэнэ дээ. 

-Монголын хиймэл дагуул “Мазаалай” гэсэн өвөрмөц сайхан нэртэй. Энэ нэрийг хэрхэн өгсөн бэ? 

-Энэ бол Монголын хиймэл дагуул. Дэлхийд цөөн тооны энэ амьтан зөвхөн Монголд байдаг. Дэлхийн хиймэл дагуул сонирхдог бүх улс орон нисээд өнгөрөхөд сигналыг нь авч болно. Тэгэхээр хүмүүс гайхна шүү дээ.  “Яасан хөөрхөн юм бэ. Үүнийг чинь хамгаалъя. Дэмжье” гэж бодох болов уу гэж “Мазаалай” гэж нэрлэсэн. Энэ нэг ёсондоо Монголын бэлэг тэмдэг юм шүү дээ. Хамгаалахаас өөр аргагүй сайхан амьтан. Одоо бөхөн маань ямар хэцүү байдалд орж байна аа. Бид дараагийн удаа хиймэл дагуул бүтээхдээ “Бөхөн” гэж нэрлэсэн ч болохоор байна. Дэлхийд ганцхан Монголд байдаг эдгээр амьтдыг устаж үгүй болохоос нь өмнө хамгаалмаар байна. Энэ бас л бидний анхаарах ёстой зүйл. Ямар ч үнэ цэнээр олдохгүй шүү дээ. Улс оронд ямар нэгэн асуудал тулгарахад л шинжлэх ухаан, техник технологи, боловсон хүчин бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Тэгэхийн тулд энэ цэрэг, арми, шинжлэх ухаан байдаг. Чухал үед л технологи, боловсон хүчин нь бэлэн байх хэрэгтэй. Тэгэхдээ өөрсдөө түүнийгээ бүтээдэг байх ёстой гэж би боддог. 

-“Birds” төсөлд багтаж чадсан нь их завшаан болжээ. Сансарт хиймэл дагуулаа гаргаагүй олон улс байгаа шүү дээ? 

-Манай улсын багтаад хэрэгжүүлж буй энэ төслийг ЮНЕСКО-гоос дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл, сансрын зардал, бүртгэх барих үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж, Японы Засгийн газар, JAXA дэмжиж хөөргөх зардлыг маш хямдхан гаргаж өгсөн. Дээр нь манай боловсон хүчнүүдийг бэлтгэж өгч байна. Жишээлбэл, тэнд сурч байгаа залуучуудын зарим нь Японы Засгийн газар, зарим нь ЮНЕСКО, зарим нь манай улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. Энэ төсөлд улс бүр орохыг зүтгэдэг. Гэхдээ бид тодорхой хэмжээний төлбөр төлж орсон. Лаборатори ашиглах, бичиг баримтын зэрэг төлбөрүүд төлсөн. Зарим улс бичиг баримтаа бүрдүүлж, төсөлд хамрагдах гэж хөөцөлдсөн хэрнээ чадаагүй буцсан. Энэ таван оронд багтаж төсөлд хамрагдаж чадсандаа баяртай байгаа. Дэмжлэг үзүүлсэн Засгийн газар, Улсын онцгой комисс, Онцгой байдлын газарт дахин талархал илэрхийлье. Үүнийг зөвхөн хөөргөөд зогсчих биш үүнээсээ маш их үр дүн хүлээж байна. 

Ж.Гүррагчаа баатар ниссэн учраас хиймэл дагуулаа хөөргөхөд олон улсын янз бүрийн гэрээнүүд хийгдсэн байгаа юм. 

-Тухайлбал, хамгийн гол үр дүн нь юу байх вэ?

-Ганцхан гар утастай, компьютертэй хүн хорвоод юу ч хийж чадахгүй. Сүлжээ зэрэг олон зүйл бүрдэж байж түүнээ ашиглаж чадна шүү дээ. Үүнтэй ижил бид цаашид сүлжээ бий болгож энэ салбараа хөгжүүлнэ. Олон сайхан шинэлэг үр өгөөжтэй зүйлийг хийнэ. Бидэнд ямар бодол байна вэ гэхээр манай залуучууд эргэж ирээд Японд хийсэн хиймэл дагуулаа Монголд хийнэ. Ингэхийн тулд эх орондоо лаборатори байгуулах шаардлагатай болж байгаа юм. Үүнийг 250 мянган ам.долларт багтаан байгуулах боломжтой юм билээ. Бид тооцоо гаргасан. Ингээд байгуулчихвал өгөөж нь асар их. Уг нь бид өөрийн улсдаа түүнийгээ хийгээд, хөгжүүлээд ирвэл энэ чиглэлд залуучуудаа сургах бололцоотой. Тэгвэл манай улс эдийн засгийн хувьд маш эрх чөлөөтэй болоод ирнэ. Сансраас өндөр нарийвчлалтай зураг авч болно. Ингэснээр шинжлэх ухаан, цэргийн, тагнуулын зэрэг стратегийн ач холбогдол нэмэгдэнэ. Улс гүрэн юм чинь өөрсдөө тэр бүхнээ хийж сурах, чадах хэрэгтэй шүү дээ. Лабораторитой болбол энэ мэт зүйлээ хөгжүүлээд хийж болно. Манайх уг нь сансрын нисгэгчтэй ард түмэн шүү дээ. Тэрний буян маш их байна. Ж.Гүррагчаа баатар ниссэн учраас хиймэл дагуулаа хөөргөхөд олон улсын янз бүрийн гэрээнүүд хийгдсэн байгаа юм. Тиймээс энэ ажлыг хийхэд манай улсын гэрээ байгуулах ажлууд их аятайхан, амархан бүтсэн. Шинээр орж байгаа улсуудад маш хэцүү. Засгийн газрын гэрээ хийнэ. Энэ конвенцед нэгдэнэ, тэр гэрээгээ хийнэ гээд их олон шат дамжлага дамжиж байж сансарт гардаг юм билээ. Харин бид сансрын нисгэгчтэй ард түмнийхээ буянд маш хялбархан байлаа. 

-Технологи цаг ямагт шинэчлэгдэж, өмнөхөөсөө илүү боловсронгуй болдог. Энэхүү нано хиймэл дагуул нь хүн төрөлхтөнд хэр удаан хэрэглэгдэх юм бол?

-Би Японд очоод хиймэл дагуул хийж байгаа залуучуудаасаа “Энэ хиймэл дагуул хэрэгтэй юү. Үүнийг чинь шахах өөр технологи гараад ирэх юм биш байгаа. Хэдэн жилийн өмнө бид сонсдог соронзон микрофонтой байлаа шүү дээ. Бараг 20-иодхон жилийн өмнө. Хүн болгон тэрийг хэрэглэдэг байсан. Гэтэл тэр одоо алга. Плаш гарангуут маш олон технологи шахагдсан. Технологи ийм онцлогтой. Түүн шиг бидний хийж байгаа хиймэл дагуул ойрын хугацаанд өөр технологид шахагдахгүй юү” гэж асуусан. Үүнийг бид маш их ярьж, судалсан. Тэгээд ойрын 20 жилдээ хэрэглэгдэх технологи юм байна гэж нотолсон. Энэ хиймэл дагуул одоо хэрэглээнд орох гэж байгаа технологи учир бид түргэн эзэмшээд өөрсдөө хийчихвэл магадгүй гурван жилийн дараа одоо байгаа өндөр технологийг солихоор төвшинд очно. Судалгаа шинжилгээнээсээ хэрэглээ рүү шилжиж байгаа ийм сайхан шинэ технологи юм. Бид энэ технологийг яг сайхан амдаж эзэмшиж байна. Одоо бол хааш хаашаа 10 см хэмжээтэй. Үүнээс жижиг болгож болно. Гэхдээ их жижиг болгочихоор хаана байгаа нь дуран авианд ажиглагддаггүй. Тэгээд сансрын аюултай хог хаягдал болдог. Дэлхийн улс орнууд ч жижиг болгохыг хүсдэггүй. Пуужин нисч байхад ирээд мөргөчихвөл яана. Тиймээс дурангаар харагдаж байх ёстой учраас ийм хэмжээтэй байна. Энэ нь олон улсын стандарт хэмжээ. Жинд бол хязгаар байхгүй. Гэхдээ нэг кг орчим л байдаг. Төмөр, зэс, чулуу байлаа ч жин нь тиймэрхүү л байна. Хамгийн гол нь хэмжээнд хягзаар бий. Задгай сансарт гаргах олон улсын стандарт зам байна. Яг төмөр зам шиг. Тэр зам дээрээ тааруулахын тулд хөндлөнгөөрөө хааш, хаашаа 10:10 см байна. Хэдийг ч угсар ч болно. Үүнийг хүмүүс жаахан юм гэж хэлж болохгүй. Зарчмын хувьд гар утсыг бас жижиг болгож болно. Хэрэв жижиг болгочихвол долгионоо барьж чадахаа больчихдог байхгүй юу. Тэгэхээр нэг тийм тогтсон хэмжээтэй байгаа юм. Сансрын хиймэл дагуул ч гэсэн үүнтэй л ижил. Гар утас одоогийн байгаасаа нэг их том юм уу, жижиг байгаад нэмэргүй. 

-Та сая эх орондоо лаборатори байгуулна гэлээ. Энэ талаар ямар нэгэн төлөвлөгөө, төсөл байгаа юу?

-Залуучууд маань Японы лабораторид ажиллаж, хиймэл дагуулаа гардан хийж хөөргөхөөр боллоо. Тэд лаборатори байгуулахын тулд ямар тоног төхөөрөмж хэрэгтэй, түүнийгээ хаанаас авбал болох юм гэдгээ судалж мэдлээ шүү дээ. Одоо төр засагтаа ойлгуулаад, янз бүрийн шугамаар төсөл боловсруулаад мөнгө төгрөгөө олоод байгуулах л үлдлээ.  Би одоо бас төсөл бичээд л сууж байна. Үүнийг хувийн хэвшлүүд, сайн дурын байгуулагууд, хувь хүн ч дэмжиж болохоор ажил юм. Одоо манай улсын эдийн засаг хэцүүдэж байна шүү дээ. Өрөнд ороод л. Гэхдээ өнөөдөр хэцүүдэж л байдаг. Дараа нь сэргэж л байдаг жамтай. Манай улс 1990-ээд онд хэцүү л байсан. Дараа нь жигтэйхэн гоё болсон. Ийм үед бид бүх юмыг эмзгээр харж болохгүй. Улс орон хөгждөгөөрөө хөгжинө. Ард түмэн амьдардгаараа амьдарна. Ирээдүйн хөгжлөө сайхан хараад, улсаа хөгжүүлэх арга замаа олоод юм хийгээд явж байх хэрэгтэй. Эдийн засгийн хямралтай гээд байлгүй технологитоо хөрөнгө оруулаад лабораторио байгуулах л болно. Өрөнд орж байгаад хөгжсөн улсын жишээ зөндөө байна. Тиймээс энэ чиглэлээ зөв ойлгоод хөгжүүлээд, ач холбогдлыг нь хүмүүст мэдрүүлэх хэрэгтэй. Үүнийг зүгээр нэг хэрэгтэй гэж хэлж болохгүй. Үнэхээр шинжлэх ухааны үндэслэлтэй. Бид зүгээр сууж байгаад “Яагаад Монгол Улс хиймэл дагуул хийж болохгүй гэж” гээд хүүхдүүд хэлсэн. Тэгснээ “Үгүй ээ багш аа, монголчууд хиймэл дагуул нисгэнэ гэж үү” гэсэн яриа өрнүүлсэн. Ингэж эхлүүлээд л хоёр жил болж байна. Ярьж эхэлснээсээ хойш хоёр жилийн дотор бүтээгээд, туршаад одоо ингээд нисгэх гэж байна шүү дээ.

пуужин нисгэх жижиг талбай байгуулбал тэр өндөр хөгжилтэй улс орнууд манайд онгоцоо нисгэж, туршилтаа хийж болно. Агаарын зам нь чөлөөтэй, аюулгүй юм чинь. Тэгвэл тэр хэрээрээ мөнгө л орж ирнэ. Энэ мэт бидэнд хийх юм их бий. 

Энэ бас том амжилт шүү. МУИС анхдагч болж байгаадаа бахархаж байна. Цаашдын зохиох, бүтээх ажил дээр ШУТИС, Хүмүүнлэгийн их сургууль, Герман-Монголын их сургууль, “Шинэ-Монгол”, Ховд их сургуулиудтай хамтран ажиллаж энэ лабораторийг дундаа байгуулна. Инженерүүдийг хамтдаа хөгжүүлье гэж ярьж байгаа. Одон орон, геофизикийн хүрээлэн хамтран ажиллана. Уг хүрээлэн энэ талаар асар их туршлагатай. Ж.Гүррагчаа баатар биднийг толгойлно. Түүхэн хүн шүү дээ. Тэгээд бид хамтраад сайхан сэтгэлээр зүтгэцгээнэ. Төр засаг ч дэмжиж эхэлж байна. Цаашдаа бүр их анхааралдаа авах байх. Саяхан Ерөнхийлөгчийн Тамгын газар биднээс мэдээлэл авсан. Энэ бол анхаарал тавьж байгаа гэсэн үг. Сансрын хууль, бодлоготой болбол түүнийгээ дагаад төсөв мөнгө шийдэгдэх байх. Ямар нэгэн технологи нь эрдэмтдийн сонирхлоор хийгдэхээс гадна улс орны хэрэгцээг хангаж байх хэрэгтэй. Хүн ардын аж байдлыг сайжруулахын төлөө байх хэрэгтэй. Энэ удаа Японтой хамтраад бид хиймэл дагуулаа хөөргөлөө. Одоо бид Азийн хиймэл дагуулуудын холбоонд нэгдье гэж ярьсан. Улс орнууд нийлээд сансрыг энх тайвны зорилгоор хамтдаа ашиглая гэж байна. Манай улсын дээгүүр Филиппиний хиймэл дагуул өнгөрвөл бид тэндээс мэдээллээ авна. Манай дагуул Филиппиний дээгүүр өнгөрвөл тэд мэдээлэл авна. Олон орон нэгдэж хиймэл дагуулын илгээх мэдээллээ солилцъё гэсэн зарчим юм. Бидэнд интернэт л байвал хүссэн мэдээллээ авч болдог шиг сансрын тийм сүлжээ бий болох хандлага байна. Тэгвэл бид үүнд нэгдэж орох хэрэгтэй. Үүнд нэгдэж ороход 50:50 гэсэн хэмжээтэй хиймэл дагуул бүтээх хэрэгтэй юм билээ. Мөн Монголдоо олон улсын сансрын станцууд байрлуулж болно. Одоо биднийг ингээд сууж байхад хиймэл дагуулууд нисээд өнгөрч байгаа. Үүний мэдээллийг нь авч чадахгүй. Тоохгүй сууж байна шүү дээ. Тэгвэл энэ станцыг байгуулснаар Улаанбаатар дээгүүр онгоц нисэхээр татвар авдаг шиг манай улсын нутаг дэвсгэр дээгүүр хиймэл дагуул нисэхээр мэдээллийг нь аваад хүмүүст нь өгөөд мөнгө авч, эсвэл өөрийн орны хиймэл дагуулынхаа мэдээллийг үнэгүй өгч болно. Ийм үйлчилгээ явуулбал эдийн засгийн асар их ач холбогдолтой. Дараа нь Монголдоо жижиг хиймэл дагуулын пуужин туршдаг талбай байгуулж болно. Өндөр хөгжилтэй орнууд жижиг судалгааны пуужинг 10-100 км нисгэе гэхэд тэр орнуудад маш олон онгоц нисдэг учраас төвөгтэй байдаг. Манай улсад бол өөр. Тиймээс пуужин нисгэх жижиг талбай байгуулбал тэр өндөр хөгжилтэй улс орнууд манайд онгоцоо нисгэж, туршилтаа хийж болно. Агаарын зам нь чөлөөтэй, аюулгүй юм чинь. Тэгвэл тэр хэрээрээ мөнгө л орж ирнэ. Энэ мэт бидэнд хийх юм их бий. 

-Энэ бүхнийг төр засгийн бодлогоор дэмжих хэрэгтэй юм байна даа?

-Тийм болохоор хамгийн түрүүнд бодлогоо боловсруулах хэрэгтэй. Улс юм чинь батлан хамгаалахаа болон хөгжлөө бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол сайн дураараа багш нар гүйгээд байдаг. Ингэсээр байгаад багш нар аль хэдийнэ нарийвчилсан тагнуулын төвшинд хүрч байна. Алсдаа Монголын сансар судлалын агентлаг байгуулах хэрэгтэй. Тэр нь энэ чиглэлийн юмаа зангиддаг, боловсруулдаг, төсвийг нь  босгодог байх хэрэгтэй. Тэгэхгүй бол чи нэг судлаач нэг хүн ирээд юм хийхээр за гээд Хятад руу гүйгээд, би нэг судлаач Орос руу гүйгээд, Япон, Англи, Турк руу ч юм уу гүйгээд байвал яваандаа улс орны аюулгүй байдалд муугаар нөлөөлнө. Тийм учраас бодлого хэрэгтэй гэж дахин дахин яриад байгаа юм. Манай залуучууд, бид олон улсын хууль, дүрэм судлаад, бодоод байна. Хамгийн гол нь хойч үе, хүүхдүүдийг энэ салбарт дуртай болгох, тийм сэтгэхүй суулгах хүсэлтэй байгаа. Тэгвэл тэд бидний гүйцэлдүүлээгүйг ирээдүйд гүйцэлдүүлж чадна. Улс орныг инженер, технологи  авч явна. Технологи байхгүй бол нүүрсээ зарахаас өөр аргагүй. Нүүрс чинь зарагдахгүй бол зэсээ зарна. Нөгөөх нь дуусвал яах вэ. Улс орон дуусна шүү дээ. Уул уурхайд түшиглэнэ гэдэг чинь энэ. Харин технологитой хүмүүс газардахгүй. Одоо улс орон байгаа хэдэн төгрөгөөрөө технологио эзэмшээд, үр хойчоо үүнд сургах хэрэгтэй. Бидэнд боломж их бий. Дээгүүр нисч байгаа хиймэл дагуулаас мөнгө аваад байвал асар их хэмжээний мөнгө орж ирнэ. Иймэрхүү боломжоо хараад юм хийх хэрэгтэй шүү дээ. Олон хүүхдийг энэ салбарт дуртай болговол тэр хүүхдүүд чинь эргээд асар их юм хийнэ. Монголд нэг нэг Билл Гейтс, Стиб Жобс, Альберт Эйнштэйн байхыг үгүйсгэхгүй. Дараагийн зуун бол сансрын зуун. Монголчууд одон орон тэнгэртэй их ойрхон байдаг ард түмэн. Зун гадаа үлгэр яриад, од хараад унтдаг. Харах тусам нэмэгддэг. Улам тодроод гаригууд хөдлөөд, хиймэл дагуулууд нисээд. Гоё байдаг даа. Тэгэхээр энэ нь биднээс хол шинжлэх ухаан биш. Манайхан хөгжүүлээд явах боломжтой гэдгийг л эцэст нь хэлмээр байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)

  1. Хиймэл дагуул хөөрнө гэж байхгүй. Харин түүнийг тойрог замд оруулна гэж ярьдаг. Ядруухан байна даа

    0 0 Хариу бичих
  2. mongol zaluuchuuddaa erdemteddee amjilt husii,mundag shuu manaihan uragshaa

    1 0 Хариу бичих
  3. Mongol uls yagaad hugjdugguig doorhi commentuudaas harj bolno

    0 0 Хариу бичих
  4. yahlere iim sonin setgedeg humus be iim um hiihq tged zger bj baihimu harinch ene bol amjilt shu ho

    0 0 Хариу бичих
  5. ymarch mdelggui baij hunii hiisen yumiig zorgooroo muulj bnaa uursduusuu ich

    0 0 Хариу бичих
  6. ene door bgaa nuhduudees boljl uls hugjihgui bgamda.

    0 0 Хариу бичих
  7. Academy ni 1 battery hiij chadahgui geed boddoo. Tegeed nanotechnology gej yaruad baigaa. Yadaj hadaas uildverle dee. $100,000 tolj ene 10x10 cm hairtsagiig Japan ii puujind hiij yavuulah yum bna. Hairan mongo bish Uu. Unetei togloom ashig baihgui.

    0 0 Хариу бичих
  8. Hodoonii teneg yum baisan. Huuhen shig shal shal gesen. Huuhen ch shaaj medehgui yum bausan. Odoo sansar ene ter genee. Uhlee. Ene yu ch chadahgui. Ter bichij tarij baigaag ni. Eoe yana daa. Iim yumniud MUIS geheer Mongol uls mini yana daa...

    0 4 Хариу бичих
  9. erdemted ni odoonii 10 jiliin huuhduudiin togloomoor toglood baina geheer daanch dee

    0 3 Хариу бичих
  10. Medrel muutai galzuu hunii temdeglel baina. Chu chamai unshlaa eoe. Holion bantan

    0 1 Хариу бичих
  11. яаж гэж ингэж худал хэлж байдаг юм бэ амазон дээр зарж л байна лээ ш дээ

    0 1 Хариу бичих
  12. Уламоргих ийм л хүн. Баахан мөнгө л идсэн. Бүтсэн юм алга. Аргагүй дээ багт нь Мөнхбаяр мэтийн хоосон толгойтой нөхдүүд байхаар

    0 1 Хариу бичих
    • Hun luu dairahaa boliod asuudliig n harah chadvartai baildaa. Yum hiih gesen negnee doosh n tatna, uuruu hel amaa biluudehees iluu chadvargui.

      0 0
  13. Наадах чинь сөнөх нь дамжиггүй

    0 3 Хариу бичих
    • юм хийе, бүтээе, хөгжүүлье гэж байгаа нэгнийхээ сэтгэл санаа, хүч хөдөлмөрийг нь битгий мохоо л доо. Урмыг нь хугалахаар Ууцыг нь хугал гэж байдаг даа

      0 0
  14. Тэгээд хөөргөөч

    0 0 Хариу бичих
    • Бүрэн уншаачээ мангараа хөөргөх гээд хүлээлгээд өгчихсөн гэж байгаа биздээ.

      0 0
  15. ЗАЛУУСАА МУНДАГ БАЙНА. УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ.

    2 0 Хариу бичих
  16. явган аялагч ах мөн байна

    0 2 Хариу бичих