Тэрээр гурван охинтой өрх толгойлсон ээж төдийгүй өөрөө түрээсийн байранд амьдардаг хэдий ч ядарсан зовсон олон мянган хүнд чадахаасаа чадахгүй хүртлээ тусладаг дайчин бүсгүй юм.

Хамгийн сүүлд л гэхэд Ц.Сувд-Эрдэнэ хогийн цэг дээр амьдардаг олон хүүхдийг жижигхэн гэртээ өсгөж байгаа М.Сарнай гэх бүсгүйг зургаан ханатай гэртэй болгосон талаар бид сурвалжлан хүргэсэн. Сурвалжлагыг ЭНДЭЭС уншаарай.

Тэгвэл өнөөдөр Хорлоо эмээгийн Сувдааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнажээ. Тэрээр энэ талаар өөрийн фэйсбүүктээ "МУ-ын Ерөнхийлөгчийн 28 дугаар зарлигаар "Хөдөлмөрийн хүндэт медиаль" цол тэмдэгээр шагнагдлаа. Энэхүү шагнал нь намайг дэмжиж тусладаг бүх хүмүүсийн шагнал юм шүү. Та бүхэндээ маш их баярлалаа. Улам илүүг хийж улам ихийг бүтээж урагшаа тэмүүлж явах болноо. Төр минь амгалан, Түмэн минь энх байх болтугай" гэжээ.

Дашрамд дурдахад, Г.Дамбадаржаа гэх залуу Ц.Сувд-Эрдэнийг машинтай болгох “Ард түмний бэлэг” аяныг эхлүүлсэн билээ. Ц.СУВД-ЭРДЭНЭТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ЭНДЭЭС УНШААРАЙ.