“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн тухай таван баримт

-36-гаас, -40 градусын хүйтэнд зураг авалт хийжээ

Өмнөх долоо хоногийн дугаар дээр “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогчид Хөвсгөл аймагт очиж сорил, үндсэн зураг авалтаа явуулсан. Оролцогч охид -36-гаас, -40 градусын хүйтэнд гар, хөл, чихээ хөлдөөхөөс эхлээд маш олон бэрхшээлийг туулжээ. Тэгвэл аль ч орны “Next тop мodel” нэвтрүүлгийн түүхэнд ийм хүйтэн нөхцөлд зураг авалт хийж байгаагүй бөгөөд Хөвсгөл нуурын үзэсгэлэнт дүр зураг, цаа буга зэрэг нь тус зураг авалтыг улам өвөрмөц давтагдашгүй болгожээ.

Ганцхан дугаарын зураг авалт гурав хоног үргэлжилдэг

Хүмүүсийг аралтын өдрөөр үзэх зүйлтэй байлгах гэж “Боловсрол” телевизийн баг хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилладаг байна. Үзэгчдэд хүрч буй 50-60  минутын ганцхан дугаарын зураг авалт гурав хоног үргэлжилдэг ажээ.

Оролцогч М.Анхбаяр Унгарт загвар өмсч байжээ

Үзэгчид тэр бүр мэддэггүй нэг баримт бол оролцогч Анхбаяр Унгар улсад загвар өмчсөгчөөр ажиллаж байсан явдал юм.

Шоуны ялагч тодорсон гэдэг нь худлаа

Сүүлийн үед нэвтрүүлэг хийгдэж дууссан, ялагч аль хэдийн тодорхой болсон гэх яриа үзэгчдийн дунд тарсан. Гэвч нэвтрүүлэг одоо ч үргэлжлэн хийгдсээр байгаа юм.

“Mongolia’s next top model” нэвтрүүлэг гадаадын сайтуудын анхаарлыг татжээ

Энэхүү сайтад л гэхэд “Mongolia’s next top model” нэвтрүүлэг нь бусад орны шоунаас илүү хурц тод өнгө төрх бүхий зураг авалтууд хийж байгааг онцолжээ. Мөн үндэсний хэв шинжээ тусгасныг сайшаасан байна. Түүнчлэн бичлэгийн чанар маш өндөр төвшинд байгааг ч дурджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. энэ гомо мөнхөө гэж ямар амьтан байдгийн вэ манай сургуулийхан бүгд яриад байхийн мэдэх хүн байнуу

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ